21. Үүргээ биелүүлэх гэж юу гэсэн утгатайг би эцэст нь ойлголоо

Синьцю, Өмнөд Солонгос

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол ‘тааруухан’ гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Үүргээ гүйцэтгэх гэж үнэндээ юу гэсэн үг болохыг ойлгоход минь Бурханы үг тус болсон. Энэ нь, хэчнээн их авьяас, билигтэй байлаа ч ойлгодог бүх зүйлээ бүрэн ашиглах ёстой гэсэн үг. Хүчээ нөөж, хийсэн дүр үзүүлээд байж болохгүй. Бурханы тавьдаг шаардлагад үндэслэн зүтгэсээр байх ёстой. Тэгснээр үүргийнхээ биелэлт дэх ямар ч сул тал, дутагдлыг засаж болно, тэгээд улам бүр сайн үр дүнд хүрнэ.

Саяхан чуулган Бурханы үгийн гоцлол магтан дууны хэдэн видео хийхийг хүссэн юм. Манай багийн ахлагч надаар нэг дуу гоцлуулж, гитар тоглуулахыг хүссэн. Ингэж хэлэхээр нь би бага зэрэг сандарлаа. Дуу дуулангаа гитар тоглох зүгээр дуулахаас хэцүү. Тэгээд ч би урьд нь тэгж гоцлон дуулах гэж үзсэн ч дуулж байхдаа үзүүлбэртээ анхаараад аккордоо алдаж, аккордоо анхаарахаар илэрхийлэл минь онцгүй болсон. Эцэст нь тэр бичлэгийг ашиглаж чадаагүй юм. Үүнтэй адилхан даалгавартай тулгараад үгүй гэж хэлмээр байсан ч тэгэх нь Бурханы хүсэлд нийцэхгүй гэж бодсон. Ах эгч нар маань бүгд намайг тэр дуунд сайн таарна гэж бодсон болохоор би үүнийг нь дагаж, үүргээ биелүүлэх ёстой гэж бодлоо. Тэгээд тэр үүргийг хүлээн авсан юм. Хоёр өдөр сургуулилсны дараа дуугаа ч, үзүүлбэрийн хэсгүүдийг ч нэлээд сайн ойлголоо. Гэхдээ гитарын аккорд нэлээд ээдрээтэй, цээжлэхэд хэцүү байсан. Зураг авалт болоход ганцхан хоног үлдээд байхад би үнэхээр түгших боллоо. Сургуулилт хийсээр байсан ч гэсэн ямар нэг юм өөрчлөхөд хэтэрхий оройтсон байх вий гэж би айхын зэрэгцээ үнэхээр сургуулилаад байвал гар хавдчих болов уу гэж айсан. Тухгүй байх нь яах вэ гэхэд, үүнийгээ санахгүй байж ч магад шүү дээ. Тэгж бодоод үүний төлөө төлөөс төлмөөргүй санагдсан болохоор энэ хэцүү асуудлыг шийдэх төгс шийдэл бодож олох гэж хичээсээр байлаа. Яг тэгтэл нэг санаа төрсөн юм: Зураглаачаас миний гарыг нэг их битгий аваарай гэж гуйж болох юм, тэгвэл энэ ядаргаатай аккорд дээр ийм шаргуу ажиллах хэрэггүй биз дээ? Бас видеоны зургийг авдгаараа авч болно. Энэ нь сайхан санаа шиг санагдсан. Үнэндээ энэ санаа төрөх үед жаахан тавгүйтэж, би хариуцлагагүй аашилж байх шиг санагдсан. Аккорд асуудалтай болж, тэр видеоны зургийг дахиж авах ёстой болбол яана? Гэхдээ дараа нь, “Цаг ийм давчуу байна, бас энэ маш хэцүү дуу. Дуугаа сайн тоглоход маш хэцүү, дарамттай байх болно. Би түвшнээсээ давуулан гүйцэтгэж чадахгүй. Тэгээд ч, энэ видеог аль болох даруйхан гаргахын төлөө л ингэж байна даг. Хүн болгон ойлгох хэрэгтэй” гэж дотроо бодлоо. Дараа нь аккордод нэг их санаа зоволгүй дуулалт, үзүүлбэртээ анхаарлаа. Энэ нь хангалттай сайн байх учиртай гэж бодсон.

Зураг авах цаг болоход зураглаач ахаас гарын минь зургийг ойроос битгий олон аваарай гэж гуйсан юм. Тэгээд ямар ч асуудал гарахгүй гэж бодож байлаа. Гэвч маргааш нь найруулагч намайг зарим аккордоо буруу тоглож байна гээд, юу болоод байгааг асуулаа. Би маш их буруутайгаа мэдэрч, нүүр час улайсан. “Өө яана аа, дахин зураг авах ёстой гэж үү?” гэж бодлоо. Өөр шийдэл байгаа эсэхийг асуухаар эвлүүлэгч дээр яаран очтол тэр шууд л толгой сэгсрээд, “Би оролдож үзсэн, ямар ч нэмэргүй байна” гэлээ. Тэгэхээр нь дахин зураг авах ёстой болсныг мэдсэн юм. Асуудал үүсгэснээ мэдээд өөрийгөө буруутгасан. Дараа нь бид болсон явдлыг хэлэлцэхээр цугларах үед, би тийм юм хийсэн учир шалтгаанаа бүгдэд нь хэллээ. Нэг эгч намайг зэмлэж, “Та аккордоо сураагүй гэж бидэнд хэлэхгүй яасан юм бэ? Одоо бид дахиад бүр эхнээс нь зураг авах ёстой болж, төсөл бүхэлдээ саатлаа. Та яасан хайнга, хариуцлагагүй юм бэ!” гэсэн. Би эгчийн хэлсэн үгийг хүлээн зөвшөөрч ер чадахгүй байлаа. “Би чадах чинээгээрээ хичээсэн биш үү? Үнэндээ тэр аккордыг тоглож чадахгүй байна, бас видеог баттай хурдан дуусгах гэж л ингэсэн дэг. Тэд л гарын минь зургийг авах ёсгүй байсан биз дээ?” гэж бодлоо. Тэгээд өөрийгөө огт эргэцүүлэлгүй, зүгээр л шалтаг тоочсон юм. Гэхдээ дараа нь өөр нэг эгч надад, “Та асуудалтай байсан юм бол зураг авалтыг хэд хоног хойшлуулаад ч хамаагүй нэмж сургуулилж болох л байсан. Харин ингэж хоёрын хооронд юм хийж огт болохгүй. Та гоцлол дуучин—таны гитар тоглож байгааг үзүүлэхгүй бол ямар харагдах билээ? Та маш хариуцлагагүй, хайнга байлаа!” гэсэн. Эгч тийм маягаар “маш” гэж хэлэхийг сонсоод би үнэхээр бухимдаж, “Ах эгч нар бүгд намайг үүрэгтээ хариуцлагагүй ханддаг гэж бодож байгаа бол үнэхээр миний буруу юм болов уу? Би ч гэсэн зураг авалт сайн болоосой гэж хүссэн. Гэхдээ ямартай ч миний аккорд буруу байсан болохоор төсөл саатаж, ахин зураг авах ёстой боллоо. Би гарцаагүй буруутай юм байна” гэж өөрийн эрхгүй бодлоо. Тэгж бодоод өөрийгөө буруутгасан. Бас эсэргүүцэхээ болиод эргэцүүлж эхэлсэн.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг олоод, үнэхээр сэтгэл хөдөлсөн юм. Тэнд ингэж хэлсэн байдаг: “Үүргээ өнгөцхөн, яаруу гүйцэтгэж, хөнгөн хуумгай хандахын үр дүн юу вэ? Үр дүн нь гэвэл, хэдийгээр чи үүргээ сайн биелүүлэх чадвартай ч үүргээ тааруу биелүүлэх явдал юм—гүйцэтгэл чинь стандартад хүрэхгүй бөгөөд үүрэгтээ хандах хандлагад чинь Бурхан сэтгэл хангалуун байхгүй. Хэрэв чи анх хэвийн байдлаар эрж хайж, хамтран ажилладаг байсан бол; үүнд бүх бодол санаагаа зориулдаг байсан бол; үүнийг хийхэд бүхий л зүрх сэтгэл, оюун санаагаа зориулж, бүх хүчин чармайлтаа дайчилж, хэсэг хугацааны хөдөлмөр, мэрийлт, бодлоо зориулж, эсвэл материалуудыг лавлан үзэхэд цаг гаргаж, үүнд бүхий л бие, сэтгэлээ зориулсан бол; тэгж хамтран ажиллах чадвартай байсан бол Бурхан урд чинь явж, чамайг замчилж байх байлаа. Чи их хүч зарах хэрэггүй; хамтран ажиллахад бүхий л хүчин чармайлтаа дайчлах үед Бурхан чамд зориулан бүх зүйлийг аль хэдийн зохицуулсан байх болно. Хэрэв чи башир, зальхай байж, хоёрын хооронд юм хийж, бодлоо өөрчлөн, замаасаа гажих юм бол Бурхан чамайг огт сонирхохгүй; чи энэ боломжийг алдсан байх бөгөөд Бурхан: ‘Чи хангалттай сайн биш; ямар ч хэрэггүй. Хажуу тийшээ очоод зогс. Чи залхуурах дуртай юм аа даа, аан? Ов мэхтэй, зальхай байх дуртай юм, тийм биз? Чи амрах дуртай юу? За яах вэ, тэгвэл амар’ гэж хэлнэ. Бурхан дараагийн хүнд энэ нигүүлсэл, боломжийг өгнө. Та нар юу гэх вэ: Энэ гарз уу, олз уу? Энэ бол үлэмж их гарз юм!” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”). Бурханы үг миний байдлыг илчилсэн юм. Би гол дүр авахаар сургуулилт хийе гэж зөвшөөрсөн мөртөө үнэндээ амласнаа биелүүлээгүй. Сул талаа засаагүй, бас аккордоо сайжруулахаар мэдээлэл хайгаагүй. Дэндүү хэцүү байх болно гэж бодоод сургуулилтдаа хойрголсон. Цаг алга гэх шалтаг хэлээд, зураглаачаас гарыг минь ойроос битгий аваарай гэж гуйсан юм. Ингээд өнгөрөөчхөж болно гэж бодсон ч эцэстээ тэр төслийг саатуулсан. Би үнэхээр хариуцлагагүй, хайнга байж! Үүрэг хүлээх болоход тэр дууг сайн тоглож, Бурханд гэрчлэл хийхээр хичээл чармайлт гаргахыг хүсээгүй. Үүний оронд биеийн амрыг харсан, тэгээд бид одоо бүх юмаа дахиад хийх ёстой боллоо. Би яаж ийм хариуцлагагүй байж чадав аа? Дахиад жаахан л сургуулилж, дахиад жаахан л чармайсан бол чуулганы ажилд хор хөнөөл учруулахгүй байх байсан. Тухайн үед би өөрийгөө бага зэрэг үзэн ядаж, “Дахиад боломж олдвол ийм бодлогогүй байхгүй. Тэр аккордыг эцэж цуцталаа сургуулилах ёстой болсон ч хийх хэрэгтэй зүйлээ хийнэ” гэж бодсон.

Бусад маань надад сургуулилт хийх хоёр хоног нэмж өгөхөөр шийдлээ. Үүнд би үнэхээр сэтгэл хөдөлж, гэм буруугаа залруулах боломж олгосонд нь Бурханд талархсан. Дараа нь сургуулилт дээр бүх аккордоо цээжлэх гэж шаргуу ажилласан ч үнэхээр дарамттай байлаа. Арга барил минь хангалтгүй хэвээр байна, хоёр хоногийн хугацаанд сайжирч амжихгүй нь гэж айгаад, дахин түгшиж эхэлсэн. Түгших тусам юмаа мартаж, мартах тусмаа улам түгшлээ. Тэр өглөө нүд ирмэхийн зуур өнгөрсөн юм. Дуугаа нэг их сайн тоглож чадахгүй л байлаа, бас гар хөндүүр болсон. Би өдрийн хоолны дараа ихэвчлэн сургуулилтаа завсарладаг ч энэ удаад сургуулилсаар байх ёстойгоо мэдэж байлаа. Завсарлага авч амжихгүй, харин хором мөч бүрийг ашиглан аккордоо зүгшрүүлэх ёстойг мэдэж байсан юм. Сэтгэлээ зөв болгосны дараа Бурхан намайг замчилсан. Үдээс хойш би өөрийн мэдэлгүй тэр аккордыг хэсэгчлэн цээжлэх арга олсон! Тэгээд улам бүр сайжирлаа. Гэхдээ би маш удаан хугацаанд сургуулилсан болохоор гар хавдаж эхлэн, дахиад л хойрголох дур хөдөлсөн. Дахин иймэрхүү юм бодож байгаагаа олж мэдээд Бурханы хэлсэн үгийг санаж, үүнийг яаран уншлаа: “Хүчин чармайлт гаргаж, зарлагах хэрэгтэй, мөн бие, сэтгэл, цаг заваа зориулахыг шаарддаг үүрэгтэй тулгарах үедээ чи юу ч үлдээх ёсгүй бөгөөд өчүүхэн сүйхээгээ нуун далдлах юм уу ямар нэг зай завдал үлдээх ёсгүй. Хэрэв чи ямарваа зай завдал үлдээж, тооцоотой, овсгоотой, зальхай байвал тааруухан ажил хийх нь гарцаагүй. ‘Намайг заль мэх гаргаж байхыг хэн ч хараагүй. Ямар догь вэ!’ гэж чи хэлж магад. Энэ ямар төрлийн сэтгэхүй вэ? Чи хүмүүсийн ч, Бурханы ч нүдийг хуурчихлаа гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ Бурхан юу хийснийг чинь мэддэг үү, үгүй юу? (Мэддэг). Ерөнхийдөө чамтай урт удаан хугацаанд харилцаж байгаа хүмүүс ч гэсэн олж мэдэх бөгөөд чамайг үргэлж заль гаргадаг, хэзээ ч мэрийдэггүй, хүчин зүтгэлийнхээ ердөө л тавь, жаран хувь, бүр сайндаа л наян хувийг зарцуулдаг хүн гэж хэлнэ. Тэд чамайг бүх зүйлийг маш будилуу байдлаар хийдэг, мөн хийж байгаа бүхэндээ хайхрамжгүй царайлдаг гэцгээх болно; чи ажилдаа огтхон ч ухамсартай байдаггүй. Чамаар юм хийлгэвэл тэр үед л чи жаахан хүчин чармайлт гаргадаг; хэрэв ажил чинь чанарын шаардлага хангасан эсэхийг шалгах хүн байвал чи арай дээр хийдэг—гэхдээ шалгах хэн ч байхгүй бол чи жаахан хойрголдог. Харьцалт туулбал чи зүрх сэтгэлээ зориулдаг; эс бөгөөс ажлынхаа явцад ямагт зүүрмэглэж, өөр хэн ч анзаарахгүй гэж бодон, чадлынхаа хэрээр хариуцлага хүлээлгүй өнгөрөх гэж хичээж байдаг. Цаг хугацаа өнгөрч, хүмүүс анзаардаг. Тэгээд тэд, ‘Энэ хүн найдваргүй, итгэл даадаггүй; түүнд чухал үүрэг гүйцэтгүүлэхээр өгвөл хянах хэрэгтэй. Тэр зарчимтай хамаагүй ердийн даалгавар, ажил хийж чаддаг, гэхдээ түүнд ямар нэг амин чухал үүрэг гүйцэтгүүлэхээр өгвөл баллах магадлал хамгийн өндөртэй, тэгээд чи хууртсан байх болно шүү’ гэцгээдэг. Хүмүүс түүнийг нэвт шувт харж, тэрээр бүх нэр төр, шулуун шударга байдлаа бүрмөсөн алдсан байх болно. Хэрэв түүнд хэн ч итгэж чадахгүй бол Бурхан яаж чадах юм бэ? Бурхан түүнд ямар нэг томоохон даалгавар даалгана гэж үү? Тийм хүн итгэл даахааргүй байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”).

Би үүрэгтээ яг хэр хайнга хандаж байгаагаа Бурханы үгээс ухаарсан юм. Аккорд сургуулилахдаа маадайгаад, хамгийн өндөр стандартад хүрээгүй. Өөрийгөө бүрэн дайчлаагүй. Үүрэгтээ биеэ оторлож, аргацааж байлаа. Би ёс жудаггүй, итгэл даахааргүй байсан. Би өөрийгөө үүрэгтээ үргэлж гал цогтой, хөдөлмөрч байдаг, мохошгүй үнэнч зантай гэж боддог байсан юм. Гэхдээ би үр дүнд анхаардаггүй, зүгээр л аргацаадгаа тэгэхэд олж харсан. Үүнийг яаж үүргээ биелүүлсэн гэх юм бэ? Хэрвээ энэ чигээрээ байвал надад дахин хэн итгэж зүрхлэх юм бэ? Би ёс жудаг, нэр төрөөрөө дэнчин тавьж байсан бус уу? Өнгөрсөн удаад би гэм буруу үйлдсэн. Үүнийгээ давтахыг хүсэхгүй байлаа. Гар хавдана уу, ядарна уу хамаагүй, ёс суртахуун, нэр төр минь илүү чухал байсан юм. Иймээс хэдий ядаргаатай, хэцүү байлаа ч аккордоо цааш сургуулилахаар шийдсэн. Би үнэхээр гэмшье гэж шийдмэгцээ Бурханы ерөөл, удирдамжийг олж харсан шүү. Яг тэр өдрөө шөнө дүл болтол сургуулилж, бараг бүх аккордоо цээжилж амжсан. Тэгээд маргааш нь дуугаа бүхэлд нь мэддэг болтлоо өдөржин бэлдлээ. Зураг авалтын үеэр алхам тутамдаа нягт анхаарч, Бурханд найдан, чимээгүйхэн залбирсан. Гайхмаар нь бид нэг л зураг авалтаар бүгдийг нь бичсэн юм! Байдал ингэж эргэхийг хараад сэтгэл тайвширлаа. Би үнэнийг хэрэгжүүлэх сайхан байдгийг мэдэрсэн юм.

Дараа нь надад хөгжим зохиох үүрэг өгсөн. Би дуу зохиогоогүй удсан болохоор жаахан бэлтгэл дутуу байлаа. Ялангуяа сүүлийн үед, урьд нь хэзээ ч хийж үзээгүй рок дуу хийж байсан учраас жаахан санаа зовсон. Гэхдээ энэ нь миний биелүүлэх хэрэгтэй үүрэг болохоор чадах чинээгээрээ хичээх ёстой гэж мэдэж байлаа. Тэгээд, сарын эцэс гэхэд хоёр дуу дуусгахаар төлөвлөсөн. Дуу зохиохын тулд илүү цагаар ажиллаж, махан биеэ хаяхад минь туслаач гэж ядрах үедээ Бурханаас гуйдаг байлаа. Тэгээд нэг ая олж, энэ нь дорхноо бүтэн дуу болсон юм. Дуугаа дуусгаад, ах эгч нартаа сонсголоо. Тэд дууг дажгүй байна, рок хөгжмийн зөв хэв маягтай байна гэсэн. Гэхдээ би, “Илүү их хөдөлмөрлөөд, дахилтын аяыг янзалсан бол бүр ч гоё дуу болох байсан даа” гэж дотроо бодлоо. Даанч сэтгэл хоёрдсон. Тухайн үед тодорхой заавар аваагүй болохоор өөрийгөө дэндүү шахмааргүй байсан. Тэрнээс гадна, ах эгч нарт энэ дуу асуудалгүй санагдсан. Дажгүй байсан шүү дээ. Бас би ийм дуу яаж зохиохыг дөнгөж сурсан болохоор өө сэв байх нь хэвийн зүйл. Тэгээд би дуугаа багийн удирдагчид хүлээлгэн өглөө.

Хэд хоногийн дараа удирдагч намайг зөв голдирлоор явж байгаа ч ая нь жаахан ширүүн байна гэлээ. Тэгээд дууны үгээ дахиад жаахан бод гэсэн. Үүнийг би бага зэрэг эсэргүүцэж, “Ийм дуу зохиож дөнгөж л сурч байна даг. Та надаас дэндүү их юм нэхэж байна!” гэж бодсон. Тэр дуун дээр угаасаа маш их цаг зарцуулж, дээрээс нь ахлагчийн саналыг хүлээн хэд хоносон, хагас сар аль хэдийн өнгөрчихсөн байсан. Ямар ч ахиц гарахгүй байгааг хараад би бага зэрэг түгшиж байсан юм. Зохиолоо засахад үнэхээр их чармайлт шаардлагатай, тэгээд ч тэр дуу ямар болж хувирахыг мэдэхгүй байлаа. Иймээс би аялгууг нь дахин бичихэд багийн удирдагч үүнийг онцгүй, хүүхдийн дуу шиг сонсогдож байна гэлээ. Би ч үнэхээр гутарсан. “Хамаг чадлаа гаргасан ч гэсэн ганц ч дуу батлуулж чадсангүй. Би яах ёстой юм бэ?” гэж бодсон. Дараа нь хэдэн ая нэмж бичсэн боловч аль нь ч дэмжигдээгүй. Би маш их сэтгэлээр уналаа. Сарын сүүл гэхэд хоёр дуу зохиосон байя гэж шийдсэн ч ганцыг нь ч дуусгаагүй гэдгээ бодлоо. Би үүргээ хөсөрдүүлсэн. Би ямар ч нэмэргүй амьтан байгаагүй гэж үү?

Дараа нь нэг цуглаан дээр багийн удирдагч надад, “Таны зохиол нэлээд өвөрмөц, хэв маяг сайтай, гэтэл та яагаад юу ч батлуулаагүй байгаа юм бэ? Та дууны үгэнд анхаарал хандуулахгүй байгаа болохоор ая, үг хоёр нь зохицохгүй байна шүү дээ. Засах болгонд улам дордоод, Бурханы гэрийн ажлыг хойш татаж байна” гэлээ. Дараа нь бас нэг ах: “Та бичлэг дээр сайн дуулахгүй байна. Зарим нь бүр нооттойгоо ч таарахгүй байна лээ. Та хайхрамжгүй байна шүү!” гэсэн. Ах нараар харьцуулж, загнуулах ичгүүртэй байлаа. Би газрын гаваар орчихмоор л санагдсан. Гэртээ хариад Бурханд, “Бурхан минь, би үүрэгтээ хааш яаш хандаад, үнэнч байсангүй, гэхдээ энэ асуудлыг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байна. Надад тусалж, намайг замчлаач” гэж залбирлаа.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Аливааг маш хөнгөн хийсвэр, хариуцлагагүй зохицуулах нь завхарсан зан чанар дотор байдаг зүйл бус уу? Энэ нь ямар зүйл вэ? Энэ нь өөдгүй байдал; тэд бүх хэрэг явдал дээр ‘бараг зөв байна’, ‘дөхөж байна’ гэцгээдэг; энэ нь ‘магадгүй’, ‘боломжтой’, ‘таваас дөрөв’ гэх хандлага юм; тэд аливааг хааш яаш хийж, хамгийн наад захын юм хийгээд сэтгэл ханаж, юмыг чадан ядан хийхдээ ханамжтай байдаг; тэгээд юмыг нухацтай авч үзэж, нягт нямбай байхаар мэрийх нь ямар ч утгагүй гэж үздэг бөгөөд зарчмыг эрж хайх нь бүр ч утгагүй санагддаг. Энэ нь завхарсан зан чанар доторх зүйл бус уу? Энэ нь хэвийн хүн чанарын илрэл мөн үү? Үүнийг биеэ тоосон зан гэж нэрлэх нь зөв, мөн замаа алдсан гэж нэрлэхэд ч бүрэн тохиромжтой—гэхдээ үүнийг төгс илэрхийлэхэд тохирох цорын ганц үг бол ‘өөдгүй’ юм. Ийм өөдгүй байдал дийлэнх хүний хүн чанарт байдаг; бүх хэрэг явдал дээр тэд чадах чинээгээрээ хамгийн багыг хийж, юун дээр зүгээр өнгөрч болохоо харахыг хүсдэг бөгөөд хийдэг бүх юманд нь үл ялиг ов мэх байдаг. Тэд чадаж байвал бусдыг мэхэлж, боломжтой үед хүчээ нөөдөг бөгөөд асуудлыг бодолцож үзэхдээ нэг их цаг хугацаа зарцуулж, бодол болохыг үзэн яддаг. Илчлэгдэхээс зайлсхийж чадаж, ямар ч асуудал үүсгэхгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй л байгаа бол бүх зүйл сайн сайхан байна гэж бодоод, тийнхүү цааш аргацаадаг. Тэдний хувьд ажлыг сайн хийнэ гэдэг үнэ цэнээсээ давсан төвөгтэй явдал байдаг. Тийм хүмүүс юуг ч төгс суралцдаггүй бөгөөд хичээл номдоо зүтгэл гаргадаггүй. Тэд асуудлын ерөнхий дүр зургийг л олж аваад, өөрсдийгөө үүнд мэргэшсэн гэцгээн, дараа нь үүндээ түшиглэн юмыг аргацаадаг. Хүмүүс аливаа зүйлд ийм хандлага баримталдаг биш үү? Энэ сайн хандлага мөн үү? Хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийн талаар тиймэрхүү хүмүүсийн баримталдаг ийм хандлага нь цөөн үгээр бол ‘аргацааж буй’ хэрэг бөгөөд иймэрхүү өөдгүй байдал завхарсан бүх хүн төрөлхтөнд оршдог(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (9)”). “Журамт хүн, дорд хүнийг хооронд нь яаж ялган таньж болох вэ? Зүгээр л хүмүүс, үйл явдал, аливаа зүйлд хандах хандлага, арга замыг нь хар—тэд хэрхэн үйлдэж, аливааг яаж зохицуулж, асуудал гарахад яаж аашилдгийг хар. Жудагтай, нэр төртэй хүмүүс үйлдэлдээ няхуур, нухацтай, мэрийлттэй байдаг бөгөөд золиос гаргахад бэлэн байдаг. Жудаггүй, нэр төргүй хүмүүс үйлдэлдээ эмх цэгцгүй, хааш яаш байдаг бөгөөд үргэлж заль мэх гаргах гэж үзэн, зүгээр л аргацаахыг байнга хүсдэг. Тэд ямар ч чадварыг төгс эзэмшдэггүй бөгөөд хэдий удаан суралцлаа ч чадвар, мэргэжлийн асуудал дээр мэдлэггүй байдалдаа будилсан хэвээр үлддэг. Тэднээс хариулт нэхэхгүй бол бүх зүйл зүгээр мэт санагддаг ч хариулт нэхмэгц тэд балмагдаж, духан дээр нь хөлс бурзайгаад, ямар ч хариу өгдөггүй. Тийм хүмүүс ёс жудаг муутай байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (9)”). Миний дотор өөдгүй юм байснаас л болж үүрэгтээ хайнга хандсан гэдгээ үүнийг уншаад л ойлгосон юм. Би бүх зүйл дээр хамгийн наад захын юм хийхийг л хүсэж, ажлынхаа чанарт ер анхаардаггүй байж. Үнэний зарчмыг эрж хайж, Бурханы шаардлагын дагуу үүргээ биелүүлэхийг хүсээгүй. Энэ удаад яаснаа бодохоор, видео зураг авна уу, дуу зохионо уу хамаагүй, би хичээл чармайлт шаардах асуудалтай тулгарч, төлөөс төлөх хэрэг гарах бүрд хамгийн наад захын юм хийгээд сэтгэл ханадаг байж. Сайжирч, илүү шаргуу ажиллах гэж хичээгээгүй. Үнэндээ би илүү шаргуу, анхааралтай ажиллах юм бол үүргээ илүү сайн биелүүлнэ гэдгээ мэдэж байсан ч үргэлж өөрийгөө өөгшүүлж, дандаа хамгийн наад захын юм л хийдэг байж. Тийм болохоор ажилдаа ахиц гаргаж, үүргээрээ Бурханд гэрчлэл хийж чадаагүй, бас үүнээсээ болж чуулганы ажлыг хойш татсаар байж. Би үүргээ биелүүлсэн гэж хэлж яаж болох юм бэ? Бурханы гэрийн ажилд би улайм цайм саад болж байж шүү дээ. Өөдгүй байдал яг хэр ноцтойг тэр үед л олж харсан. Би хоёрын хооронд юм хийж, урсгал дагаж, Бурханыг хуурах гэж үзсэн. Надад ёс жудаг, нэр төр гэж байгаагүй. Үүргээ үнэнчээр, хичээнгүй хийдэг, бэрхшээлтэй тулгараад үнэний зарчмыг эрж хайж, үүргээ Бурханы шаардсанаар биелүүлдэг хүмүүст Бурхан дуртай. Тэд нэр төртэй, ёс жудагтай байж, Бурханы нүдэнд өндрөөр үнэлэгддэг. Тэдэнтэй харьцуулахад би хүн гэж дуудуулах эрхгүй байсан. Үүндээ би ичлээ. Ах нарын засалт, харьцалтаар Бурхан намайг аварч байгааг тэр мөчид ойлгосон юм. Тэгээгүй бол би үргэлж ийм маягаар аргацааж, үүргээ хэзээ ч сайн хийлгүй, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, Бурханд хаягдах байсан.

Тэгээд би Бурханы ийм үгийг уншсан юм: “Бурханы ажил хүн төрөлхтний төлөө хийгддэг, харин хүний хамтын ажиллагаа Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүхнээ хийсний дараа хүн биеэ дайчлан хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч зангаа зориулах ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж, эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух ёсгүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл хүн яагаад Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө зарим нэг үүргээ биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь эн тэргүүний зүйл. Үүнийг та нар бүгд ойлгох учиртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт). Бурханы үгийг бодоод маш их сэтгэл хөдөлсөн. Бурхан хүнд нэгэн зүрх, сэтгэлээр ханддаг. Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан хоёр удаа махбод болоод, доромжлуулж, үе үеийнхэнд гологдож, маш их зовсон. Бидний гүн гүнзгий завхрал, ухаангүй хөшүүн байдалтай тулгараад Бурхан биднийг хэзээ ч орхиогүй. Биднийг аврахын тулд үнэнийг илэрхийлсээр байдаг. Бид хэв чанар муутай, үнэнийг хүлээн зөвшөөрөхдөө удаан ч Бурхан бидэнтэй ийм чин сэтгэлээсээ, нэгд нэггүй нөхөрлөдөг. Заримдаа зүйрлэл, жишээ ашиглаж, биднийг бүх өнцгөөс, бүх арга замаар замчлахын тулд түүх ярьж өгдөг. Биднийг үнэнийг ойлгож, үнэн рүү орог гэсэндээ тэр шүү дээ. Бурхан бидний амийг хариуцдаг, биднийг бүрэн төгс болготлоо амрахгүй. Бурханы зан чанар, чин санаа зорилгыг хараад би үнэхээр урам орлоо. Гэхдээ Бурханд яаж хандаж, үүрэгтээ ямар хандлагатай байснаа бодохоор харууслаар дүүрч, үүрэгтээ дахиж аргацаахыг хүсээгүй. Бурханы өмнө очиж залбираад, яаж хайнга байхаа үнэхээр больж, үүргээ сайн биелүүлэх вэ гэж асуулаа.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Үүрэг гэж юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар юм. Тэгвэл чи үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, стандартын дагуу, хүний хувийн хүсэл бус, үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Ийм маягаар, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцнэ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”). “Нухацтай хандах гэдэг нь юу гэсэн үг вэ? Нухацтай хандана гэдэг нь бага зэрэг хүчин чармайлт гаргах юм уу махан биеийн зарим нэг тарчлаан амсана гэсэн үг биш. Гол нь юу вэ гэвэл, зүрх сэтгэлд чинь Бурхан, бас ачаа байдаг. Зүрх сэтгэлдээ чи үүргийнхээ ач холбогдлыг дэнсэлж, хийж буй бүхэндээ энэ ачаа болон үүрэг хариуцлагаа үүрч, зүрх сэтгэлээ зориулах ёстой. Чи Бурханы чамд даалгасан үүрэг, түүнчлэн чиний төлөө Бурханы хийсэн бүхэн, чамд тавьж буй найдлагад тэнцэхүйц байх ёстой. Ингэх нь л нухацтай байгаа хэрэг юм. Оромдох нь ямар ч нэмэргүй; чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Үүргээ гүйцэтгэх үед чинь ямар ч бодит төлөөс, үнэнч байдал байхгүй байвал энэ нь стандартад нийцэхгүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ сайн гүйцэтгэхэд хамгийн наад зах нь мөс чанар шаардлагатай”). Үүргийг маань бидэнд Бурхан даалгадаг гэдгийг үүнээс би тодорхой ойлгосон. Бид Бурханы шаардлагын дагуу хийж, үнэний дагуу үйлдэх ёстой. Шилж сонгож, өөрсдийн хүслийг сохроор дагаж болохгүй. Үүрэгтээ тодорхой стандарт хангах ёстой—зүгээр л шаргуу ажиллаж байгаа мэт харагдах хангалтгүй. Гол нь хариуцлагын мэдрэмжтэй, махруу, чин үнэнч байж, сайжрах арга зам эрж хайж, бодож тунгааж, олох явдал. Тэгвэл бид үүргээ биелүүлж, Бурханы таалалд нийцэж чадна. Дараа нь би дуу зохиож байхдаа дууны үгэнд нухацтай шинжлээд өнгө аяст нь таарсан хэдэн дуу олсон юм. Бусад хүн ийм мэдрэмжийг илэрхийлэхдээ аялгууг яаж ашигласан талаар, бас дууны үгийн утга, өнгө аяс, аялгууны чиглэлийн талаар сайтар бодсон. Энэ бүгдийг ойлгож авсныхаа дараа ая зохиож эхэлсэн юм. Дараа нь ах эгч нараасаа зөвлөгөө авч, зохиолоо хоёр удаа зассаны эцэст бэлэн болголоо. Үүнийг дуусгахад долоо хоног л орсон. Засварласан өөр нэг зохиол минь ч бас дэмжигдсэн. Тэдгээр зохиолыг дуусгахад хэчнээн бага цаг орсныг хараад үүргээ аргацаах гэж үзсэндээ бүр ч их гэмшиж, харамссан юм. Би Сатаны завхралд хэр их өртсөн, өөдгүй байдал маань хэр ноцтой болохыг харж, ажилдаа хэр хайнга хандсанаа олж харсан. Бурханы зохицуулалтын ачаар ах эгч нар маань надтай харьцсанаар эцэст нь би завхарсан зан чанараа шийдвэрлэж, үүргээ үнэнчээр гүйцэтгэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг болсон доо. Бурханы авралд талархъя!

Өмнөх: 20. Эвтэй хамтран ажиллахад үнэнийг хэрэгжүүлэх чухал

Дараах: 22. Би үүргээ яаж биелүүлэхээ эцэст нь олж мэдлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

24. Үүргээ биелүүлсний шагнал

Ян Минжэнь, КанадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих