67. Хүний төрхийг бага ч болов амьдран харуулах мэдээж сайхан

Таши, Канад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно… Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Бурхан хүмүүст нигүүсэл, ерөөл хайрлах замаар хайраа илэрхийлдэг гэж би боддог байлаа. Бурхан яагаад, миний шүүлт, гэсгээлт ч гэсэн бас л хайр гэж хэлснийг би ойлгодоггүй байсан. Харин дараа нь Бурханы үгээр шүүгдэж, илчлэгдэж, харьцуулж, цэвэршүүлэгдснээр өөрийн биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг сатанлаг төрөлхийн чанарынхаа талаар зарим нэг ойлголттой болсон билээ. Миний эрээ цээргүй байдал багасаж, асуудалтай тулгарах үедээ ухамсартайгаар Бурханд залбирч, үнэнийг эрж хайж чаддаг болсон; бас бусдын зөвлөгөөг сонсож, жоохон ч гэсэн хүний төрхийг амьдран харуулах чадвартай болсон юм. Ингэж л би Бурханы шүүлт, гэсгээлт бол Түүний хүн төрөлхтнийг аврах аврал, хамгийн үнэн хайр болохыг жинхэнэ туршлагаараа харсан юм.

Өнгөрсөн жил чуулган нэг киноны зураг авахаар бэлтгэж байлаа, тэгээд ах эгч нар намайг найруулагчаар ажиллахыг санал болгосон. Үүнийг анх хийж эхлэх үедээ жаахан сандарч байсан ч Бурханд залбирснаар сандрал маань аяндаа намжсан, ингээд би туршлага хуримтлуулж эхэлсэн юм даа Кино яаж хийх талаар хичээнгүйлэн суралцаж байхдаа би яваандаа тэр чадваруудын заримыг эзэмшиж эхэллээ. Дараа нь, ах эгч нар ч миний санааг байнга дэмжсээр байлаа. Миний найруулсан киног үзсэнийхээ дараа бүгд намайг өндрөөр үнэлж байв. Удирдагч намайг найруулагчийн авьяастай юм гэж хэлсэн. Үүнийг сонсоод би маш их баярлаж, дотроо “Дахиад жаахан дадлагажчих юм бол чадварлаг болох нь эргэлзээгүй” гэж бодсон юм. Тэр үеэс хойш ах эгч нартай хамт ажиллах үедээ урьдынх шигээ даруу төлөв байхаа больж, өөртөө итгэлтэйгээр ярьж, бардамнадаг боллоо. Бас бүх зүйлийг өөрийнхөөрөө шийдэхийг хүсэж, бусдыг юман чинээ бодддоггүй болсон юм. Хэн нэгэн миний санаанд эргэлзэж, өөр санал гаргангуут би зөрүүдэлж, тэвчээр алдаж, тэднийг дорд үздэг байлаа. Өөрийгөө тэднээс бүх талаар илүү болсонд тооцож, тэгж хэл ам удахын оронд тэд миний хэлснийг л хийх ёстой гэж боддог байсан юм. Бас миний бодлоор бол тэд хэлэлцэх ч шаардлагагүй үнэхээр ялихгүй асуудал дэвшүүлж байлаа. Тиймээс би амыг нь таглахын тулд “Энэ чинь зарчмын асуудал уу?” гэж үргэлж асуудаг байсан. Нэг удаа гол дүрийн Жан эгч надад сонгосон хувцаснуудаа харуулсан. Харин би, “Яахаараа ийм сонголт муутай байдаг байна аа?” гэж бодсон юм. Тэгээд бүгдийг нь шинээр сонгуулсан. Бас эгчийн сонгосон олон хувцсыг зөвшөөрөөгүй. Найруулагч байх гэсэн бодол л намайг эзэмдсэн байсан болохоор миний мэдрэмж зөв, тэд миний үгэнд орох ёстой гэж бодож байв. Эцэст нь ах эгч нар миний дарамт шахалтад орж, санал хэлэх ч хүсэлгүй боллоо. Үүнийг хараад надад үнэндээ таагүй санагдсан ч би ажлаа л анхаарч байна, ингэлээ гээд буруудах юм байхгүй гэж бодогдсон юм. Тэгээд үүнийг нэг их юманд бодоогүй. Тухайн үед удирдагч минь намайг биеэ хэт их тоож, хүмүүсийг хянахад л анхаарч байна гэж нөхөрлөл хийж, намайг илчлээд бусдыг л анхаарахаасаа илүүтэй асуудлаа шийдэхийн тулд өөрийгөө эргэцүүлж, үнэнийг хэрэгжүүл гэж анхааруулсан. Гэхдээ тэр үед би өөрийнхөө уг чанарын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Өөрийгөө ажилдаа үнэхээр хариуцлагатай гэж боддог байсан. Тэгээд тийм тэрслүү, муйхар байдалтай амьдарсаар байгаад ах эгч нартай сайн ажиллаж чадахаа больсон. Яваандаа бидний ажилд байнга асуудал гарч, ахиц дэвшилгүй болсоор байлаа.

Би нэг өдөр, миний мэдэх нэг багийн удирдагч биеэ тоож, үнэнийг хүлээн зөвшөөрч чадалгүй ажлыг хойш татаад, ах эгч нарыг боогдуулсан учраас халагдсан талаар сонссон юм. Үүнийг сонсоод би жаахан айлаа. Би яг тэр багийн удирдагч шиг авирлаж байгаагаа мэдэж байсан л даа. Тэгээд Бурхан надад анхааруулга өгч байна гэдгийг ухаарсан болохоор тэгж дээрэнгүй аашлаад байж болохгүй нь, харин ч өөрийгөө хянаж, илүү эелдгээр ярьж, ажлаа бусадтай зөвлөж, хэлэлцэхийн тулд чадах чинээгээрээ хичээх ёстой гэж шийдлээ. Гэхдээ би өөрийнхөө уг чанарын талаар ямар ч ойлголтгүй хэвээр байсан болохоор үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй.

Хэсэг хугацааны дараа, манай багийн ажил ахиц муутай байсан тул удирдагч маань Лиу эгчийг надтай хамт ажиллуулахаар томилсон юм. Эхэндээ би үүнийг ер хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Удирдагч миний чадварт эргэлзэж байгаагаас гарцаагүй гэж бодсон ч нэгэнт ийм зохицуулалт хийгдсэн болохоор би дурамжхан зөвшөөрсөн юм. Тэр үеэс хойш ажлын хэлэлцүүлэг дээр удирдагч байнга Лиу эгчээс зөвлөгөө авдгийг олж мэдлээ. Тэгээд үнэхээр түгшиж, удирдагч намайг нэг их үнэлдэггүй юм байна гэж бодогдож эхэллээ. Би удирдагчид дургүйцэж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй Лиу эгчийг эсэргүүцэж байлаа. Эгчийг би хүлээн зөвшөөрч чадаагүй. Тиймээс бид ажил хэлэлцэх болгонд би зүгээр л дуугаа хураан муухай хараад суучихдаг байсан. Нэг удаа эгч багийн ажлаас зарим нэг асуудал илрүүлээд, ах эгч нарт бүгдэд нь үнэхээр таалагдсан санал дэвшүүлсэн ч үүнийг нь би огт зөвшөөрөөгүй. Эгчийн ямар ч саналыг сонсохоос татгалзсан юм. Хүн бүр миний саналыг асуухад би уураа даран байж, “Өөрсдөө л мэд” гэж хариулсан. Үүний дараа удирдагч надтай харьцаж, Бурханы гэрийн ажлыг хамгаалахгүй байна гэлээ. Үнэндээ би харамсаж байсан, бас Бурханы гэрийн ажилд бухимдлаа гаргаж болохгүй гэдгийг ч мэдэж байсан. Гэхдээ би үнэхээр тэвчиж чадаагүй. “Дандаа л Лиу эгчийн үгэнд орох юм бол хэлэлцээд байх юу байгаа юм бэ?” гэж бодсон. Бүх зүйл дээр миний зөв гэж бодсоор байсан болохоор дараагийн хэдэн ажлын хэлэлцүүлэг дээр өөрийн саналыг өмөөрч, Лиу эгчийн санал үндэслэлтэй байхад хүртэл санал зөрсөн юм. Тэр эгчийг онгирч байна гэж боддог байлаа. Нэг удаа тэр эгч нэг жүжигчнийг санал болголоо, тэгэхэд нь би тэр жүжигчний элдэв асуудлыг гарган тавьж, эгчийн саналыг зөвшөөрөөгүй. Зүгээр л эгчийн үгэнд орохыг хүсээгүй бөгөөд өөрөө л бүх ажлыг хариуцмаар байлаа. Эцэст нь Лиу эгч надад боогдоод санал дэвшүүлэхээ болилоо. Тухайн үед би биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай амьдарч, үнэнийг эрж хайхгүй байсан учраас сүнс минь аажмаар харанхуйд унасан. Өдөр бүр сэтгэлээр унаж, Бурхан надаас нуугдаж байх шиг санагдаж байлаа. Бурханд залбирах үедээ хэлэх үггүй болж, Бурханы үгийг уншихаар ойлгогдохгүй байлаа. Санаанд юу ч орохоо байж, ажилдаа ч хайхрамжгүй боллоо. Би ямар ч асуудлыг олж харж чадахгүй байсан. Би сэтгэл зовнисон байдалтай амьдарч, байнга ямар нэг зүйл болох гээд байх шиг санагддаг байлаа.

Хэд хоногийн дараа удирдагч маань бидэнтэй цуглаан хийхээр ирсэн юм. Удирдагч миний зан чанарыг илчилж, намайг хэт биеэ тоогоод, үүрэгтээ эзэрхэг, дураараа загнаж, ажлаа үнэхээр үймүүлсэн байна гэлээ. Тэгээд намайг гэртээ харьж, нухацтайгаар сүнслэг үйл ажиллагаа хийж, өөрийгөө эргэцүүл гэсэн. Би үүнийг сонсоод цочирдсон боловч Бурханд чин сэтгэлээсээ залбирч, “Өө Бурхан минь, би ямар ч нөхцөлтэй тулгарлаа гэсэн энэ бүхнийг Та зохицуулсан гэдэгт итгэн захирагдахад бэлэн байна” гэлээ. Тэр шөнө би цурам ч хийгээгүй. Тийм удаан найруулагч байчхаад маргааш тэндээс явах болсон тухайгаа бодож байлаа. Би үүнийг зүгээр орхиж чадалгүй, үнэхээр сэтгэл гонсойж, нулимсаа барьж дийлэхгүй байлаа. Тэр боломжийг ашиглан сүнслэг үйл ажиллагаан дээрээ ажиллаж, өөрийгөө эргэцүүлж, бүдэрсэн газраасаа босохыг хүсэж байсан л даа. Даанч гэртээ Бурханы үгэнд төвлөрч чадахгүй, үнэхээр хэцүү байлаа. Тэгээд Бурханы өмнө очиж, Түүнийг ахин дахин дуудахаас өөр яаж ч чадаагүй. “Бурхан минь, би маш их шаналж байна. Надад тусалж, зүрх сэтгэлийг минь хамгаалаач, тэгснээр би энэ нөхцөл байдлаас Таны хүслийг ойлгож, өөрийгөө мэдэж чадна” гэж хэлсэн. Бурханд байнга залбирснаар эцэст нь жаахан тайвширч чадсан юм.

Маргааш нь надад нөхөрлөл хийж, тус болох гэсэн хэдэн ах эгч намайг эргэж ирээд зарим асуудлыг минь дурдлаа. Нэг эгч, “Үүрэгтээ зарим нэг амжилт гаргаж эхэлснийхээ дараагаас та биеэ тоож, бүх зүйлийг өөрийнхөөрөө шийдэхийг хүсдэг болсон. Та үнэхээр захирангуй байдаг, тантай ажиллах ямар ч арга алга” гэж хэлсэн санагдаж байна. Өөр нэг ах, “Ажлын хэлэлцүүлэг дээр таныг байхгүй байхад бид бүгд тайван байдаг, гэхдээ таныг ирэнгүүт бүгд сандарч, санал, бодлыг маань зөвшөөрөхгүй байх вий гэж айдаг” гэсэн юм. Тэдний амнаас гарах үг бүр зүрхийг минь зүсэх шиг л болсон юм. Би тэднийг царайг харахаас ичиж, сэтгэл минь маш их өвдсөн. Энэ яваа насандаа өөрийгөө би тийм бүтэлгүй амьтан гэж бодож байгаагүй. Ах эгч нар над руу ирж зүрхэлдэггүй, намайг харахаараа айдаг болтлоо асуудал дордсон байлаа. “Би хэвийн хүн хэвээрээ гэж үү? Яаж ийм мэдрэмжгүй байж чадав аа?” гэж бодсон. Биеэ тоосон зан чанар минь бусдад тэгтлээ нөлөөлж, хорлоно гэж хэзээ ч санасангүй явж. Өөрийнхөө биеэ тоосон зантайг угаасаа мэддэг, удирдагч ч надтай үе үе нөхөрлөдөг байсан ч үүнийг би хэзээ ч нэг их юманд бодоогүй. Харин ч биеэ тоосон байдал маань өндөр хэв чанартайгаас болсон гэж боддог байлаа. Өндөр хэв чанар заяасан бол хэн биеэ тоохгүй байх юм бэ? Тиймээс л би үүнийгээ шийдвэрлэхийн тулд үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй. Гэхдээ ах эгч нарын нөхөрлөл, тусламжаар эцэст нь би зүрх сэтгэлдээ амар амгаланг олж, өөрийгөө тайвшруулж, зан авираа эргэцүүлж чадсан.

Эргэцүүлэхдээ би Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. Бурхан хэлэхдээ: “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй(Бурханы нөхөрлөл). Би биеэ тоосон, ихэрхүү байдлаасаа болж Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж байсан гэдгээ Бурханы үгээс ухаарсан юм. Найруулагчийн үүрэг гүйцэтгэх болсноосоо хойш амжилт гаргах үедээ миний шаргуу зүтгэлээс л боллоо, би бусдаас мундаг юм байна гэж бодсон. Тэгээд бусдыг үл ойшоож, өөртэйгөө зөрүүдлэн зууралдаж, бүх юман дээр эцсийн шийдвэр гаргахыг хүсэж эхэлсэн. Үүрэгт ажилдаа үр дүн гаргаж чадахгүй байгаа нь миний буруу юу гэж хэзээ ч эргэцүүлж бодоогүй, харин зүгээр л ах эгч нартаа төвлөрдөг байсан. Тэгээд ихэрхүүгээр бусадтай харьцаж, сургаал айлддаг байлаа. Бас биеэ тоосон, ихэрхүү зангаар хүн бүрийг дорд үзсэн. Өөрийнхөө санааг хамгийн сайн нь гэж бодоод, өөр хэний ч давуу талыг олж харж чадаагүй. Боломж л олдвол хүн бүрийн саналаас татгалзаж, захирангуй байсан юм. Би биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж өөрийгөө мэдэж чадаагүй, олон удаа засалт, харьцалт туулсан ч үүнийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө эргэцүүлж чадаагүй. Надад эрж хайх зүрх сэтгэл огт байгаагүй. Ажлын минь ахиц удааширч, ажлаа зохицуулж чадахгүй маань тодорхой болох үед ч би бусадтай ажиллаж, тэднийг ажилдаа оролцуулахыг хүсээгүй. Тэгвэл эрх мэдлийг минь сэвтүүлж, нэр хүнд, байр суурийг минь эрсдэлд оруулна гэж бодогдсон. Би хариуцлагыг өөртөө авч, эцсийн шийдвэр гаргахыг хүсэж байсан юм. Би Бурханыг эсэргүүцэх замаар явж байсан биш үү? Лиу эгчийг үүрэгтээ амжилт гаргаж, миний байр сууринд заналхийлэх үед Эгчийн зөв гэдгийг, бас эгчийн санал болгосон зүйл Бурханы гэрийн ажилд тус болно гэдгийг би сайн мэдэж байсан ч хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч өө сэв хайсан, тэгээд ах эгч нар маань тэр эгчтэй санал нийлж байгааг хараад огт тэвчиж чадаагүй болохоор чуулганы ажилд бухимдлаа гаргасан. Би нэр төр, байр сууриа хамгаалахын тулд Бурханы гэрийн ажилд хохирол учруулахад бэлэн байж. Бурханыг гэх хүндлэл минь хаачив? Мөс чанар, эрүүл ухаан минь хаачив? Би биеэ тоосон, ихэрхүү сатанлаг зан чанартайгаар амьдарч, өөрийн бодол, саналыг үнэн мэтээр ах эгч нарт тулгаж, бүх зүйл дээр хүмүүсийг үгэндээй болох үед ч би бусадтай ажиллаж, тэднийг ажилдаа оролцуулахыг хүсээгүй. Тэгвэл эрх мэдлийг минь сэвтүүБурханы захиргааны зарлигийг би аль эрт зөрчжээ. “Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг). Эрсдэлтэй байдалд байна гэдгээ би эцэст нь ухаарсан. Би үүргээ өдөр болгон биелүүлдэг, өөрийгөө зориулах хүсэл тэмүүлэлтэй мэт харагддаг байсан ч бүхий л талаараа сатанлаг зан чанар илчилж байсан юм байна. Үйлдэл минь бүгд үнэнээс зөрж, чуулганы ажлыг би үймүүлж байсан байна. Ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы зан чанарт халдаж байсан байна! Яаж яваад тийм болчхов гэж би гайхлаа. Тэгтлээ их биеэ тоосон, хатуу уг чанартай байсан учраас тэгсэн шүү дээ. Үнэнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй болохоор эцэст нь Бурханы уур хилэнг хүртсэн. Сатаны маш гүн гүнзгий завхралд өртөж, үнэний ямар ч бодит байдалгүй байсан гэдгээ би олж харсан юм. Тийм чухал үүрэг авч чадсан минь Бурхан намайг өргөснөөс болсон, бас Ариун Сүнсний ажлын ачаар л үүрэгт маань зарим амжилт гарсан болохоос өөрөө ямар нэг чадвартай байснаас огт болоогүй. Үүрэгтээ өөрийн биеэ тоосон уг чанарт найдсанаас маань үүдэн Ариун Сүнс ажиллахаа больж, би юуг ч ойлгож, шийдвэрлэж чадахаа больсон гэдгээ олж харсан юм. Тэгсэн ч гэсэн, надад зүгээр байх шиг санагдсан. Би дэндүү их биеэ тоож, өөрийгөө өчүүхэн ч мэддэггүй байж. Тэгэхэд л би биеэ тоосон уг чанартаа ой гутаж, үүнийг үзэн ядаж эхэлсэн юм.

Дараа нь би Бурханы ийм үгийг уншсан: “Та нар бүгд нүгэлт, завхай газар амьдардаг бөгөөд бүгд завхай, нүгэлтэй. Өнөөдөр та нар Бурханыг хараад зогсохгүй, бүр ч чухал нь гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, үнэхээр гүн гүнзгий авралыг хүртсэн, өөрөөр хэлбэл, Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Өөрийн хийдэг бүхэндээ Бурхан та нарыг үнэхээр хайрладаг. Түүнд ямар ч муу санаа зорилго байхгүй. Та нарын нүглээс болж л Тэр та нарыг шүүдэг, ингэснээр та нар өөрсдийгөө шинжилж, энэхүү үлэмж их авралыг хүлээн авна. Энэ бүхэн нь хүнийг бүрэн төгс болгох зорилгоор хийгддэг. Эхнээсээ эцсээ хүртэл Бурхан хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсдэггүй. Өнөөдөр Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн, энэ нь бүр ч их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол та нарыг биечлэн удирдахын тулд ийм их хэмжээний ажлыг мөн л хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй, эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр бол хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүс дуулгаваргүй учраас л Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол хүмүүсийг аврах боломжгүй байх байв(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4). Бурханы үгийг би ахин дахин уншлаа. Тэгээд маш халуун дулаан мэдрэмж төрж, сэтгэл минь маш их хөдөлсөн. Бурхан намайг ингэж илчилснээрээ яллаж, таягдаж, бас албаар хүнд байдалд оруулсан юм биш, үнэндээ намайг аврахын төлөө л ингэж байсныг би харсан юм. Би маш их биеэ тоосон, хатуу уг чанартай байсан, харин надад юу хэрэгтэйг Бурхан мэдэж байсан юм. Үүргээ алдаж, ах эгч нарын засалт, харьцалтыг туулснаар би биеэ тоосон уг чанараа мэдэж авч, явсан замаа эргэцүүлж, Бурханд үнэхээр гэмшиж, улмаар Бурханыг эсэргүүцэж, тэрслэхээ больсон. Тэр үйл явцаар дамжуулан шаналал, сөрөг байдлыг мэдэрсэн ч гэсэн тийм шүүлт, гэсгээлтгүйгээр миний хөшүүн зүрх сэтгэл сэрж чадахгүй байх байсан. Би зан авираа эргэцүүлж, Бурханы зөвт зан чанарыг мэдэж авч чадахгүй байх байсан. Бас Бурханд үнэхээр гэмшиж чадахгүй, гагцхүү Түүнтэй тэмцэлдэж, Түүнийг эсэргүүцсээр эцэст нь Бурханы зан чанарт халдаж, шийтгүүлэх байсан шүү дээ. Бурханы үгийн шүүлт, илчлэл бол намайг гэх Бурханы хамгаалалт, хамгийн жинхэнэ хайр байсан гэдгийг би эцэст нь өөрөө мэдэрсэн юм. Үүнийг ухаараад Бурханд маш их талархсан, тэгээд эртхэн завхарсан зан чанараасаа ангижирч, хүний төрхийг амьдран харуулахын тулд цаашид үнэнийг эрэлхийлэх ёстой гэдгээ мэдэрсэн.

Үүний дараа би залбирч, эрж хайсаар байсан. Завхарсан зан чанарынхаа дагуу амьдарч, Бурханыг эсэргүүцдэгээ яаж болих вэ гэж бодсон. Эрж хайж байхдаа би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Биеэ тоосон уг чанар чамайг дур зоргоороо болгодог. Ийм дур зоргоороо зан чанартай байх үедээ хүмүүс дураараа, хөнгөн хуумгай байх магадлалтай бус уу? Тэгвэл дур зоргоороо авираа чи хэрхэн шийдвэрлэх вэ? Чамд нэг санаа байлаа гэхэд чи түүнийгээ дэлгэж, энэ асуудлын талаар юу гэж бодож, итгэдгээ хэлж, дараа нь энэ талаар хүн бүртэй хэлэлцдэг. Эхлээд чи өөрийнхөө үзэл бодлыг ойлгомжтой болгож, үнэнийг эрж хайж чадна; энэ бол дур зоргоороо зан чанарыг ялан дийлэхийн тулд хэрэгжүүлэх эхний алхам юм. Бусад хүн зөрүүтэй санаа бодол хэлэх үед хоёр дахь алхам тохиолддог—дур зоргоороо авирлахгүйн тулд чи юу хэрэгжүүлж болох вэ? Чи юун түрүүнд даруу төлөв хандлагатай байж, зөв гэж итгэдэг зүйлээ хойш тавьж, хүн бүрд нөхөрлөх боломж олгох ёстой. Өөрийн арга замыг зөв гэж итгэдэг байлаа ч гэсэн чи зүтгээд байх ёсгүй. Юуны өмнө энэ бол нэг төрлийн ахиц дэвшил; энэ нь үнэнийг эрж хайх, өөрийгөө үгүйсгэх, Бурханы хүслийг хангах хандлагыг харуулдаг. Ийм хандлагатай байхын зэрэгцээ өөрийн үзэл санааг баримтлахгүй болмогцоо чи залбирна. Чи өөрөө зөв бурууг мэддэггүй учраас юу хийх нь хамгийн зөв, хамгийн тохиромжтой болохыг Бурханаар илчлүүлж, хэлүүлдэг. Хүн бүр нөхөрлөлд нэгдэхэд Ариун Сүнс та бүхэнд гэгээрэл авчирдаг(Бурханы нөхөрлөл). Бурханы үгээс би хэрэгжүүлэх зам олсон. Биеэ тоосон байдалтай амьдарч, үүрэгтээ дураараа баймааргүй байвал үнэнийг эрж хайж, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байх ёстой байлаа. Ах эгч нартай хамтран ажиллах ёстой, бас зөрүүтэй санал гарвал өөрийгөө үгүйсгэж, би гэх үзлээ орхиод Бурханд залбирч, үнэнийг эрж хайж чаддаг байх ёстой байсан. Тийм сэтгэлтэй байснаар л Ариун Сүнс намайг илүү амархан гэгээрүүлнэ, би өөрийн санаатай зууралдсанаас болж Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, Бурханы гэрийн ажилд хохирол учруулахдаа тулахгүй. Энэ бүхнийг ухаарах үед зүрх сэтгэлд минь гэрэл тусах шиг л болсон. Тэгээд би: “Бурхан минь, одоогоос би ах эгч нартайгаа эв найртай ажилламаар байна, ингэснээр бид хамтдаа үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үүргээ биелүүлж чадна” гэж залбирсан юм.

Төд удалгүй надад үүрэгтээ зориулан хэдэн мөр уран бичлэг бичээч гэх хүсэлт ирсэн юм. Үүнийг сонсоод би, “Хэдхэн үсэг уран бичих бол юу ч биш. Би уран бичлэг сурсан болохоор үүнийг хийхдээ нэлээд итгэлтэй байна” гэж бодсон. Тэгээд хоёр хувилбараар бичсэнийг маань Лиу эгч хараад, “Дажгүй байх шиг байна” гэлээ. Яг тэр үед эгчид дахин эгдүү хүрч, “Маш дурамжхан хэлж байх шив. Миний уран бичлэг үнэхээр тийм муу байсан юм уу? Би үүнийг сурсан, бас сайн ч хийдэг. Үүнийг би чамаас сайн мэдэх биш үү? Иймэрхүү юманд мэдрэмжгүй гэдэг чинь илт байна, бас албаар өө эрж байна” гэж бодсон. Гэхдээ толгойд ийм бодол эргэлдэж байх зуур ингэх нь буруу гэдгийг би гэнэт ухаарсан юм. Ингэх нь дахиад биеэ тоосон зан чанар илчилж байгаа хэрэг биш үү? Би цаг алдалгүй Бурханы өмнө очоод: “Өө Бурхан минь, Би эрж хайсан, дуулгавартай хандлага баримталж, өөрийгөө хойш тавьж, үүргийнхээ төлөө бүхнээ зориулмаар байна” гэж залбирсан. Тэгээд ийм бодолтойгоор дахин нэг хувилбарыг бичлээ, Лиу эгч бичсэнийг минь хараад нэмж санал хэлж, илүү нямбай болгож болох уу гэж асуулаа. Үнэндээ хэд хэдэн ах эгч дажгүй харагдаж байна гэсэн. Урьд нь байсан байдал дээрээ үндэслэн миний зөв байна, бас бусад хүн ч надтай санал нийлж байна гэж бодсон бол би өөр хэлээд байх юмгүй, улам их өөрийнхөөрөө зүтгэх байсан юм. Гэхдээ тухайн үед би тэгж бодоогүй. “Ах эгч нар үүргийнхээ талаар бодохдоо өөр өөр үзэл бодол дэвшүүлж байна. Хэн ч хэндээ ч хүндрэл учруулах гэж ингээгүй. Бас миний санаа зөв байх албагүй шүү дээ. Эцэстээ бид үүрэгтйна” гэж бодсон. Гэхдээ толгойд ийм бодол эргэлдэж байх зуур ингэх нь буруу гэдгийг би гэнэт угыг авч, “Өөр нэг янзаар бичээд үзье, тэгээд та нар аль нь хамгийн сайн байгааг шийдэж болно. Өөрсдөдөө илүү их таалагдаж байгааг л хэрэглэ” гэж хэллээ. Тэгж бодоод бичиж байхад маш тайван, амгалан санагдаж, нэр нүүр алдах вий гэж бүр бодоо ч үгүй. Дуусчхаад тэдний санал хүсэлтийг нэмж асуухад ах эгч нар надад нэмж саналаа хэллээ. Тэдгээр нь бүгд үндэслэлтэй санаа байсан. Тухайн үед би үнэндээ маш олон дутагдалтай гэдгээ мэдэж, ах эгч нарт надад байхгүй маш олон давуу тал байгааг мэдэрсэн юм. Тэдний олон санал, санаа миний сул талыг нөхсөн. Тэгээд хүн болгоны тусламжтайгаар, бас бие биеийнхээ сул талыг нөхсөнөөр эцэст нь бид үүрэгтээ илүү их амжилт гаргаж чадсан. Хэсэг хугацаанд ах эгч нартай ингэж ажилласны дараа би үнэхээр амар амгалан болж, хүн болгонтой илүү ойр дотно болж эхэлсэн. Тэгээд бас урьдынх шигээ эрээ цээргүй, онгироо сагсуу байхаа ч больж, бусад хүнийг надад ойртох үед хэцүү зан гаргадаггүй байлаа. Бас ах эгч нарын саналыг хүлээн зөвшөөрөх тийм ч хэцүү биш гэдгийг олж мэдээд дутагдлын минь талаар тэдний хэлсэн зүйлийг зөвөөр хүлээн авч чадсан. Надад таалагдахгүй зарим зүйл болж, биеэ тоосон зангаа би бас илчилсэн л дээ, гэхдээ ах эгч нарын сануулгаар би даруйхан Бурханы өмнө очиж чадсан. Би өөрийгөө хойш тавьж, үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үүргээ биелүүлэхэд бэлэн байсан юм. Энэ бүхнийг туулсны дараа би жинхэнэ аз жаргалын мэдрэмжийг чин сэтгэлээсээ мэдэрсэн юм. Эцэст нь Бурханы зарим үгийг хэрэгжүүлж чадсан гэдгээ харсан, урьд нь надад ингэх маш хэцүү байсан шүү дээ. Өөрийгөө хойш тавьж, бусдын саналыг хүлээн зөвшөөрөх маш хэцүү байсан, гэхдээ би одоо Бурханы үгийг жаахан хэрэгжүүлэх чадвартай болсон. Эцэст нь би хүний төрхийг бага ч болов амьдран харуулж чадаж байгаа. Урьдынх шигээ эрээ цээргүй байхаа больж, Бурханд тэгтлээ жигшүүртэй биш болж, бусдыг өмнөх шигээ боогдуулахаа больсон. Энэ бүгдийг бодох болгондоо Бурханд би маш их талархдаг. Бурхан намайг засаж, харьцаагүй, Бурханы үгийн шүүлт, илчлэл байгаагүй бол одоо би хэчнээн биеэ тоож, гажуудсан байх байснаа ер мэдэхгүй юм. Өнөөдөр миний олж авсан өчүүхэн бага ойлголт, өөрчлөлт тэр чигтээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн л ач шүү дээ.

Өмнөх: 66. Биеэ тоосон байдлаа өөрчилсөн минь

Дараах: 68. Засуулж, харьцуулсны дүнд хураасан ургац

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

32. Сүнс минь чөлөөлөгдлөө

Мибу, Испани“Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт...

13. Үнэнч хүн байх тэмцэл

Вэй Жөн, ХятадХэдэн жилийн өмнө би цахилгаан бараа засварын газар нээсэн. Тэгээд үнэнч бизнес эрхлэгч байж, гэр бүлээ дутагдах гачигдах...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих