80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, Хятад

Бидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр жилүүд нь сайхан дурсамжаар дүүрэн байдаг байх. Харин би ид залуу насаа хөдөлмөрийн лагерьт өнгөрөөнө гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Ингэж хэлэхээр та намайг гайхан харж магадгүй, гэхдээ би харамсдаггүй. Хэдийгээр торны цаана өнгөрөөсөн тэр цаг үе гашуун зовлон, нулимсаар дүүрэн байсан ч миний амьдралын хамгийн эрхэм нандин бэлэг байсан бөгөөд би үүнээс асар ихийг олж авсан билээ.

2002 оны 4 дүгээр сарын нэгэн өдөр, эгчийндээ байхад минь намайг баривчилсан юм. Шөнийн 1 цагт хаалга хүчтэй, хурдан нүдэх дуунаар бид гэнэт сэрсэн. Гадаа хэн нэгэн хүн “Хаалгаа нээ! Хаалгаа нээ!” гэж хашхирахыг бид сонслоо. Удалгүй эгчийг хаалгаа онгойлгоход цагдаагийн хэдэн офицер хаалга дэлгэн, дотогш дайран орж ирээд түрэмгий байдлаар: “Бид Олон Нийтийг Аюулаас Хамгаалах товчооноос явж байна” гэлээ. “Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо” гэх энэ тавван үгийг сонсоод би тэр даруй бачимдан цухалдав. Тэд Бурханд итгэх итгэлээс маань болоод биднийг баривчлах гэж энд ирсэн юм уу? Итгэлийнхээ улмаас зарим ах, эгч баривчлагдаж, хавчлага дарамтад өртөж байсан тухай би сонссон; одоо надад ийм зүйл тохиолдож байгаа юм гэж үү? Яг тэр үед зүрх дэлсэж эхэлсэн бөгөөд цочирдсондоо би юу хийхээ ч мэдсэнгүй. Тиймээс би яаравчлан Бурханд залбирлаа: “Бурхан минь, би Танаас надтай хамт байхыг гуйж байна. Надад итгэл, зориг өгөөч. Юу ч тохиолдсон бай хамаагүй, Таны төлөө гэрчлэлд зогсохыг би үргэлж хүснэ. Бас надад мэргэн ухаанаа хайрлаж, хэлэх үгийг минь өгөөч гэж би Танаас гуйж байна, Танаас урваж, ах, эгч нарыг худалдахаас сэргийлээч.” Залбирсны дараа зүрх сэтгэл минь аажмаар тайвширлаа. Муу ёрын дөрөв, таван цагдаа байшингдээрэмчид шиг онгичин, орны даавуу, шүүгээ, хайрцаг сав нэг бүрийг, орон доогуурх зүйлсийг хүртэл нэгжиж буй харагдлаа, эцэст нь тэд Бурханы үгийн хэдэн ном, бас магтан дууны зарим CD олов. Тэгээд тэд биднийг цагдаагийн хэлтэс рүү аваачлаа. Биднийг өрөө рүү ороход биерхүү хэдэн офицер араас орж ирээд, миний баруун, зүүн талд зогсов. Муу ёрын цагдаа нарын бүлгийн ахлагч надаас: “Чамайг хэн гэдэг вэ? Чи хаанахынх вэ? Та нар хэдүүлээ вэ?” гэж бархирлаа. Би яг ам нээн, хариулах гэж байтал тэр над руу дайрч, нүүрэн дундуур хоёр удаа тасхийтэл алгадав. Би үг дуугүй мэл гайхаж, “Яагаад намайг цохиж байгаа юм бэ? Би хариулж ч амжаагүй байсан. Яагаад ийм бүдүүлэг, соёлгүй, миний төсөөлж байсан Ардын Цагдаагаас шал өөр байдаг байна аа?” хэмээн гайхширлаа. Дараа нь тэр хэдэн настайг минь үргэлжлүүлэн асуугаад, арван долоотой гэж үнэнээ хэлэхэд минь дахиад хоёр удаа нүүр лүү алгадан, худлаа хэллээ гэж загнасан юм. Түүний дараа намайг юу ч хэлсэн бай хамаагүй, нүүр лүү угсруулан алгадсанд нүүр хорсож өвдөхдөө туллаа. Энэ хорон санаатай цагдаа нарт учирлаад нэмэргүй гэж ах, эгч нарын ярьж байсныг би саналаа. Үүнийг биеэрээ мэдэрсэн би тэр үеэс эхлээд тэднийг юу ч асуусан бай, нэг ч үг унагаагүй юм. Тэд ярихгүй байгааг минь хараад, “Муу өлөгчин! Би чамд бодох юм өгье л дөө, тэгэхгүй бол чи бидэнд үнэн зүйл хэлэхгүй нь!” гэж хашхичлаа. Ингэж хэлэхэд тэдний нэг нь миний цээж рүү хоёр удаа чанга цохисноос би гуйвж дайван, шалан дээр пидхийн унав. Тэгээд тэр намайг хоёр удаа хүчтэй өшиглөөд, дараа нь шалан дээрээс татаж босгон, өвдөглөөд суу гэж хашхичлаа. Би үгэнд нь ороогүй тул тэрээр өвдөг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн юм. Хүчтэй өвдөлт бүх биеэр тархсанаас болоод би шалан дээр түсхийн өвдөглөн унахад хүрлээ. Тэр цагдаа үснээс зулгаан доош хүчлэн дараад, гэнэтхэн толгойг маань угз татан намайг дээш харуулав. Тэрээр миний нүүрийг дахиад хоёр удаа алгадах зуураа намайг харааж зүхсэн ба надад зөвхөн дэлхий ертөнц эргэлдэж байгаа л мэдрэгдэж байлаа. Тэр даруй би шалан дээр унав. Яг тэр үед муу ёрын цагдаа нарын ахлагч нь гэнэт миний бугуйн дахь цагийг олж харжээ. Цаг руу хомхойрон гөлрөөд тэр: “Чи тэндээ юу зүүсэн юм?” гэж хашхирлаа. Тэр даруй цагдаа нарын нэг нь миний бугуйнаас шүүрч, цагийг хүчээр татаж аваад дараа нь “эзэн”-дээ өгсөн юм. Хэрцгий догшин цагдаа нарын нэг нь дэгдээхэй шүүрч авч байгаа мэт намайг заамдан шалнаас татаж босгоод, “Өө чи ч овоо чанга юм шив дээ? Дуугүй байсныхаа төлөө үүнийг хүртэх ёстой болж дээ!” хэмээн бархирлаа. Ингэж хэлээд тэр намайг дахиад хоёр удаа харгисаар цохисонд би дахиад газарт унав. Тэр үед миний бие тэр чигтээ тэсэхийн аргагүй өвдөж байсан бөгөөд надад цаашид тэмцэх эрч хүч байсангүй. Би нүдээ аниад шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Зүрх сэтгэлдээ би Бурханаас ийнхүү яаран гуйсан юм: “Өө Бурхан минь, ёрын муу энэ бүлэг цагдаа нар цаашид надад ямар харгислал тулгахыг би мэдэхгүй байна. Би биеийн хэмжээ багатай, бие бялдрын хувьд сул дорой гэдгийг Та мэднэ. Намайг хамгаалаач гэж Танаас гуйя. Иудас болж, Танаас урваснаас би үхсэн нь дээр.” Залбирсны дараа Бурхан надад итгэл болон хүч чадал өгсөн юм. Бурханаас урваж, ах эгч нараа худалдан Иудас болсны оронд үхсэн нь дээр байсан бөгөөд Бурханы төлөө гэрчлэлд зогсоно гэж шийдлээ. Яг тэгэхэд, миний хажууд хэн нэгэн: “Тэр яагаад хөдлөхөө байчхав аа? Үхчихсэн юм болов уу?” гэж хэлэх нь сонсогдов. Дараа нь хэн нэг нь миний гар дээр зориуд гишгэж, хөлөөрөө чанга дараад, “Бос! Бид чамайг өөр газар луу авч явна” хэмээн муухай дуугаар хашхирлаа.

Дараа нь намайг Тойргийн Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо руу аваачив. Биднийг байцаалтын өрөөнд ороход муу ёрын цагдаа нарын ахлагч болон өөр хоёр хүн намайг тойрч, ахин дахин байцааж, миний урдуур хойгуур холхин чуулганы удирдагчид, ах эгч нарыг худалдахад хүргэх гэж оролдож байлаа. Би тэдэнд хүссэн хариултыг нь өгөх шинжгүй хэвээр байгааг хараад тэр гурав миний нүүрийг ээлжлэн ахин дахин алгадав. Хэдэн удаа цохиулснаа би мэдэхгүй; нүүрийг маань цохих үед нам гүмхэн шөнө дунд гарсан алгадах чимээг л би сонсож байлаа. Ёрын муу цагдаа нарын гар нь хорсоход намайг номоор цохиж эхэлсэн юм. Тэд намайг зодсооор эцэст нь би өвдөлт мэдрэхээ больж, нүүр маань хавдаж, мэдээгүй болов. Эцэст нь, надаас ямар нэгэн үнэ цэнтэй мэдээлэл авахгүйгээ ойлгоод харгис цагдаа нар утасны дэвтэр гаргаж ирээд, сэтгэл хангалуунаар “Бид цүнхнээс чинь үүнийг олсон. Чи юу ч хэлэхгүй байсан ч гэсэн бидэнд өөр нууц төлөвлөгөө байгаа шүү!” гэлээ. Гэнэт миний сэтгэл маш их түгшив: Хэрвээ ах, эгч нарын хэн нэг нь утсаа авах юм бол тэд баривчлагдаж магадгүй. Энэ нь бас чуулганыг татан оролцуулж, үр дүн нь аюултай байж болно. Яг тэр үед би Бурханы үгийн нэг хэсгийг санав: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). “Тийм ээ, бүх зүйл болон үйл явдлыг Бурханы гар зохицуулж, зохион байгуулдаг. Утсаар ярьж чадах эсэхийг ч Бурхан л шийднэ. Би Бурханд хандаж, Түүнд найдан, зохион байгуулалтад нь захирагдахад бэлэн байна” гэж би бодсон юм. Тиймээс би Бурханд ахин дахин залбирч, энэ ах, эгч нарыг хамгаалаач гэж гуйв. Үүний үр дүнд тэднийг утасны дугаарууд руу залгахад зарим дуудлага нь дуудаад хариу өгөхгүй байсан бол зарим нь огт холбогдохгүй байжээ. Эцэст нь ёрын муу цагдаа нар бүтэлгүйтсэндээ хараал урсган, утасны дэвтрийг ширээн дээр чулуудаад, утасдах оролдлогоо зогсоосон юм. Би өөрийн эрхгүй талархал, магтаалаа Бурханд илэрхийлсэн билээ.

Гэсэн хэдий ч тэд бууж өгөөгүй бөгөөд чуулганы хэрэг явдлын талаар намайг үргэлжлүүлэн байцаахад би хариулаагүй. Цөхрөнгөө барж, галзууртлаа уурласан тэд бүр ч жигшүүртэй арга хэрэглэж, намайг зовоохоор оролдов: Ёрын муу цагдаа нарын нэг нь намайг хүчээр явган суулгаад, гарыг минь мөрний хэмжээтэй өргүүлэн, огт хөдөлж болохгүй гэлээ. Төд удалгүй хөл чичирч эхэлсэн бөгөөд би гараа цаашид тэгшхэн байлгаж чадалгүй, бие маань өөрийн эрхгүй босож зогсов. Цагдаа нэг төмөр саваа аваад, олзоо харж буй бар мэт над руу гөлөрчи байсан юм. Намайг дөнгөж босмогц тэрээр хөлийг минь харгисаар цохиж, аймшигтай их өвдсөндөө би бараг л буцаад өвдөглөн унав. Дараагийн хагас цагийн турш хөл, гар маань өчүүхэн төдий л хөдөлбөл тэрээр нэн даруй нөгөө төмрөөрөө цохиж байлаа. Тэр намайг хэчнээн удаа цохисныг бүү мэд. Тийм удаан хугацаанд явган сууснаас болоод хоёр хөл маань туйлын их хавдаж, хугарсан мэт тэсэхийн аргагүй их өвдлөө. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөл илүү их чичирч, шүд тачигнасаар байв. Яг тэр үед хүч минь барагдаж байх шиг санагдсан юм. Гэсэн ч ёрын муу цагдаа нар намайг элэглэн тохуурхаж, байнга шоолон зэвүүнээр инээж, хүмүүс сармагчнаар хэрцгий тоглоом хийж байгаа мэт аяглаж байлаа. Тэдний муухай, жигшүүртэй царайг харах тусмаа би тэр муу ёрын цагдаа нарыг улам их үзэн ядаж, Бурханы энэ үгийг саналаа: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Ингээд би гэнэт босож, “Би дахиад явган суухгүй. Алив надад үхлийн ял оноогоод өг! Өнөөдөр надад алдах юм байхгүй! Би үхэхээс ч айхгүй байна, тийм байхад та нараас айна гэж үү? Та нар ийм том эрчүүд мөртөө над шиг жаахан охиныг яаж дээрэлхэхээ мэддэг юм шиг байна!” хэмээн чанга дуугаар тэдэнд хэлсэн юм. Гайхмаар нь, намайг ингэж хэлсний дараа ёрын муу бүлэг цагдаа нар дахиад хэдэн хараал урсгаад, дараа нь байцаахаа зогсоосон билээ.

Ёрын муу цагдаа нарын энэ бүлэг намайг бараг шөнөжин тамласан; тэднийг тамлалаа зогсооход өдөр болсон байв. Тэд миний гарын үсгийг зуруулж аваад, намайг хорино гэж хэлсэн. Дараа нь ахимаг насны нэг цагдаа сайхан сэтгэлтэй дүр үзүүлэн: “Хатагтай хараач; чи үнэхээр залуу, ид цэцэглэх насан дээрээ байна, тэгэхээр мэдэж байгаа зүйлээ бидэнд бушуухан хэлчих. Тэгвэл чамайг суллуулна гэдгээ би чамд баталж байна. Хэрвээ чамд ямар нэг бэрхшээл байгаа бол надад хэлээрэй. Хараач; нүүр чинь талх шиг л хөөчхөж. Чи хангалттай зовсон биш үү?” гэж хэллээ. Түүний ингэж хэлэхийг сонсоод намайг гэнэдүүлэн өчиг авах гэж байгааг нь би мэдсэн юм. Би бас ах, эгч нарын цуглааны үеэр хэлсэн зүйлийг санав: Хүссэн зүйлээ авахын тулд муу ёрын цагдаа нар шагнал, шийтгэлийн аль алийг ашиглаж, хүмүүсийг мэхлэхийн тулд бүхий л төрлийн арга мэх хэрэглэнэ. Энэ тухай бодоод би тэр ахимаг настай цагдаад: “Битгий сайн хүн мэт авирла; та нар бүгдээрээ нэг л бүлгийнхэн. Та намайг ямар гэм хүлээ гээд байгаа юм? Та нарын хийж байгаа зүйлийг сүрдүүлэн хэрэг хүлээлгэх гэдэг юм. Энэ бол хууль бус шийтгэл!” гэж хариулав. Үүнийг сонсоод тэрээр гэмгүй царай гарган, “Гэхдээ би чамайг нэг ч удаа цохиогүй. Тэд л чамайг зодсон” хэмээн маргалаа. Сатаны уруу таталтыг дахин нэгэнтээ ялах боломжийг надад олгосон Бурханы удирдамж, хамгаалалтад би талархаж байв.

Тойргийн Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооноос явсны дараа тэд намайг шууд хорих ангид хорилоо. Урд талын хаалгаар алхан ормогцоо би, тэр газар нь орой дээрээ цахилгаан утастай өндөр ханаар хүрээлэгдсэн, дөрвөн буландаа манааны шовгор мэт харагддаг зүйлтэй, тэнд нь зэвсэгтэй цагдаа манаанд зогсож байхыг харсан юм. Энэ бүхэн эвгүй, аймшигтай санагдаж байв. Төмөр хааалгануудыг өнгөрч явсаар би камерт ирлээ. Өвөлдөө доороосоо халдаг хүв хүйтэн чулуун орны дээрх хуучирсан, даавуун гадартай хөнжлийг харахад хоёулаа хар, хиртэй бөгөөд балиар, ой гутмаар үнэр гарч, өөрийн эрхгүй зэвүүцэл төрөх нь мэдрэгдлээ. Хоолны цагаар хоригдол бүрд гашуун, түүхий мантуу л өгдөг байв. Хэдийгээр би цагдаа нарт хагас шөнө тамлуулж, юм идээгүй ч энэ хоолыг хараад хоолны дуршил үнэхээр алга болсон юм. Үүнээс гадна, цагдаа нарт зодуулснаасаа болоод миний нүүр үнэхээр их хавдсан бөгөөд скочоор чанга татаад ороосон юм шиг мэдрэгдэж байв. Юм идэх нь байтугай амаа нээгээд ярихад хүртэл өвдөж байлаа. Ийм нөхцөл байдалд, миний сэтгэл санаа маш дүнсгэр, маш их хэлмэгдсэн мэт санагдаж байсан юм. Би үнэхээр энд байх ёстой болж, ийм хүнлэг бус байдлыг тэсвэрлэнэ гэх бодол сэтгэлийг минь ихэд үймрүүлж, өөрийн эрхгүй нулимс асгарлаа. Тухайн үед надтай хамт баривчлагдсан эгч надад Бурханы үгийг нөхөрлөсөн бөгөөд ийм орчин надад тохиолдохыг Бурхан зөвшөөрсөн, Тэрээр гэрчлэлд зогсож чадах эсэхийг минь харахын тулд намайг шалгаж, туршиж байгаа юм байна гэдгийг би ойлгосон юм. Үүнийг ухаараад хэлмэгдсэн мэт санагдахаа больж, зовлон бэрхшээлээ тэсвэрлэхээр шийдэж эхэлсэн билээ.

Хоёр долоо хоног өнгөрч, тэр ёрын муу цагдаа нарын ахлагч нь намайг байцаахаар дахиад ирэв. Огтхон ч айлгүйгээр биеэ барьж, тайван байгааг минь хараад тэрээр миний нэрийг хашхирч: “Надад үнэнээ хэл: Чи урьд нь хаана баривчлагдаж байсан бэ? Чи анх удаа хоригдоогүй юм байна, тийм биш бол чи яаж ийм тайван, хатуужилтай, өчүүхэн ч айгаагүй юм шиг байж чадах юм бэ?” гэж ориллоо. Ингэж хэлэхийг нь сонсоод би зүрх сэтгэлдээ Бурханд талархахгүй байж чадаагүй юм. Бурхан намайг хамгаалж, зориг зүрх өгч, улмаар энэ ёрын муу цагдаа нартай огт аймшиггүйгээр нүүр тулах боломж олгосон. Яг тэр үед, уур хилэн сэтгэл дотроос минь оргиллоо: Та нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, шашны итгэл үнэмшлийнх нь төлөө хүмүүсийг хяхан хавчиж, Бурханд итгэдэг хүмүүсийг шалтгаангүйгээр баривчилж, дээрэлхэж, гэмтээж байна. Та нар газрын ч, тэнгэрийн ч ямар ч хуулийг баримталдаггүй. Би Бурханд итгэж, зөв замаар алхдаг, бас хууль зөрчөөгүй. Би яагаад та нараас айх ёстой гэж? Би танай бүлгийн ёрын муу хүчинд бууж өгөхгүй! Тэгээд би: “Намайг өөр газарт уйдаад байсан болохоор энд ирэхийг хүссэн гэж бодоо юу? Та нар намайг хэлмэгдүүлж, албадсан! Надаас гэм хүлээсэн мэдүүлэг авах юм уузохиомлоор буруутгах гэсэн та нарын цаашдын оролдлого ямар ч үр дүнгүй байх болно!” гэж эрс хариулсан юм. Үүнийг сонсоод тэрээр үнэхээр их уурлаж, чихнээс нь уур савсах гэж буй мэт харагдлаа. “Чи бидэнд юу ч хэлэхгүй хараал идсэн хэтэрхий зөрүүд амьтан юм. Чи ярихгүй юм биз дээ? Би чамайг гурван жил хорих ялаар шийтгэнэ, тэгээд яахыг чинь харъя л даа. Зөрүүдэлсэн хэвээр байгаад үз л дээ!” гэж тэрээр хашхирав. Тэгэхэд би үнэхээр зэвүүцсэн. Тэгээд чанга дуугаар: “Би залуу байна, гурван жил миний хувьд юу юм бэ? Нүд ирмэхийн зуур л шоронгоос гарна” гэж хариулсан юм. Уурандаа тэр муу ёрын цагдаа ухасхийн босож, “Би болилоо. Алив та нар энийг байцаа” хэмээн туслахууд руугаа бархирлаа. Тэгээд тэрээр хаалга саван явж одов. Болсон зүйлийг хараад хоёр цагдаа намайг цааш нь байцаасангүй; надаар гарын үсэг зуруулах мэдэгдлээ бичиж дуусгаад, гараад явсан юм. Цагдаа нарын ялагдал хүлээснийг хараад би үнэхээр баярлаж, Сатаныг ялсан Бурханы ялалтыг зүрх сэтгэлдээ магтсан билээ. Хоёр дахь байцаалтын үеэр тэд тактикаа өөрчилсөн. Хаалгаар орж ирмэгцээ л надад анхаарал тавьж байгаа мэт дүр үзүүлж: “Чи энд үнэхээр удаан байлаа. Гэрийнхнээс чинь яагаад нэг ч хүн чамтай уулзахаар ирдэггүй байна аа? Тэд чамайг орхисон бололтой. Чи тэдэн рүү өөрөө утасдаад, ирж уулз гэж хэлбэл яасан юм бэ?” гэлээ. Үүнийг сонсоод сэтгэл шаналж, хямарсан юм. Надад ганцаардмал, хүчин мөхөс санагдаж байлаа. Би гэрээ, эцэг эхээ санаж, эрх чөлөөтэй болох хүсэл минь улам оргилж байв. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэсэн ч энэ ёрын муу цагдаа нарын бүлгийн өмнө уйлахыг хүссэнгүй. Би чимээгүйхэн Бурханд хандан залбирлаа: “Өө Бурхан минь, яг одоо надад үнэхээр арчаагүй, шаналгаатай санагдаж, арга мөхөс санагдаж байна. Надад туслаач дээ. Би Сатанд сул дорой байдлаа харуулахыг хүсэхгүй байна. Гэхдээ яг одоо би Таны хүслийг ухаарч чадахгүй байна. Намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж би Танаас гуйя.” Залбирсны дараа гэнэт нэг санаа толгойд зурсхийв: Энэ бол Сатаны башир арга; намайг гэр бүлийнхэнтэй минь холбоо бариулах гэж оролдож байгаа нь тэднээр барьцааны мөнгө авчруулж, улмаар мөнгө олох зорилгодоо хүрэх гэсэн заль мэх байж таарна; эсвэл магадгүй тэд манай гэр бүлийнхэн бүгдээрээ Бурханд итгэдэг гэдгийг мэдээд, энэ боломжийг ашиглан тэднийг баривчлахыг хүссэн байх. Энэ ёрын муу цагдаа нар үнэхээр башир аргаар дүүрэн байв. Бурханы гэгээрэл байгаагүй бол би гэр лүүгээ утасдах байсан байх. Тэгвэл би шууд бусаар Иудас болох байсан бус уу? Ингээд би Сатанд нууцаар ингэж тунхагласан юм: “Бузар диавол чиний хууран мэхлэлт амжилттай болохыг би зөвшөөрөхгүй.” Тэгээд би хайнга байдлаар, “Манай гэрийнхэн яагаад надтай уулзахаар ирээгүйг би мэдэхгүй байна. Та нар юу ч хийлээ гэсэн, надад хамаагүй!” гэж хэллээ. Ёрын муу цагдаа нарт өөр арга байсангүй. Үүний дараа тэд намайг дахин байцаагаагүй юм.

Нэг сар өнгөрлөө. Нэгэн өдөр нагац ах маань гэнэт над дээр ирж, намайг тэндээс гаргаж авахаар оролдож байгаа, хэдэн өдрийн дараа суллагдах ёстой гэж хэлсэн юм. Уулзалтын өрөөнөөс гарахдаа би туйлын их баярлаж байлаа. Эцэст нь өдрийн гэрлийг харж, ах, эгч, хайртай хүмүүсээ дахиад харж чадах нь гэж бодогдсон юм. Тэгээд өдрийн бодол, шөнийн зүүд болж, нагац ах минь намайг авахаар ирэхийг тэсэн ядаж хүлээж эхэллээ. Тэгээд өдөр бүр, гарах цаг боллоо гэж харгалзагчийн намайг дуудахыг хүлээн чих тавьж байв. Үнэхээр, долоо хоногийн дараа харгалзагч дуудсан бөгөөд зүрх амаар гарах шахаж байлаа. Би баяр хөөртэйгөөр уулзалтын өрөө рүү очсон юм. Гэхдээ нагац ахтайгаа уулзах үед ах толгойгоо унжуулан, нэлээд удаан дуугүй байснаа цөхөрсөн өнгөөр: “Тэд аль хэдийн чиний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Чи гурван жилийн ял авчээ” гэж хэлсэн юм. Би үүнийг сонсоод мэл гайхаж, ухаан санаа хов хоосон болчихсон. Би нулимсаа барихыг хичээн, уйлахгүй байж чадсан юм. Үүний дараа нагацын хэлсэн ямар ч зүйлийг сонсож чадахгүй байгаа мэт байв. Би уулзалтын өрөөнөөс ухаан мэдрэлгүй шахам гараад, хөлөнд тугалга цутгасан мэт зөөж ядан явлаа. Би камер руугаа хэрхэн буцаж очсоноо санадаггүй юм. Би тэнд очоод шалан дээр унаж, “Өнгөрсөн сар орчмын хугацаанд ийм хүнлэг биш байдалд байхад өдөр бүр нэг жил шиг санагдаж байсан; би уртаас урт ийм гурван жилийг яаж барах билээ?” гэж бодсон юм. Энэ тухай бодох тусам улам тарчлан зовж, ирээдүй маань төдий чинээ бүрхэг, ойлгохын аргагүй санагдаж эхэллээ. Би цаашид нулимсаа барьж чадахаа болиод, цурхиран уйлав. Би насанд хүрээгүй тул хэзээ ч ял авахгүй, хамгийн ихдээ л хэдэн сар хоригдох байх гэж бодож байсан юм. Би дахиад жаахан л зовлон зүдүүрийг тэвчээд, ахиад жаахан байчихвал энэ бүхэн дуусна гэж бодсон; үнэндээ шоронд гурван жилийг өнгөрөөх ёстой болно гэж миний санаанд үнэндээ хэзээ ч ороогүй. Уй гашууд автсандаа би дахиад л Бурханы өмнө очив. Би Түүнд сэтгэлээ нээж, “Өө Бурхан минь, бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдгийг би мэднэ. Гэхдээ яг одоо зүрх сэтгэлийг минь бүрмөсөн хоосолсон мэт санагдаж байна. Би бараг салж унах гэж байгаа мэт санагдаж байна; шоронд гурван жилийн зовлон шаналлыг тэсвэрлэнэ гэдэг маш хэцүү байх болно гэж би бодож байна. Өө Бурхан минь, Та надад Өөрийн хүслийг илчлээч, надад итгэл, хүч чадал хайрлаач, ингэснээр би Танд бүрэн захирагдаж, өөртөө тохиолдсон зүйлийг зоригтойгоор хүлээн авна” хэмээн хэлсэн юм. Ингэж залбирсныхаа дараа би Бурханы үгийг саналаа: “Эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Бурханы үг надад итгэл, хүч чадал өгч, би захирагдахад бэлэн байв. Надад юу ч тохиолдсон бай, эсвэл хэчнээн их зовлон туулсан ч бай, би Бурханыг огтхон ч буруутгахгүй; харин Түүний төлөө гэрчлэлд зогсоно. Хоёр сарын дараа намайг хөдөлмөрийн лагерь руу шилжүүлсэн. Би ялын тогтоолоо хүлээн авч, гарын үсэг зурахдаа гурван жилийн хорих ялыг нэг жил болгон хөнгөлснийг олж мэдэв. Зүрх сэтгэлдээ би Бурханд ахин дахин талархаж, Бурханыг магтсан юм. Бурхан энэ бүхнийг зохион байгуулж байсан бөгөөд үүнээс би намайг гэх Бурханы хэмжээлшгүй их хайр, хамгаалалтыг харж чадсан билээ.

Хөдөлмөрийн лагерьт би ёрын муу цагдаа нарын бүр ч өөдгүй, илүү харгис талыг харсан юм. Бид өглөө маш эрт босож, ажиллах бөгөөд өдөр бүр хийх ажилд асар их дарагддаг байв. Бид өдөр бүр маш олон цагаар ажиллах хэрэгтэй болж, заримдаа бүр хэдэн өдөр, шөнө дараалан ажилладаг байлаа. Хоригдлуудын зарим нь өвдөж, дусал хийлгэх шаардлагатай болдог байсан ба дуслыг хамгийн хурдан дээр нь тавиад, дуусангуут нь тэднийг цех рүү хурдхан буцааж, эргээд ажиллуулдаг байсан юм. Үүний үр дагавраар, хоригдлуудын ихэнх нь эмчлэгдэхэд маш хэцүү өвчтэй болдог байв. Удаан ажилласнаас нь болоод зарим хүнийг харгалзагч нар байнга хэл амаар доромжилдог, бузар булай үгийг нь сонсохын аргагүй байдаг байлаа. Зарим хүн ажиллах явцдаа дүрэм зөрчөөд шийтгүүлдэг байв. Жишээлбэл, “олсон дээр тавих” гэдэг нь хүмүүсийг газарт өвдөглүүлэн, хоёр гарыг нь нурууных нь ард хүлээд, гарыг нь хүзүүнийх нь түвшинд очтол хүчээр дээш өргөдөг. Заримыг нь нохой мэт төмөр гинжээр модноос уяад, саваагаар өршөөл энэрэлгүй занчдаг байв. Зарим хүн ийм хүнлэг бус тамлалыг тэвчиж чадалгүй, өлсөж үхэхээр оролддог байсан ч ёрын муу харгалзагч нар тэдний хөл гарыг гавлаж, биеийг нь доош дарж байгаад, гуурсаар дамжуулан хүчээр шингэн хийдэг байлаа. Харгалзагч нар хүний амийг хайрласандаа бус, хямд ажиллах хүчээ алдах вий гэж санаа зовсондоо хоригдлуудыг үхэхээс айдаг байлаа. Шоронгийн харгалзагчдын хийсэн муу үйл үнэхээр тоолж баршгүй олон, айдас төрүүлэм хэрцгий, цуст хэрэг явдлууд ч мөн адил олон байв. Хятадын Коммунист Нам бол сүнсний ертөнцөд оршдог Сатаны газар дээрх биелэл; энэ бол бүх диаволаас хамгийн ёрын муу нь, үүний дэглэм доорх шоронгууд бол зөвхөн нэрэн дээрээ төдийгүй, нидэр дээрээ газар дээрх там мөн гэдгийг энэ бүхэн надад тов тодорхой харуулсан билээ. Миний байцаагдаж байсан өрөөний ханан дээрх зарим үгийг би санаж байна: “Хүмүүсийг дур зоргоороо зодож, эсвэл хууль бус шийтгэл оноохыг хориглоно, эрүүдэн шүүх замаар мэдүүлэг авахыг бүр ч хориглон.” Гэвч, бодит байдал дээр тэдний үйлдэл эдгээр дүрмийг илт зөрчиж байсан. Тэд хараахан насанд хүрээгүй охин намайг ямар ч шалтгаангүйгээр зодож, хууль бус шийтгэл ногдуулсан; тэр ч бүү хэл, Бурханд итгэх итгэлээс минь болоод л надад ял өгсөн. Энх тайван, хөгжил цэцэглэлтийн хуурамч дүр үзүүлэх зуураа хүмүүсийг хууран мэхлэхийн тулд ХКН-ын засгийн газрын ашигладаг заль мэхийг энэ бүхэн надад тодорхой харуулсан юм. Яг л Бурханы хэлсэнчлэн: “Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь сохолж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8).

Ёрын муу цагдаа нарын хавчлагыг биеэрээ туулаад би Бурханы хэлсэн үгийн энэ хэсэгт бүрэн дүүрэн итгэж, энэ тухайд бодит мэдлэг, туршлагатай болсон: ХКН-ын засгийн газар бол үнэхээр Бурханыг үзэн ядаж, эсэргүүцдэг, ёрын муу болон хүчирхийллийг дэмждэг чөтгөрийн бүлэглэл бөгөөд сатанлаг дэглэмийн дарлал дор амьдрах нь амьдын тамд амьдарч байгаагаас ямар ч ялгаагүй. Үүний зэрэгцээ, хөдөлмөрийн лагерьт би, ахлах харгалзагчид зусарддаг, сайхан ярьж боломжийг ашигладаг хорт могойнуудын хүйтэн царай, сул доройг улангасан дээрэлхдэг, харгис хэрцгий хүмүүсийн диавол шиг төрх гэх мэт бүх төрлийн хүмүүсийн бузар булайг өөрийн нүдээр харсан. Насанд хүрэгчийн хувиар амьдралаа хараахан эхлээгүй байсан миний хувьд шоронд өнгөрүүлсэн энэ хугацаандаа хүн төрөлхтний завхралыг эцэст нь тодорхой харсан билээ. Би хүмүүсийн зүрх сэтгэл дэх урвалтыг харж, хүний ертөнц хэчнээн хорон муу байж болохыг ухаарсан юм. Түүнчлэн, эерэг сөрөг, хар цагаан, зөв буруу, сайн муу, агуу болон жигшүүрт зүйлийг ялган таньж сурсан; Сатан бол муухай, ёрын муу, харгис бөгөөд зөвхөн Бурхан л ариун, зөвт байдлын бэлгэ тэмдэг гэдгийг тодорхой харсан. Зөвхөн Бурхан л гоо сайхан, сайн сайхныг бэлгэддэг; зөвхөн Бурхан л хайр ба аврал билээ. Бурханы халамж, хамгаалалт дор тэрхүү мартагдашгүй жил миний хувьд хурдан өнгөрсөн юм. Одоо үүнийг эргээд бодоход, шоронгийн амьдралын тэр нэг жилд би бие махбодын зовлон туулсан ч Бурхан үгээ ашиглан намайг хөтөлж, залж чиглүүлж, улмаар миний амийг төлөвшүүлсэн. Энэ зовлон, шалгалт бол Бурханаас надад өгсөн онцгой ерөөл юм. Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх: 79. Өвчнөөс ирсэн ерөөл

Дараах: 81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

15. Худал хуурмагийн дараа

Чен Ши, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих