47. Бялдууч хүмүүс Бурханы авралыг олж авч чадах уу?

Хао Жөн, Хятад

Би феодалын үеийн ёс заншилтай, хүмүүс хоорондын харилцаа нь ээдрээтэй, ядуу, хоцрогдмол уулын тосгоноос гаралтай. Надад тэр орчин нөхцөл болоод эцэг эхийн маань хэлдэг “Ярихаасаа өмнө бод, ярихдаа биеэ барь”, “Дуугүй байх нь алт, үг яриа бол мөнгө, их ярьдаг хүн их алддаг”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”, “Эрс шулуухан байх нь бусдын уурыг хүргэдэг тул бусдын мэдрэмж, сэтгэл санаанд зохицох сайхан үг хэл” зэрэг үгс үнэхээр их нөлөөлсөн байлаа. Энэ бүх гүн ухаан миний амьдралдаа баримталдаг мэргэн үгс болсон юм. Дүү нараа хүртэл үргэлж анхааралтай ажиглаж, тэднийг баярлуулах чихэнд чимэгтэй, магтаалын үг хэлэх гэж хичээдэг байсан. Хэрэв нэг нь буруу зүйл хийж, эцэг эх маань хэн хийснийг асуух юм бол би үргэлж мэдэхгүй гэж хэлдэг байсан болохоор дүү нар маань надад нэлээд талтай байсан юм. Ээж маань ч гэсэн намайг үргэлж сайн хүүхэд гэдэг байлаа. Амьдралд хөл тавьсныхаа дараа, би найзуудтайгаа, эсвэл хорвоогийн олон янзын хүмүүстэй байхдаа ч тэр, харилцаагаа хамгаалахын тулд үргэлж үг, үйлдлээ цэнэдэг байв. Би хэзээ ч хэн нэгнийг гомдоох зүйл хийж, хүнтэй маргалдаж байгаагүй. Хэрэв хэн нэгэн намайг гомдоовол, би туйлын өршөөнгүй хандаж, нөхцөл байдлыг хурцдуулах зүйл хэлдэггүй байсан. Нөхцөл байдлын хохирогч болох тохиолдол надад олон гарч, би бачимдаж, уур хүрдэг байсан ч “Дуугүй байх нь алт, их ярьдаг хүн их алддаг” гэсэн үгийг баримтлан, сэтгэлийн хөдлөлөө дардаг байлаа. Гэр бүл, найз нөхдийнхөө дунд би сайн хүн гэдгээрээ нэртэй болсон. Миний тэр байдлыг хүн бүр магтан, сайшаадаг байсан ч, би зүрх сэтгэлдээ үргэлж нэг тийм үгээр илэрхийлж болохооргүй дарамт, шаналлыг үргэлж мэдэрч байв. Хэнийг ч гомдоохгүйн тулд би хүн болгонтой болгоомжтой харьцаж, нэг ч хүнд үнэхээр сэтгэлээ нээж зүрхлээгүй. Өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд би үргэлж л бусдыг өөгшүүлж, хуурамч дүр эсгэдэг байлаа. Ингэж амьдрахад зовлонтой, ядаргаатай, гунигтай байсан. Би үргэлж л “Хэзээ миний зовлон дуусах бол? Би яавал арай амар амьдарч болох вэ?” гэж бодлогоширдог байв. Намайг төөрөлдөн, шаналж явахад минь Төгс Хүчит Бурхан авралын гараа над руу сунгасан юм.

1998 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах сайхан завшаан надад таарсан юм. Төгс Хүчит Бурханы үгээс би, Бурхан хамгийн гол нь бидний завхарсан зан чанарыг шийдвэрлэж, бидэнд жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломж олгохын тулд л махбод болж, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн гэдгийг мэдэж авсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). “Миний хаанчлалд үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүс хэрэгтэй. Гүдэсхэн, шударга хүмүүс энэ дэлхийд ад үзэгддэг бус уу? Би бол тэс ондоо. Үнэнч шударга хүмүүс Над дээр ирэхийг зөвшөөрнө; Би ийм хүнийг таашаадаг ба Надад бас ийм хүн хэрэгтэй. Энэ бол чухамхүү Миний зөвт байдал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 33-р бүлэг). Бурхан бидэнд үнэнч шударга, энгийн, нээлттэй бай, энэ л тэнгэрийн хаанчлал руу очих цорын ганц зам гэж хэлдэг. Үүнийг уншаад энэ бол илүү амар, аз жаргалтай амьдрах арга зам гэдгийг би гүнээ мэдэрч, Бурханы шаарддаг шиг үнэнч шударга байхыг эрмэлзсэн. Ах эгч нартай харилцахад, мөн цуглаан дээр, тэд бүгдээрээ үнэнч шударга байж, чөлөөтэй ярьдаг болохыг нь анзаарсан юм. Тэд чин үнэнч, сэтгэлээсээ байсан. Хэн нэгний талаар санаа бодол тэдэнд байвал, эсвэл хэн нэгнийг завхрал харуулж байгааг олж харахаараа тэд туслахын тулд тэрийг нь хэлж өгч, сэтгэлээ нээн, өөрсдийн талаарх мэдлэгийнхээ тухай ярилцдаг байв. Би хүмүүсийн талаарх санаа бодлоо огт ярьж болохгүй, шударга байснаараа бусдыг гомдоож, өөртөө хор хөнөөл учруулна гэж үргэлж бодож ирсэн болохоор, энэ нь надад үнэхээр хачирхалтай санагдаж билээ. Гэхдээ энд надад тэр талаар санаа зовох хэрэг байгаагүй. Ах эгч нар амьдрал дээрх хүмүүс шиг хуурамч биш, бусдыг шархлуулсан бол уучлалт гуйдаг байв. Тэд үргэлж бусдад санаа тавьдаг байлаа. Төгс Хүчит Бурханы ажил, үгийн ачаар л тэд үүнийг хэрэгжүүлж, амьдран харуулж чадаж байгааг би мэдэж байсан. Энэ нь намайг Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, тэдгээр нь хүмүүсийг цэвэрлэж, өөрчилж чадна гэдэгт улам итгэлтэй болгосон бөгөөд би үнэнч шударга хүн болохыг үнэхээр хүсэж байлаа. Гэвч Сатаны амьдралын гүн ухаан миний дотор аль эрт үүрлээд, амь зуух дүрэм минь болчихсон байсан юм. Ах эгч нартай харилцахдаа би өөрөө ч мэдэлгүй өнөөх сатанлаг гүн ухаандаа түшиглэсээр байв. Сэтгэлээ нээж, зүрх сэтгэлээсээ ярилцахаас, мөн бусдыг гомдоож, нэр төрөө сэвтээхээс айж байлаа. Тэдэнтэй үүсгэсэн харилцаагаа хамгаалахын тулд би болгоомжилсоор байсны дээр, үнэнч шударга байх нь хүндхэн даалгавар шиг санагддаг байв. Харин тэгтэл намайг цэвэрлэж, өөрчлөхийн тулд Бурхан миний завхрал, дутагдлыг илчлэхэд тохиромжтой орчин нөхцөлийг нямбайлан зохицуулж, намайг үнэнч шударга хүн болох бодит байдал руу хөтөлсөн юм.

Хожим нь би Ли ахтай хамт багийн удирдагчаар ажиллаж эхлэв. Бид маш нийцтэй байж, ах надад олон зүйлээр тусалсан. Гэхдээ үүргийнхээ явцад, түүнийг биеэ тоосон, гөжүүд, зарчмыг дагадаггүй болохыг нь би олж мэдсэн юм. Юм хэлэхийг хүсэх болгондоо, би ам нээх гэж байснаа, зүгээр л үгээ залгиад дуусдаг байлаа. Би “Хэрвээ ахыг шүүмжлэх юм бол тэр намайг мөс чанаргүй, надад тун сайн хандаж байхад үргэлж өөрийнх нь асуудлыг чичилж байх юм гэж хэлнэ. Тэр надад өрөөсгөл хандаж, бид үүрэгтээ цаашид хамтран ажиллаж чадахгүй болбол яах билээ?” гэж бодсон юм. Харилцаагаа хамгаалахын тулд би энэ талаар огт яриа дэлгэсэнгүй. Ли ах хожим нь биеэ тоосон зан гаргаж, үүргээ огоорсноос болж чуулганы ажилд ноцтой нөлөөлж, халагдав. Ийм зүйл болсон ч, би өөрийгөө эргэцүүлсэнгүй. Харин тэгтэл нэг өдөр нэг хэрэг гараад Ли ахын гэрт очиход, эхнэр нь надад “Чи миний нөхрийг халагдахад хувь нэмрээ оруулсан. Хэрэв чи түүнд анхааруулж, тусалж чадсан бол тэр үүрэгтээ тийм зоргоороо, хуумгай хандаж, чуулганы ажилд саад учруулахгүй байж болох байсан. Чи яагаад чуулганы ажлыг өргөж болоогүй юм бэ? Чи бол бялдууч, үнэнийг хэрэгжүүлдэггүй!” гэж хэлэв. Түүнийг ингэж хэлэхийг сонсоод би маш их сэтгэлээр унаж, надад юу юунаас илүү ичгүүртэй санагдсан. Гарсныхаа дараа би уйлахгүй байж чадсангүй. Шаналахдаа би “Өө Бурхан минь, та энэ эгчид өнөөдөр надтай харьцаж, зэмлэх зөвшөөрөл өгсөн боловч би өөрийгөө үнэндээ мэддэггүй юм байна. Намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч” хэмээн Бурханд залбирсан. Залбирсныхаа дараа би аажимдаа тайвширч, Ли ахтай ажиллаж байсан цаг үеэ бодож эхэллээ. Би өөрийгөө Сатаны амьдралын гүн ухаанаар амьдарч ирснээ олж харлаа. Ах зарчмыг зөрчиж байгааг тодорхой харсан мөртөө би түүнийг зогсоогоогүй, туслаа ч үгүй. Би түүнийг гомдоож, ажлын харилцаагаа сэвтээхээс айж байв. Ли ахын тийм хэмжээнд хүрсэн нь яахын аргагүй миний хариуцлага байж. Би улам ихээр гэмшиж, харамсаж байлаа.

Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншив. “Сайн хүн чанартай байх стандарт гэж байх ёстой. Энэ нь дундыг баримтлах явдал биш, зарчимтай зууралдаж, хэн нэгнийг гомдоохгүй байхаар хичээж, явсан газар бүрдээ зусардаж, уулзсан хүн бүрдээ тайван дөлгөөн, зальжин хандаж, хүн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх явдал биш. Энэ нь стандарт биш юм. Тэгвэл стандарт гэж юу вэ? Үүнд Бурхан, бусад хүмүүс болон үйл явдалд чин сэтгэлээсээ хандаж, хариуцлага үүрч чаддаг байж, бүгдэд харагдахуйц, бүгдэд мэдрэгдэхүйцээр энэ бүхнийг хийх явдал багтдаг. Түүнчлэн Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжиж, нэг бүрчлэн мэддэг. Зарим хүн сайн хүн чанартай гэж үргэлж бардамнан, хэзээ ч, ямар ч муу юм хийж, бусдын өмчийг хулгайлж, бусад хүний юманд шунаж байгаагүй гэцгээдэг. Тэр ч бүү хэл ашиг сонирхлын маргаан гарах үед өөрсдөө хохирол амсаж, бусдад ашиг хүртээхдээ тулж, хохирол амсахыг илүүд үздэг бөгөөд бусад бүх хүнд өөрийгөө сайн хүн гэж бодогдуулахын тулд хэний ч талаар ямар ч муу юм огт хэлдэггүй. Гэвч тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа овжин, залирхаг байж, өөрсдийнхөө төлөө үргэлж явуулга хийдэг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй, Бурханы яаралтай гэж үздэг зүйлийг хэзээ ч яаралтай гэж үздэггүй, Бурханы боддог шиг боддоггүй, мөн үүргээ биелүүлэхийн тулд өөрсдийн ашиг сонирхлыг хойш тавьж хэзээ ч чаддаггүй. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хэзээ ч орхидоггүй. Мууг үйлдэгсэд муу үйл үйлдэж байгааг харах үедээ ч тэднийг илчилдэггүй; тэдэнд ямар ч зарчим гэж үгүй. Энэ нь сайн хүн чанарын жишээ биш юм. Ийм хүний хэлдэг зүйлд анхаарал бүү хандуул; тэр юуг амьдран харуулдаг, юуг илчилдэг, үүргээ гүйцэтгэхдээ ямар хандлагатай байдаг, мөн дотоод байдал нь ямар байдаг, юунд дуртай болохыг нь харах ёстой. Хэрэв нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл Бурханд үнэнч сэтгэлээс нь давдаг бол, нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл нь Бурханы ашиг сонирхлоос илүү байдаг бол, нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл нь Бурханыг гэх анхаарал халамжаас нь давдаг бол тэрээр хүн чанартай хүн биш юм. Түүний зан авирыг бусад хүн, Бурхан харж чадна; тиймээс ийм хүнд үнэнийг олж авах маш хэцүү байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг надад сайн хүн байна гэдэг сайхан аашлах явдал биш гэдгийг ойлгуулсан. Энэ нь хүмүүстэй нийцтэй байж, тэдний сайшаалыг хүртэх явдал биш, харин зүрх сэтгэлээ Бурханд хандуулж, үнэнч байж, Бурханы гэрийн ажлыг өргөхийн тулд үнэнийг хэрэгжүүлэн, үнэний зарчмыг дагаж, хүмүүсийн аминд сүнслэг байдлаар тусалж, дэмжих явдал ажээ. Гэтэл би Ли ахыг дур зоргоороо байж, үнэнийг олон удаа сөрж, биеэ маш их тоон, бусад хүний зөвлөмжийг хүлээж авахгүй байхыг харсаар байж, энэ нь түүнд ч тэр, Бурханы гэрийн ажилд ч тэр тусгүй гэдгийг мэдсээр байж “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог.” гэсэн сатанлаг гүн ухааныг дагаж, нүдээ аниад өнгөрүүлсэн. Би ахад туслаа ч үгүй, чуулганы удирдагч нарт ч энэ талаар дурдаагүй. Чуулганы ажилд хор хөнөөл учирч байгааг би зүгээр л харж суусан. Би үнэнийг хэрэгжүүлж, хариуцлагатай байхын тулд нэр хүндээ золиосолж арай л дөнгөөгүй. Би үнэхээр аминч, жигшүүртэй, ов мэхтэй байсан! Би ахад нүгэл үйлдэх боломж олгож байсан бус уу? Би Сатаны талд зогсож байсан бус уу? Хэн нэгнийг гомдоох вий гэсэн айдсаасаа болоод би жигшүүртэй, хувиа хичээсэн хүн болсон байжээ. Надад зөв шударга байдлын талаар ямар ч ойлголт байсангүй. Би сайн хүн огтхон ч байгаагүй. Сайн залуу болох гэж эрэлхийлэх явцдаа би Бурханы жигшдэг бялдууч, ов мэхтэй хүн болж хувирчээ. Амьдрал дээр ийм байхад зүгээр байж болох ч, Бурханы гэрт бол энэ нь Бурханы зэвүүцлийг хүргэдэг. Тэгээд би үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр, харин харилцаагаа хамгаалахын тулд сайхан загнах нь үнэндээ хүмүүсийг хорлодог болохыг ухаарсан юм. Анх удаагаа сайн хүн байх тухай үзэл бодол минь ганхлаа. Харилцаандаа сатанлаг гүн ухааныг баримтлах нь туйлын буруу гэдгийг би олж харсан, энэ удаа харьцалт туулсан нь надад хэзээ ч мартамгүй гүн сэтгэгдэл үлдээв. Надад яг л, Ли ах гэм буруу үйлдсэн боловч, би мөнхөд өртэй үлдсэн мэт санагдсан. Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан олон жилийн турш эрэлхийлэл минь ташаа байсныг ойлгож авч, тийм байдлаар цаашид амьдрахыг хүсээгүй. Би Бурханы шаарддаг үнэнч, шулуун шударга хүн болохыг хүсдэг болсон юм. Надад үнэнч хүн болохоор ажиллах хүсэл байсан ч, нэгэнт миний завхрал, сатанлаг зан чанар туйлын гүн тогтож, бялдууч зангийнхаа уг чанар, мөн чанарыг бүрэн ойлгож, үзэн ядаагүй байсан болохоор үнэндээ би өөрчлөгдөөгүй. Нэг их удалгүй, би хуучин хэвдээ буцаад орлоо.

Ойролцоох тосгоны Жан эгчийн нөхөр нь эхнэрийнхээ итгэлийн замд саад болсон, нутгийн засаршгүй муу гэмт этгээд байдаг юм. Эхнэрийгээ цуглаанд явах гэж байгааг харах болгондоо, тэр бусад ах эгч нарт асуудал үүсгэж, тэднийг амар тайван байлгадаггүй байлаа. Нэг удаа эхнэрийгээ цуглаанд явсан хойгуур нөхөр нь, нэг ахын байшин барихдаа ашиглах гэж байсан модыг аваад, бүгдийг нь шатаачихсан. Чуулганы удирдагч эхнэрт нь “цуглаанд бүү ир—бид хүмүүсийг аюулгүй байлгах хэрэгтэй. Гэртээ сүнслэг үйл ажиллагаагаа хийж, Бурханы үгийг унш” гэж хэлсэн юм. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эгч цуглаанд оролцохыг үнэхээр их хүсээд, өөрийгөө барьж дийлэлгүй манай тосгонд ирж Ван эгчтэй уулзжээ. Ван эгч юу хийхээ мэдэхгүй байсан болохоор надтай ярилцахаар ирсэн юм. Чуулганы ашиг сонирхол нэгт байх ёстой бөгөөд Жан эгч гэртээ харих ёстойг би сайн мэдэж байсан. Гэхдээ би “Би чинь чуулганы удирдагч биш шүү дээ. Хэрэв энэ нь буруу алхам байвал бусад хүн юу гэж бодох билээ? Тэгээд ч хэрэв Жан эгч намайг цуглаанд ирэхийг нь болиулсан гэдгийг мэдчихвэл намайг юу гэж бодох билээ?” гэж бодлоо. Ийн бодоод би эелдгээр асуудлаас бултаж “Та энэ талаар үнэндээ чуулганы удирдагчтай ярилцах хэрэгтэй. Тэдний нэгийг олж уулз” гэж хэлсэн юм. Тэр эцэст нь чуулганы удирдагчийг олж уулзаж чадаагүй болохоор Жан эгчийг үлдээсэн.

Маргааш орой нь намайг гэртээ сүнслэг үйл ажиллагаагаа хийж, Бурханы үгийн магтан дуу сонсож байх үеэр, гэнэт хэн нэгэн хаалга балбах сонсогдлоо. Хүү маань хаалгыг онгойлгосон даруйд, модон шийдэм барьсан дөрөв, таван том залуу дайрч орж ирэхэд, бас дахиад дөрөв таван залуу дээвэр дээрээс минь үсрэн бууж ирэв. Тэд үгийн зөрүүгүй намайг орон дээр минь дарж унагаад, хэрцгийгээр нүдэж гарав. Би үнэхээр их айж, Бурханд тасралтгүй залбирч, Түүний нэрийг дуудаж байлаа. Яг маш их өвдөж эхлэх үеэр орны яс мод хугарч, би шалан дээр уначхав. Өнөө танхай этгээдүүд намайг хүнд бэртчихлээ гэж бодоод, балмагдан зугтацгаалаа. Тэгж зодуулсныхаа дараа би хэдэн яс хугарснаас зайлахгүй гэж бодсон ч хачирхалтай нь ямар ч яс гэмтээгүй, өнгөц шарх л үүссэн байлаа. Тэр бол Бурханы халамж, хамгаалалт гэдгийг би мэдэж байсан. Дараа өдөр нь, Жан эгчийн нөхөр нь эхнэрээ цуглаанд явж байгааг нь мэдчихээд, намайг зохион байгуулсан гэж бодсон болохоор тэр залуучуудаар зодуулсан болохыг би олж мэдсэн юм. Зарчмыг дагаагүйгээс минь болж тэр бүхэн болсныг би ухаарсан. Би зарчмыг дагаж, Жан эгчийг тэр цуглаанд оролцохыг нь болиулсан бол хэзээ ч иймдээ тулахгүй байсан. Тэр гэмт этгээдүүдэд зодуулсан явдал нь бүхэлдээ миний аминч, жигшүүртэй байдлаас болжээ. Би зөвхөн өөрийн ашиг сонирхлыг л анхаарч, үнэнийг хэрэгжүүлдэггүй “сайн залуу” байжээ. Би өөрөө л үүнд буруутай.

Би дараа нь Бурханы өмнө ирж ийнхүү эрж хайж, эргэцүүлсэн: Би яагаад ашиг сонирхлоо хамгаалж, бялдууч хүн байхаа больж чадахгүй байна вэ? Үнэнийг мэдэж байгаа хэр нь, яагаад хэрэгжүүлж чадахгүй байна вэ? Нэг удаа би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг… Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Энэ тухай бодож үзээд, би асуудлын үндсийг олсон. Би үргэлж үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бялдууч нэгэн байсаар ирсэн, учир нь би Сатаны эдгээр гүн ухаан, хоронд автчихсан байжээ: “Дуугүй байх нь алт, үг яриа бол мөнгө, их ярьдаг хүн их алддаг”, “Хэрэг явдал буруутсаныг мэдвэл хэлэх үгээ гамнасан нь дээр”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг”, “Ярихаасаа өмнө бод, ярихдаа биеэ барь”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”. Би эдгээрийг амьдралынхаа уриа, ёс зүйн дүрэм болгож, эдгээрт үндэслэн сайн залуу байхын тулд чадах бүхнээ хийж ирсэн. Би бүхий л харилцаандаа, зөвхөн хүмүүсийг гомдоохгүй байх, хэрхэн хүмүүст магтуулж, хүндлүүлэх вэ гэдэг тухай л боддог байж. Би Сатаны зальжин, ов мэхтэй гүн ухааныг төгөлдөржүүлж, тэдгээр нь аяндаа харуулдаг зүйл минь болжээ. Хэдийгээр би амьдрал дээр сайн хүн шиг харагдаж, хүмүүс намайг сайн залуу гэж магтаж байсан ч, жинхэнэ сайн хүн болох хол байлаа. Эдгээр Сатаны хороор амьдраад би юу хожив оо? Бага байхдаа хүүхдэд байх ёстой цайлган зангаа алдаж, хүн болгонтой хуурамч дүр эсгэж, үг хэл, үйлдэлдээ туйлын болгоомжтой хандаж, үргэлж бусдыг ажигладаг байсан. Бүх хүний дэргэд би биеэ цэгнэдэг байв. Хэнтэй ч сэтгэлээ нээж, чин сэтгэлээсээ ярилцаж үзээгүй. Өөрийнхөө гэр бүлдээ хүртэл би хуурамч ханддаг байсан. Бусдыг гомдоохоос айсандаа би мөс чанарынхаа эсрэг олон удаа явж, эрхэм чанар, ёс жудгаа худалдсан. Би хэзээ ч шударга зүйлийн төлөө босож зүрхлээгүй бөгөөд ердөө л дүр төрхөө хамгаалахын тулд ёс жудгаа алдагдуулсан. Ууртай байхдаа ч, би хүчлэн инээдэг байв. Ийм сатанлаг гүн ухаан надад хэвийн хүн чанарыг амьдран харуулахад саад болж байснаас гадна би аминч, жигшүүртэй, ов мэхтэй, сайн мууг ялгадаггүй нэгэн байжээ. Тэдгээр сатанлаг гүн ухаанаар амьдарснаараа тухайн үедээ би үнэхээр бусдын магтаалыг хүртсэн боловч энэ нь яг л үл үзэгдэх дөнгөнд ороод, чанга хүлэгдсэн мэт санагдаж, чөлөөтэй ярьж, үйлдэж чаддаггүй байсан. Надад ямар ч эрх чөлөө байгаагүй бөгөөд би үнэхээр сэтгэлээр унаж, шаналж байсан. Миний болох гэж эрмэлздэг байсан бялдууч нэгэн байна гэдэг нь үнэндээ сайн хүн байгаа хэрэг биш, харин үнэнийг эрэлхийлдэггүй зальжин, харласан дотортой хүн байхын нэр юм гэдгийг одоо би олж харж чадлаа. Би Бурханд тэрсэлж, Түүнээс урваж байсан. Бурханы шүүлт, цэвэрлэгээгүйгээр би хэзээ ч аврагдаж чадахгүй байв. Тэгээд би Бурхан тэдгээр гэмт этгээдүүдэд намайг зодохыг зөвшөөрснийг ухаарав. Намайг Бурханы өмнө ирж, өөрийгөө эргэцүүлж, бялдууч хүн байхын мөн чанар, үр дагаврыг мэдэж, гэмшээсэй гэсэндээ Тэр надад анхааруулга өгч байжээ.

Бурханы үгийг уншаад би бялдууч хүн байхын уг чанар хийгээд мөн чанараас гадна аюул, үр дагаврыг нь олж харсан. Би үнэнийг эрэлхийлж, Сатаны гүн ухааны хүлээснээс чөлөөлөгдөж, Бурханы үгийг дагуу үнэнч байхыг хүсэж, Бурханд залбирсан юм. Нэг удаа би Линь эгчийг өөр чуулган руу шилжээд, санваартнаар сонгогдсон гэдгийг олж мэдэв. Би түүнийг үнэхээр ов мэхтэй хүн гэдгийг, өмнө нь чуулганд үүрэг гүйцэтгэхдээ үргэлж маш зальжин зан гаргаж, нэг юм ярьчхаад өөр зүйл хийдэг байсныг мэддэг юм. Тийм ов мэхтэй хүн чуулганы санваартан байж таарахгүй, би чуулганы ажлыг өргөх хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Би тэрхүү чуулганы удирдагч руу нөхцөл байдлыг тайлбарлан захиа бичихээр шийдсэн боловч яг үзгээ барих үедээ эргэлзэж, “Энэ чинь тэдний чуулганы асуудал. Тэдний удирдагч намайг хэрээс хэтрээд, бусдын хэрэгт хошуу дүрлээ гэх болов уу?” гэж бодов. Тэгтэл Бурханы зарим үг надад бодогдлоо. “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилго чиний дотор биелэхийг зөвшөөрч чадах уу? Хамгийн чухал мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы үгийн үг нэг бүр нь миний зүрхэнд хүрсэн бөгөөд хүмүүс үнэнийг хэрэгжүүлж, зөв шударга байдлыг баримталж, Сатаны хүчинд “үгүй” гэж хэлж зүрхэлдэг, Бурханы ажлыг өргөхөд хариуцлагатай байгаасай гэж найдаж буй Бурханы хойшлуулшгүй хүслийг би мэдэрч чадсан юм. Тэр биднийг ашиг, алдагдлаа тооцоолоосой гэж биш, харин чуулганы ашиг сонирхлыг тэргүүнд тавиасай гэж хүсдэг. Бурханы хүслийг ойлгомогцоо, би үнэнийг хэрэгжүүлэх итгэлийг олсон тул, нөгөө чуулганы удирдагч руу Линь эгчийн талаарх захиагаа бичлээ. Хэд хоногийн дараа тэр удирдагч надад үүнийг тэд судалж үзэхэд, Лин эгчийн ов мэхтэй хүн гэдэг нь батлагдсан тул үүргийг нь өөрчилсөн гэдгээ хэллээ. Байдал ингэж эргэснийг хараад би тайвширч, санаа минь амарсан. Үнэнч шударга байх нь гайхалтай хэрэг болохыг би олж харсны дээр, ямар нэг утга учиртай зүйл хийж чадлаа. Зарим ах эгч нар хожим нь надад, чуулганы ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэр захиаг бичсэн явдал нь намайг үнэхээр өөрчлөгдөж, зөв шударга байдлын талаар ойлголттой болсныг минь харуулсан гэж хэлсэн. Үүнийг тэднээс сонсоод миний сэтгэл маш их хөдөлсөн. Үнэнийг хэрэгжүүлж, тэр өчүүхэн өөрчлөлтийг гаргасан нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлтийн дүнд л хүрсэн зүйл гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэж байлаа. Би аврагдсандаа Төгс Хүчит Бурханд талархаж байна!

Өмнөх: 46. Бялдууч хүмүүс Бурханы магтаалыг хүртэж чадах болов уу?

Дараах: 48. Хүний төрхийг амьдран харуулахын тулд үнэнийг хэрэгжүүлэх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

73. Бурханы аврал

Ичэнь, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг...

57. Мэдээлэх үү, болих уу

Ян И, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар хувь заяаныхаа төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих