19. Би хүмүүст зүй зохистой хандаж сурлаа

Сиюань, Франц

Хоёр жилийн өмнө би чуулганы удирдагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Чуулганд сайн хэв чанартай Чэнь овогт ах байсан юм. Гэхдээ тэр ах маш их биеэ тоосон зан чанартай, бусдыг боогдуулах гээд байдаг байсан. Бас онгирох дуртай болохоор нь би тэр ахын эсрэг өрөөсгөл хандлага, санал бодолтой болж эхэлсэн. Нэг өдөр Чэнь ах над дээр ирээд, шинэ итгэгчдийг усалмаар байна гэлээ. Бурханд итгээд удаагүй, үнэний талаар өнгөцхөн ойлголттой байсан болохоор нь би зөвшөөрөөгүй. Намайг зөвшөөрөхгүй гэдгийг ойлгоод ах: “Би ийм сайн хэв чанартай юм чинь усалгааны үүрэг гүйцэтгэж яагаад болохгүй гэж?” гэлээ. Үүнийг нь би уриалгахан хүлээж авалгүй, “Усалгааны үүрэг тийм амархан гэж бодоо юу? Үнэнийг ойлголгүйгээр авьяас билиг, хэв чанараа ашиглаад энэ үүргийг сайн гүйцэтгэж чадах уу? Тэгж ч ярихгүй ээ!” гэж бодлоо. Тэгээд Чэнь ахын хүсэлтээс татгалзаад, маш олон маягаар завхрал харуулж байгааг нь жишээ татан тэр ах хэчнээн их биеэ тоодгийг бусад ах эгчид хэлсэн. Тэдний зарим нь надтай санал нийлсэн юм.

Хоёр долоо хоногийн дараа, удаах цуглаанууд дээр бидэнд чуулганы кино үзүүлж, Төгс Хүчит Бурханы үгийг уншуулахаар чуулганаас зохицуулалт хийлээ. Эдгээр кино бүгд үнэний талаар нөхөрлөж, Бурханыг гэрчилсэн болохоор эднийг үзвэл үнэнийг ойлгоход маань тус болж болох байлаа. Дараачийн цуглаан дээр Чэнь ах ярихдаа, “Сайхан төлөвлөгөө байна. Цуглаан дээр зарим удирдагч, хамтран зүтгэгч зүгээр л улиг болсон юм ярьдаг, тийм болохоор кино үзсэн нь дээр. Би үнэнийг ойлгодоггүй байсан болохоор эхэндээ үүргээ биелүүлэхэд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ дараа нь залбирч, Бурханд түшиглэж, Бурханы үгийг илүү их уншсан, бас чуулганы эдгээр кино ч надад их тус болсон шүү. Эднээс би зарим нэг үнэнийг ойлгосон. Одоо би үүрэгтээ нэлээд чадварлаг болж, зарчмын үндсэн ойлголттой болсон. Тэгээд үүрэгтээ их юманд хүрсэн” гэлээ. Ахын нөхөрлөл зэвүү хүрмээр, арай дэндүү санагдсан болохоор “Та үнэхээр өчүүхэн боломж бүрийг алдахгүй онгирох юм аа? Дэндүү биеэ тоох юм!” гэж бодсон. Сүүлд нь, бид дараачийн цуглаан дээр зохицуулах хэдэн асуудлыг жагсаатал Чэнь ах дайрч орж ирээд гурвыг нь авчихлаа. Бас үлдсэн асуудлуудыг нөхөрлө гэж бусдад хуваариллаа. Би цуглаан зохион байгуулах бүлгийн удирдагчийг яг томилж байтал Чэнь ах эргэлзсэн өнгөөр, “Та хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?” гэж асуусан. Ганцаараа л цуглаан зохион байгуулж чадах юм шиг ингэж хэлэхийг нь сонсоод би багтартлаа уурлаж, “Ёстой эрүүл ухаангүй юм. Бусдад хүндлүүлэх гэсэндээ л онгирч байх шив. Ийм юм хөөцөлдөж байгаа бол больж үз” гэж бодлоо. Тэгээд бүх зүйлийг дахин зохицуулаад, цуглаан зохион байгуулахыг ахад зөвшөөрөөгүй. Тэр хэсэг хугацаанд Чэнь ахын ааш авирын талаар, ялангуяа биеэ тоосон зан авирыг нь өөрт нь хоёр удаа хэлж өгөөд байхад өөрчлөгдөөгүй л байгаа талаар бодох болгонд маш их дургүй хүрдэг байсан. Ах дэндүү их биеэ тоосон, ямар ч цадиггүй юм шиг санагдсан. Тийм болохоор тэр ахыг өөрчлөгдөж чадахгүй хүн гэж тогтоогоод тийм биеэ тоосон хүн үүрэг биелүүлэхэд ер тохирохгүй гэж шийдлээ. Тэр ахыг зүгээр л солих хэрэгтэй, тэгээд л гүйцээ гэж бодсон.

Цуглаан дуусах үед өөрийнхөө байр байдал, ааш авирыг бодоод жаахан эвгүйрхлээ. Чэнь ахад дэндүү хатуу хандсан мэт санагдсан болохоор Бурханд залбирахдаа, “Өө Бурхан минь, байр байдал минь буруу байгааг мэдэж байна, гэхдээ ямар асуудалтай байгаа, үнэний ямар зарчимд орохоо мэдэхгүй юм. Намайг гэгээрүүлж, замчлаач” гэж хэллээ. Маргааш нь сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы ийм үгийг уншсан юм: “Бурханы гэр бүлийн гишүүдэд ямар зарчмын дагуу хандах ёстой вэ? (Ах эгч нэг бүрд шударгаар хандах ёстой.) Тэдэнд яаж шударга хандах вэ? Хүн бүрд бага сага алдаа, дутагдал, тодорхой онцлог шинж бий; хүмүүс бүгд өөрийгөө зөвтгөдөг, сул дорой, дутагдалтай талуудтай. Чи хайрын сэтгэлээр тэдэнд тусалж, хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой бөгөөд хэтэрхий хатуурхаж, өчүүхэн жижиг зүйл дээр сүржигнэхгүй байх хэрэгтэй. Бага залуу, Бурханд төдийлөн удаан итгээгүй юм уу үүргээ саяхнаас биелүүлж эхэлсэн, зарим нэг онцгой хүсэлттэй хүмүүсийг эдгээр зүйлээс нь барьж аваад өөрсдийнх нь эсрэг ашиглавал үүнийг хатуурхах гэдэг. Чи хуурамч удирдагч, антихристүүдийн хийсэн муу үйлийг үл тоодог атлаа ах эгч нарынхаа өчүүхэн бага алдаа, дутагдлыг олж харан, тэдэнд туслахаас татгалзаж, оронд нь тэдгээр зүйлээс үүдэн сүржигнэж, ар хударгаар нь тэднийг шүүж, улмаар илүү олон хүн тэднийг эсэргүүцэж, гадуурхаж, тусгаарлахад хүргэдэг. Энэ ямар гээч зан авир вэ? Энэ бол ердөө л хувийн сонирхолдоо үндэслэн аливааг хийж, хүмүүст шударгаар хандаж чадахгүй байгаа явдал юм; энэ нь завхарсан сатанлаг зан чанарыг харуулдаг. Энэ бол гэм буруу мөн! Хүмүүс аливааг хийх үед Бурхан харж байдаг; чиний хийж байгаа, бодож байгаа бүхнийг Тэр хардаг!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). Бурханы үг байр байдлыг минь харуулсан болохоор би ичсэн. Тэгээд Чэнь ахтай завхарсан зан чанараар харьцаж байснаа олж харлаа. Ахтай уулзсанаас хойших хугацаагаа эргээд бодохоор ах үг, үйл хэрэгтээ ихэвчлэн биеэ тоосон байдал илчилдгийг хараад бага залуу, бүдүүлэг, өөрийгөө мэддэггүй гэж боддог байлаа. Тэгээд ахын талаар дөнгөж дурдмагц л алдаа эндэгдлийг нь л боддог байсан. Би ахын завхралын илэрхийлэлтэй зууралдаж, ахыг ухаангүй биеэ тоосон гэж үзэн, тийм хүмүүс хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй гэж бодсон. Бас ахад хэзээ ч шударга хандаж чадаагүй. Ахын илэрхийлсэн ямар ч үзэл бодлыг эсэргүүцэж, эгдүүцдэг байлаа. Бусдын өмнө ахыг шүүж, дорд үзэж, ахын талаарх өрөөсгөл үзлээ тарааж, ахыг бусадтай хамт гадуурхаж, хяхаж хавчсан. Бүр ахыг үүргээс нь чөлөөлөхийг хүссэн. Би ахыг дарлаж, доош нь хийхийн тулд удирдагчийн албан тушаалаа ашиглаж байсан биш үү? Зэрвэс хараад л хүний бүх зүйлийг мэдэж, мөн чанарыг нь хүртэл харж чадах мэтээр өөрийн үзэл бодол, итгэлийг үнэн гэж үзэн, хүмүүсийг шүүх шалгуур болгож байж. Би маш их биеэ тоож, ихэрхүү аашилсан юм. Сатаны завхралд гүн автаж, үнэний зарчимгүй, ихэнх үед утгагүй үзэл бодолтой байдаг атлаа бусдыг зоргоороо шүүж, ялласаар байсан. Би ер нь ямар ч эрүүл ухаангүй байсан юм! Тэгээд Бурханыг огт хүндлээгүй. Ах эгч нарт дураараа хандаж, чөтгөрлөг уг чанарыг амьдран харуулсан. Үүнд Бурхан маш их зэвүүцэж, ой гутсан юм. Тэгж бодоод гэмшилд автлаа.

Дараа нь, хүмүүст шударга хандах тухай зарчмыг Бурханы үгээс хайсан юм. Тэгээд Бурханы үгийн хоёр хэсгийг олсон: “Бусдад хэрхэн хандах вэ гэдгийг чинь Бурханы үгэнд тодорхой харуулж, эсвэл битүүхэн сануулдаг; хүн төрөлхтөнд ханддаг Бурханы хандлага бол хүмүүс нэг нэгэндээ хандахдаа баримтлах ёстой хандлага юм. Бурхан хүн нэг бүрд хэрхэн ханддаг вэ? Зарим хүн боловсорч гүйцээгүй биеийн хэмжээтэй, бага залуу, эсвэл богино хугацаанд л Бурханд итгэсэн байдаг. Бурхан энэ хүмүүсийг уг чанар болон мөн чанараараа муу ч биш, хорлонтой ч биш гэж үзэж магадгүй; тэд ердөө л бага зэрэг мунхаг, хэв чанараар дулимаг юм уу нийгмээс болж хэтэрхий их бохирдсон байдаг. Тэгээд үнэний бодит байдалд ороогүй тул зарим нэг мунхаг зүйл хийхгүй, мэдлэггүй үйл үйлдэхгүй байхад хэцүү байдаг. Гэвч Бурханы өнцгөөс бол ийм асуудлууд чухал биш; Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг л хардаг. Хэрэв тэд үнэний бодит байдалд орохоор сэтгэл шулуудан, зөв чиглэлд явж байгаа бөгөөд ийм зорилготой байвал Бурхан тэднийг ажиглаж, хүлээж, орох цаг хугацаа, боломж бололцоог тэдэнд олгож байдаг. Бурхан тэднийг ганц цохилтоор цохин унагадаг юм биш, мөн нэгэнтээ үйлдсэн гэм бурууг нь шүүрэн аваад, тавьж явуулахаас татгалздаг ч юм биш; Тэрээр хүмүүст хэзээ ч ингэж хандаж байгаагүй. Тийм болохоор, хэрэв хүмүүс бие биедээ ийм маягаар хандвал энэ нь завхарсан зан чанарыг нь харуулдаг бус уу? Энэ бол тэдний завхарсан зан чанар яриангүй мөн. Бурхан мэдлэггүй, мунхаг хүмүүст хэрхэн ханддаг, боловсроогүй биеийн хэмжээтэй хүмүүст хэрхэн ханддаг, хүн төрөлхтний завхарсан зан чанарын хэвийн илрэлд хэрхэн ханддаг, мөн хорлонтой хүмүүст хэрхэн ханддагийг чи харах учиртай. Өөр өөр хүмүүст хандах янз бүрийн арга Бурханд байдаг бөгөөд өөр өөр хүмүүсийн тоймгүй олон нөхцөл байдлыг зохицуулах төрөл бүрийн арга байдаг. Чи эдгээр зүйлийн үнэнийг ойлгох ёстой. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи тэднийг хэрхэн туулахаа мэдэж чадна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). “Чи хэн нэгний зантай таарч тохирохгүй, тэр чамд таалагдахгүй байж болох боловч түүнтэй хамт ажиллахдаа алагчлахгүй байж, үүрэг гүйцэтгэхдээ бухимдлаа гаргахгүй, үүргээ золиослохгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхолд бухимдлаа гаргахгүй байх болно. Чи юмыг зарчмын дагуу хийж чадна; иймээс Бурханыг гэх суурь хүндлэл чамд байдаг. Харин үүнээс арай дээр бол хэн нэг зарим нэг алдаа, дутагдалтай байгааг харах үед, тэр чамайг гомдоож, чиний ашиг сонирхолд хохирол учруулсан байсан ч гэсэн, түүнд туслах сэтгэл чамд байсаар байдаг. Ингэх нь бүр ч сайн; энэ нь, чи бол хүн чанартай, үнэний бодит байдалтай, Бурханыг хүндэлдэг хүн гэсэн үг байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”).

Хүмүүст шударга хандах зарчим, зам, мөн хүмүүсийн талаарх Бурханы хандлагын тухай Бурханы үгэнд маш тодорхой хэлсэн байдаг. Антихристүүд, хорон муу хүмүүст Бурхан үзэн ядаж, харааж, шийтгэх хандлагаар ханддаг. Харин биеийн хэмжээ багатай, хэв чанар муутай, янз бүрийн завхарсан зан чанар, алдаа дутагдалтай хүмүүс Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлэхийг хүсэж, үнэнийг хүлээн зөвшөөрч чадаж байгаа цагт Бурхан хайрлаж, өршөөж, аврах хандлагаар ханддаг. Бурхан хүн нэг бүрд хандахдаа зарчимтай байдаг, бас үнэний зарчмын дагуу бусдад хандахыг биднээс хүсдэг гэдэг нь харагддаг. Жишээ нь, бид Бурханд үнэхээр итгэдэг хүмүүст хүлээцтэй байж, уучлах ёстой. Тэдэнд хайрлах сэтгэлээр тусалж, гэмших, өөрчлөгдөх боломж олгох ёстой. Бага зэрэг завхрал илчиллээ гээд хүмүүсийг доош нь хийж болохгүй. Тэгэх нь Бурханы хүсэл биш. Чэнь ахыг хар—ах сайн хэв чанартай, үүрэгтээ хариуцлагатай байсан. Бас үнэнийг эрэлхийлэхэд хичээл чармайлт гаргахыг хүссэн. Тэр ах итгээд удаагүй, туршлага нимгэнтэй, бас биеэ тоосон талдаа байсан ч би үнэний зарчмын дагуу ахад шударгаар хандаж, тус болохын тулд хайрлах сэтгэлээр нөхөрлөх ёстой байсан юм. Ахад би туслахгүй, давуу, сайн талыг нь харахгүй байгаад зогсохгүй бүр дутагдлыг нь хараад ахыг шүүж, гадуурхаж, явуулахыг хүссэн шүү дээ. Би үнэхээр хорлонт уг чанартай байж! Тэгээд ямаршуу удирдагч байснаа бодлоо. Тухайн үед би өөрийгөө үргэлж бусдаас дээр гэж бодож, эцсийн шийдвэр гаргах, хүссэн бүхнээ хийхийг хүсэж, бусдын саналыг сонсдоггүй байсан. Тийм болохоор чуулганы ажлыг үймүүлэх зарим юм хийсэн юм. Гэтэл Бурхан намайг таягдан хаяхын оронд үгээ ашиглан шүүж, сахилгажуулж, харьцаж, өөрийгөө эргэцүүлэхэд намайг хүргэж, гэмшиж, өөрчлөгдөх боломж олгосон. Бурхан биднийг зүгээр л завхрал илчиллээ гээд хэзээ ч орхиж, таягдан хаядаггүй, харин ч аврахын тулд чадах бүхнээ хийдэг гэдгийг би олж харсан. Бурхан үнэхээр сайхан сэтгэлтэй шүү! Тэгээд өөрийнхөө зан авир, Чэнь ахад яаж хандаж байснаа бодож үзээд маш их ичиж, газрын гаваар яваад орчихмоор л болсон.

Дараа нь Бурханы ийм үгийг уншлаа: “Хэн нэгэн сайн, муу эсэх, түүнд хэрхэн хандах ёстой тухайд бол хүмүүс өөрсдийн гэсэн зан авирын зарчимтай байх ёстой; гэхдээ тухайн хүний төгсгөл ямар байх—тэр Бурханаар шийтгүүлж дуусах эсэх, эсвэл шүүгдэж, гэсгээгдэж дуусах эсэх нь Бурханы хэрэг билээ. Хүмүүс хөндлөнгөөс оролцох ёсгүй; Өөрийнх нь өмнөөс санаачилгыг гартаа авахыг Бурхан чамд зөвшөөрөхгүй. Тухайн хүнд яаж хандах нь Бурханы хэрэг юм. Тийм хүмүүс ямар төгсгөлтэй байхыг Бурхан шийдээгүй, тэднийг хөөгөөгүй, шийтгээгүй бөгөөд тэд аврагдаж байгаа цагт чи тэдэнд хайрын сэтгэлээр тэвчээртэй туслах ёстой; чи ийм хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох гэж найдах ёсгүй, бас тэдэнд хатуу ширүүн хандаж, тэднийг шийтгэх хүний арга барил ашиглах ч ёсгүй. Чи тийм хүмүүстэй харьцаж, засаж болно, эсвэл тэдэнд туслахын тулд зүрх сэтгэлээ нээж, чин сэтгэлийн нөхөрлөл хийж болно. Гэвч энэ хүмүүсийг шийтгэж, гадуурхаж, зохиомлоор буруутгахаар санаархаж байвал чи асуудалд орно. Ингэх нь үнэнтэй нийцэх үү? Ийм бодолтой байх нь түргэн ууртай байхаас үүддэг; ийм бодол Сатанаас ирдэг бөгөөд хүний хорсол гомдлоос гадна хүний атаа жөтөө, зэвүүцлээс үүсдэг. Ингэж авирлах нь үнэнтэй нийцдэггүй. Энэ бол чамд залхаан цээрлүүлэлт авчрах зүйл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Бусдад хандахдаа зарчимтай байх ёстой гэдгийг Бурханы үг надад харуулсан юм. Үзэл, төсөөллөө ашиглан бусдыг зоргоороо ангилж, гэм бурууд нь анхаараад, тэднийг яллаж болохгүй. Харин ч би тэдэнд уг чанар, мөн чанарт нь үндэслэн хандаж, янз бүрийн байдал, алдаа дутагдал дээр нь үндэслэн бодитой байдлаар туслах ёстой. Үнэний бодит байдалтай хүн, бусад хүний байдлаас шалтгаалан хэзээ тэвчээртэй, тусч байж, хэзээ нь хатуу засаж, харьцаж, хэзээ нь зэмлэхээ мэддэг. Тэд үргэлж зүй зохистойгоор, зарчмын дагуу үйлддэг. Тэгээд хүнийг хэзээ ч зоргоороо хязгаарлаж, завхрал илэрхийлсэн ах эгчид дайсан мэт ханддаггүй. Гэтэл би Чэнь ахад яаж хандаж байв? Биеэ тоосон зан чанар илчлэхийг нь хараад үүнийг нь зүгээр л товчхон дурдсан, тэгээд болохгүй болохоор нь ахыг гадуурхаж, шүүж, яллаж, ахын талаар ар хударгаар нь ярьсан. Бас огт тэвчээргүй, хүлээцгүй байлаа. Энэ нь ахад хайрлах сэтгэлээр тусалж байгаа хэрэг яавч биш байсан. Дараа нь би үнэний зарчмыг хэрэгжүүлж, Чэнь ахад хайрлах сэтгэлээр туслахыг хүсэн Бурханд залбирч, гэмшлээ.

Тэгээд Чэнь ах дээр очиж, Бурханы үгийн зарим хэсгийг нөхөрлөн, алдаа эндэгдлийг нь хэлж өгсөн юм. Ах биеэ тоосон зан чанараа ойлгож эхлэн, үүнийгээ шийдвэрлэлгүй орхихын аюулыг олж харсан. Тэгээд миний нөхөрлөл, анхааруулгыг үнэхээр тус болсон гээд, завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайхыг хүссэн шүү. Ахын ингэж хэлэхийг сонсоод маш их сэтгэл хөдөлсөн ч бас сэтгэл тавгүй байлаа. Ах миний төсөөлсөн шиг өөрчлөгдөх чадваргүй байгаагүй. Би л үүргээ сайн биелүүлээгүй байж. Ахад хайрлах сэтгэлээр туслах гэж үнэндээ хичээгээгүй. Би маш их биеэ тоосон, хүн чанаргүй байж!

Дараа нь цуглаан дээр тэр ахын ийм номлол хийхийг сонссон юм: “Завхарсан бүх хүн төрөлхтөн биеэ тоосон зан чанартай байдаг. Үнэнд хайртай, төгс болгуулахаар эрэлхийлдэг хүмүүс ч бүгд биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай, гэхдээ энэ нь аврагдаж, төгс болгуулах чадварт нь нөлөөлдөггүй. Хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч, засалт, харьцалтыг хүлээн авч, ямар ч нөхцөлд үнэнд бүрмөсөн захирагдаж чадаж байгаа цагт аврагдаж, төгс болгуулах бүрэн чадвартай байдаг. Чухамдаа бол, үнэхээр сайн хэв чанартай, үнэхээр шийдвэртэй хүмүүсийн дунд биеэ тоогоогүй хүн байхгүй. Энэ бол баримт. Бурханы сонгосон хүмүүс бусдад зүй зохистой байдлаар хандах ёстой. Хүнийг зүгээр л туйлын их биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөс болоод сайн хүн биш, аврагдаж, төгс болгуулж чадахгүй гэж хязгаарлах ёсгүй… Энэ асуудал дээр Бурханы хүслийг ойлгох хэрэгтэй. Сайн хэв чанартай, шийдвэртэй хэрнээ огтхон ч биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөггүй хүн гэж үгүй, тийм хүн байвал жүжиглэж, гаднаа худлаа дүр эсгэж байгаагаас яг гарцаагүй. Завхарсан бүх хүн төрөлхтөн биеэ тоосон, ихэрхүү уг чанартайг хүн мэддэг байх ёстой. Энэ бол хөдөлбөргүй баримт” (Дээрхийн нөхөрлөл). Дээрхийн нөхөрлөлөөс эш татав Биеэ тоосон зан чанартай хүмүүст яаж хандахыг илүү сайн ойлгоход минь энэ тус болсон юм. Тэд өөрчлөгдөж чаддаггүй юм биш. Үнэнийг эрэлхийлж, хүлээн зөвшөөрч чаддаг эсэхийг нь харах нь гол юм. Үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн авч чаддаг бол Бурхан тэднийг өөрчилж, төгс болгож болохгүй гэх шалтгаан байхгүй. Чэнь ах итгэгч болоод нэг их удаагүй болохоор төдийлөн их шүүлт, гэсгээлт туулаагүй байсан. Ахын биеэ тоосон байдал арай ноцтой байх нь хэвийн үзэгдэл байсан юм. Гэхдээ би ахыг ийм зан чанар илчлэхийг хараад шүүж, гадуурхаж, бүр үүргээс нь чөлөөлөхийг хүссэн. Би ахаас илүү биеэ тоосон байж! Би үнэнийг эрэлхийлсэн цагт биеэ тоосон зан чанар минь өөрчлөгдөнө гэж боддог байсан гэтэл яагаад Чэнь ахыг өөрчлөгдөж чадахгүй гэж үзсэн юм бол? Өөрөөсөө нэг их юм шаарддаггүй хэрнээ Чэнь ахаас яагаад тийм их юм хүссэн юм бол? Хүнд тиймэрхүү байдлаар хандах нь шударга бус. Бодит байдал дээр авьяас билиг, давуу тал, хэв чанартай хүмүүс бүгд нэлээд биеэ тоосон байдаг. Гэхдээ тэд сайн хэв чанартай болохоор үнэнийг хурдан ойлгож, үүрэгтээ үр бүтээмжтэй байдаг шүү дээ. Ийм хүмүүс үнэнийг ойлгож, зарчимтайгаар үйлдэх үед Бурханы гэрийн ажилд үнэхээр үр өгөөжтэй байдаг. Чэнь ах сайн хэв чанартай болохоор ахад би хайрлах сэтгэлээр илүү их тусалж, ахыг дэмжихийн тулд илүү их нөхөрлөх хэрэгтэй. Тэгэх нь л Бурханы хүслийг анхаарч байгаа хэрэг. Үнэнгүйгээр, сатанлаг завхарсан зан чанарынхаа дагуу хүмүүст хандах нь гагцхүү ах эгч нарт хор хөнөөл учруулж, тэдний амийн оролт, чуулганы ажлыг саатуулж л чаддаг гэдгийг энэ туршлагаас ухаарсан юм. Тэгэх нь гэм буруу, бас мууг үйлдэж байгаа хэрэг. Бусдад үнэний зарчмын дагуу хандах хэчнээн чухлыг би олж харсан. Бурханы үгийн удирдамжийн ачаар энэ багахан ойлголтыг олж авсан даа.

Өмнөх: 18. Эндүүрэл, болгоомжлолоосоо болж хохирсон тухай

Дараах: 20. Эвтэй хамтран ажиллахад үнэнийг хэрэгжүүлэх чухал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

54. Оюун санааны тэмцэл

Ян Жи, АНУТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг...

61. Үнэн надад замыг харуулсан

Шизай, ЯпонТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих