20. Эвтэй хамтран ажиллахад үнэнийг хэрэгжүүлэх чухал

Дунфэн, АНУ

2018 оны 8-р сард би Ван ахтай хамт киноны чимэглэл хийх үүрэгтэй байлаа. Эхэндээ би мэдэхгүй юм дэндүү их байх шиг болохоор нь Ван ахаас цаг үргэлж тусламж гуйдаг байсан. Тэгээд төд удалгүй ажилдаа дөртэй боллоо. Дотоод засал сурч, барилга дээр ажилладаг байсан, бас мужааны туршлагатай болохоор удалгүй бие даан чимэглэл хийж чаддаг болсон. Ван ах дотоод заслын иж бүрдэл хийхдээ сайн ч яг чимэглэл хийхдээ таарууг би тэгэхэд ухаарлаа. Иймээс энэ талаар ахтай санал зөрөлдөх үедээ ахын үгэнд ормооргүй байсан. Чимэглэл хийхдээ би илүү сайн, миний төлөвлөгөө ахынхаас дээр гэж үргэлж боддог байлаа. Яваандаа бид хоёр санал зөрөлдөх нь улам бүр ихсэж, заримдаа өөдөс модоор юу хийх дээр өчнөөн удаан маргалддаг байлаа. Ихэнхдээ би харилцаагаа бодоод л бууж өгдөг ч үргэлж миний зөв мэт санагддаг байсан. Хэсэг хугацааны дараа би үнэхээр шаналж, ахтай огт хамт ажилламааргүй санагдлаа.

Нэг удаа видеонд зориулан сүрлэн дээвэртэй байшин хийх хэрэгтэй болсон юм. Гэхдээ багана болгох бөх мод байгаагүй болохоор өөрсдөө хийх ёстой болсон. Бид хоёр үүнд зориулан санаагаа хэлэлцлээ. Эхлээд баганад зориулан хэв хийгээд, дараа нь үүндээ цемент цутгавал илүү бат бөх болно гэж би хэлсэн. Гэхдээ Ван ах багана дэндүү гөлгөр болж, арай л үнэмшилгүй болно гэлээ. Өөдөс даавуунууд ашиглавал гуалингийн бүтэц, хэлбэрийг дуурайлгаж болохоор байсан. Би, “Барилга дээр ажиллаж байсан ч цементэн багана дээр даавуу ашиглаж байгааг ер хараагүй. Энэ ямар ч харагдлаа гэсэн зузааныг нь тааруулахад хэцүү, бас нэг их бат бөх болохгүй” гэж бодлоо. Тийм болохоор ахын саналаас татгалзсан юм, гэхдээ ах бас л туршиж үзмээр байна гэлээ. Миний саналыг зөвшөөрөхгүй байгааг хараад би эсэргүүцсэн. “Яагаад та хүний үг авдаггүй юм бэ? Хамаа алга. Угаасаа миний зөв. Үр дүн нь өөрөө хэлээд өгнө. Бүтэлгүйтэх юм бол анхааруулаагүй гэж битгий л хэлээрэй” гэж бодлоо. Бид нэгдсэн саналд хүрч чадаагүй болохоор хоёулаа явж тус тусын юмаа хийлээ. Би үдээс хойш ажиллаад, нэг багана хийсэн. Ван ахын багана ямаршуу харагдаж байгаа бол, тус тусдаа хийсэн юм чинь баганууд маань хоорондоо зохицох болов уу гэж гайхаж байлаа. Ингэж бодоод жаахан түгшсэн учраас ахынхыг харахаар явсан юм. Тэнд очтол ахын багана үнэндээ тааруухан харагдсан. Тухайн үед би, “Болохгүй гэж хэлээд байхад хүний үг аваагүй дэг, миний санаа таныхаас дээр байсан нь одоо тодорхой байна” гэж бодлоо. Тэгээд Ван ахад, “Ван ахаа, энэ багана жаахан зузаан юм. Бидний хийж байгаа байшингийн сүрлэн дээвэр том биш, энэ тэгэхээр таарах уу? Бас маш олон хагархайтай, нэг их бат бөх харагдахгүй байна. Тусдаа хийсэн баганууд маань шал өөр харагдаж байна. Зураг авалтад ийм юм хэрэглэж яаж болох юм бэ? Битгий ингээд бай л даа. Зүгээр л миний санааг дагасан нь дээр биш үү?” гэлээ. Ах, “Миний багана жаахан зузаан ч үнэндээ асуудалгүй. Чиний цементэн багана гуалин шиг харагдахгүй байна. Дараа нь илүү их ажил орно” гэж хэлэхийг сонсоод би гайхсан шүү. Ах нийлэмжгүй байгаад зогсохгүй намайг сайн хийгээгүй гэж хэлэхийг харахад үнэхээр эвгүй байсан. “Тантай ярих яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Тантай хамт ажиллах арга алга!” гэж бодлоо. Оройн хоолны дараа компьютерын ард суугаад тухайн өдрөө эргээд бодсон. Тэгээд жаахан гонсойлоо. Харваас Ван ахын буруу байсан, ах дандаа надтай үзэлцэж байдаг гэж бодогдсон. Ахтай дахиж үнэхээр ажилламааргүй байлаа. Гэхдээ би асуудлаас зайлсхийж байгаа, бас захирагдаагүй гэдгээ дараа нь ухаарсан. Тэгээд улам бүр хямарч, гутарсан болохоор Бурханы өмнө очин залбирч, өөрийгөө мэдэж, Ван ахтай сайн ажиллахад минь замчлаач гэж Бурханаас гуйлаа.

Дараа нь Чуулганы вэбсайт руу ороод хамтран үйлчлэх тухай Бурханы зарим үгийг уншсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөө үед олон хүн, бусадтай хамтран ажиллах зуураа ямар хичээл сурах ёстой талаар анхаарал хандуулдаггүй. Бусадтай хамтран ажиллах зуураа та нарын олонх нь хичээл сурч чаддаггүй гэдгийг Би олж илрүүлсэн; та нарын дийлэнх нь үзэл бодолтойгоо зууралддаг. Чуулганд ажиллах үедээ чи өөрийнхөө бодлыг, өөр нэг нь ч бас өөрийнхийгөө хэлдэг ба нэг нь нөгөөтэйгөө ямар ч холбоогүй байдаг; та нар үнэндээ огтхон ч хамтран ажилладаггүй. Та бүхэн амийг өчүүхэн төдий ч эрж хайлгүйгээр, өөрсдийн мэдлэг ухааныг ярилцах юм уу дотроо тээдэг ‘ачааг’ чөлөөлөх гэж л их шимтдэг. Чи ажлыг гагцхүү хааш яаш хийж, бусад хүн юу ч хэлж, хийсэн хамаагүй, өөрийнхөө замаар алхах ёстой гэж үргэлж итгэдэг юм шиг харагддаг; мөн бусдын орчин нөхцөл ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс чамайг залж чиглүүлэхийн хэрээр нөхөрлөх ёстой гэж чи боддог. Та нар бусдын давуу талыг олж илрүүлж чаддаггүй, өөрсдийгөө шинжилж ч чаддаггүй. Аливааг хүлээн зөвшөөрч байгаа чинь үнэхээр гажууд бөгөөд алдаа мадагтай. Одоо ч гэсэн та нар нөгөө хууч өвчин нь сэдэрсэн мэт өөрсдийгөө ихэд зөвтгөсөөр байдаг гэхэд болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Израильчууд шиг үйлчил). “Ах эгч нарын дундах хамтын ажиллагаа нь өөрөө нэг хүний сул талыг нөгөөгийн давуу талаар нөхөх үйл явц юм. Чи бусдын сул талыг нөхөхөд өөрийн давуу талыг ашиглаж, бусад нь чиний сул талыг нөхөхөд өөрсдийн давуу талыг ашигладаг. Нэг хүний сул талыг бусдын давуу талаар нөхөж, эв найртай хамтран ажиллах гэж үүнийг хэлдэг. Эв найртай хамтран ажиллаж байхдаа л хүмүүс Бурханы өмнө ерөөгдөж чаддаг бөгөөд ийм туршлага их байх тусам улам их дадал олж, зам нь илүү гэрэлтэй болж, бүр ч амар хялбар болдог. Хэрэв чи үргэлж бусадтай санал зөрөлдөж, ямагт бусдад үл үнэмшиж, тэд чамайг хэзээ ч сонсохыг хүсдэггүй бол; хэрэв чи бусдын нэр төрийг хамгаалах гэж оролддог ч тэд чамд тэгж ханддаггүй нь тэвчихийн аргагүй санагддаг бол; хэрэв чи хэлсэн зүйлээс нь болж тэднийг мухардалд оруулдаг бөгөөд тэд үүнийг санаж, дараагийн удаад асуудал гарахад чамд мөн тэгж ханддаг бол хийж байгаа зүйлийг чинь бие биеийнхээ сул талыг давуу талаараа нөхөж, эв эетэй хамтран ажиллаж байгаа явдал гэж нэрлэж болох уу? Үүнийг тэмцэлдээн, түргэн уур, завхарсан зан чанараараа амьдрах явдал гэж нэрлэдэг. Ингэх нь Бурханы ерөөлийг хүртэхгүй; Бурхан үүнийг таашаадаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эв эетэй уялдаа холбоо”). Би биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг зан чанараар амьдарч байсан учраас Ван ах бид хоёр таарахгүй байгааг Бурханы энэ үг харуулсан юм. Би үүрэгтээ дандаа эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг байлаа. Чимэглэл хийх нь Ван ахынхаас илүү миний онцлог давуу тал гэж ямагт боддог байсан, иймээс байнга ихэрхэж, ахыг үгэндээ оруулж, хэлснээрээ хийлгэхийг хүсдэг байсан юм. Баганын талаар ахыг санал хэлэх үед би энэ тухай судлалгүй шууд татгалзсан. Тэр ч байтугай ахыг дорд үзэж, үл тоомсорлосон. Ахыг юунд ч мэргэшээгүй болохоор саналыг нь харгалзаад дэмий гэж бодсон. Ахын багана тааруухан болсныг хараад өөрийнхөө зөв гэж бодсон учраас ахын ажлыг үл ялиг басамжилж, ахыг өөрийнхөө аяар байлгахыг хүссэн. Миний төлөвлөгөөний дутагдлыг хэлэхэд нь хүлээн зөвшөөрөөгүй, бас хамтдаа шийдэл олох гэж ч хичээгээгүй. Эсэргүүцэж, тэр ч бүү хэл ахтай хамт дахин ажилламааргүй санагдсан. Би өөрийгөө нотолж, ахыг аяараа байлгахын төлөө л ярьж, хийж байлаа. Энэ нь тэр чигтээ биеэ тоож, өөрийгөө зөвтгөх сатанлаг зан чанар байсан юм. Бурханы ийм үг яг онож хэлсэн байдаг: “Үүнийг бие биеийнхээ сул талыг давуу талаараа нөхөж, эв эетэй хамтран ажиллаж байгаа явдал гэж нэрлэж болох уу? Үүнийг тэмцэлдээн, түргэн уур, завхарсан зан чанараараа амьдрах явдал гэж нэрлэдэг. Ингэх нь Бурханы ерөөлийг хүртэхгүй; Бурхан үүнийг таашаадаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эв эетэй уялдаа холбоо”). Бурхан ийм хүмүүст ой гутдаг гэдгийг Бурханы үгээс мэдэрч болохоор байлаа. Бурхан нэг нэгнийхээ дутагдлыг нөхөж, үүргээ сайн биелүүлнэ гэж найдаад, намайг Ван ахтай хамт ажиллуулахаар зохицуулсан. Гэтэл би үргэлж миний зөв, би л эцсийн шийдвэр гаргах ёстой гэж бодон, биеэ тоосон байдлаар л ярьж, хийсэн. Өөр хэний ч санааг хүлээн зөвшөөрөлгүй өөрийн санааг бусдаар үнэн мэт дагуулахыг хүссэн. Бурхан иймэрхүү зан чанарыг жигшдэг. Би энэ талаар эргэцүүлээд харуусалд автан, буруутайгаа мэдэрсэн учраас Бурханы өмнө очоод, “Өө Бурхан минь, биеэ тоосон байдлаасаа болоод би бусадтай сайн хамтарч ажиллаж чадсангүй, тэгээд энэ үүрэгт минь нөлөөллөө. Бурхан минь, би гэмшмээр байна. Үүргээ сайн биелүүлэхийн тулд өөрийгөө хойш тавьж, ахтайгаа хамтран ажилламаар байна” гэж залбирлаа.

Дараа нь Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. “Хоёр хүн үүрэг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байхад заримдаа зарчмын асуудал дээр маргаан гардаг. Тэд өөр өөр үзэл бодолтой байдаг бөгөөд зөрүүтэй саналд хүрсэн байдаг. Ийм тохиолдолд юу хийж болох вэ? Энэ нийтлэг тохиолддог асуудал уу? Энэ бол хүмүүсийн оюун санаа, хэв чанар, ойлголт, нас, туршлагын зөрүүнээс үүдсэн хэвийн үзэгдэл юм. Хоёр хүний оюун ухаандаа яг адилхан зүйл бодож байх боломжгүй тул зөрүүтэй санал, үзэл бодолд хүрэх магадлалтай нь маш нийтлэг үзэгдэл, хамгийн ердийн тохиолдол билээ. Үүнээс болж бүү санаа зов. Ийм асуудал үүсэх үед Бурханы өмнө эв нэгдэлд хүрч, нэгдмэл саналтай болохын тулд хэрхэн хамтран ажиллаж, эрж хайх вэ гэдэг нь гол асуудал юм. Нэгдмэл саналтай байхын зорилго юу вэ? Энэ талаар үнэний зарчмыг эрж хайж, өөрийн юм уу өрөөлийн санаа зорилгын дагуу үйлдэх бус, харин хамтдаа Бурханы санаа зорилгыг эрж хайх зорилготой. Энэ бол эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх зам билээ. Бурханы санаа зорилго болон Бурханы шаарддаг зарчмыг эрж хайх үед л чи эв нэгдэлд хүрч чадна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эв эетэй уялдаа холбоо”). Хамтран ажиллаж байхдаа нэгдсэн саналд хүрье гэвэл нэг хүний санааг л дагаад байж болохгүй, харин үнэний зарчмын төлөө мэрийх ёстой гэдгийг Бурханы үгийг уншаад ойлгосон. Үнэхээр эвтэй хамтын ажиллагаа гэдэг нь үнэнийг эрж хайж, зарчмын дагуу ажиллахыг хэлдэг. Ван ах бид хоёр өөр өөр туршлага, мэдлэг, техникийн чадвартай болохоор ажилдаа өөр өөр үзэл бодолтой байх нь хэвийн зүйл байсан юм. Би өөрийгөө хойш тавьж, ахтай хамт зарчмыг эрж хайж сурах ёстой байсан. Үүрэгтээ Ариун Сүнсний удирдамжийг олж авахын тулд бид үнэнд захирагдаж, Бурханы гэрийн ажлыг хамгаалах ёстой байлаа. Үүнийг ухаараад би тэр чимэглэлийг Ван ахтай хамт шийдвэрлэхийн тулд маргааш нь нөхөрлөлөөр ахад сэтгэлээ уудлахаар төлөвлөсөн. Гайхмаар нь ах надтай уулзахаар ирээд, би дэндүү муйхарлалаа, миний төлөвлөгөө тааруухан байсан гэлээ. Ах бүр хийсэн баганаа эвдчихээд, миний саналыг дагахад бэлэн байсан. Ингэж хэлэхийг сонсоод би ичсэн юм. Тэгээд өөрийнхөө байдал, ойлголтын талаар Ван ахад бас сэтгэлээ уудалж, хоёулаа бардам зангаа хойш тавих үед бидний хоорондох зааг ялгаа алга болсон. Дараа нь би өөрийнхөө үүрэг дэх дутагдлыг олж харлаа. Миний хийсэн багана үнэхээр л дэндүү гөлгөр, жинхэнэ гуалин шиг харагдахгүй байсан юм. Үүнд дахин нэг удаа өөрчлөлт хийх хэрэгтэй байсан. Үүнийг Ван ахтай очиж хэлэлцээд, бид үнэхээр хурдан шийдэл оллоо. Бид хоёр бие биеийнхээ дутагдлыг нөхөөд, нэг өдрийн дотор гурван багана дуусгасан. Урьд нь бид хоёрхон баганыг бараг өдөржингөө хийгээд, аль нь ч зөв болоогүй. Ингэх нь хавьгүй илүү бүтээмжтэй байлаа. Үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлж, ах эгч нартай хамтран ажиллах хэчнээн чухлыг би ухаарсан. Гэхдээ би маш их биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байсан болохоор төд удалгүй бусадтай хамт ажиллаж байхад өөр асуудал гарсан даа.

Нэг удаа байршил дахь борооноос ах эгч нарыг халхлах майхан босгохоор Ли ахтай хамт ажиллаж байлаа. Хэлэлцүүлэг дээр миний санал болгосон нэг арга ахад үнэхээр таалагдсан. Тэр мөчид би “Урьд нь барилга дээр ажиллаж байсан болохоор би үүнийг танаас дээр ойлгох нь гарцаагүй” гэж бодсон. Гэхдээ яг дараа нь ах нэг зүйлд санаа зовж байгаагаа дурдлаа. “Одоо бидэнд 16-хан төмөр багана байна. Энэ төлөвлөгөөнд хүрэлцэх үү? Бат бөх байх уу? Аюулгүй юу?” гэсэн. “Энэ бол гурвалжин байгууламж. Гурвалжин байгууламж бат бөх байдаг гэдгийг та сураагүй юм уу? Энэ үнэхээр бат бөх, ямар ч асуудалгүй болно” гэж би бодлоо. Иймээс би, “Асуудал гарахгүй нь 100% баталгаатай, 10-р зэрэглэлийн хар шуурга л дайрчихгүй бол зүв зүгээр” гэж хэнэггүйхэн хариулсан. Дараа нь ах намайг ноорог гаргаж, нарийн ширийнийг нь тайлбарла гэхээр нь миний тэвчээр барагдаж, “Тэгэх хэрэггүй ээ. Хар зураг нь миний толгойд байна, үүнийг би заавал зөв хийнэ” гэж хэллээ. Тэгээд нэмж юм яриагүй. Маргааш өдөр нь бид майхан барьж эхэлтэл бас нэг ах эхлээд дээврээ бэхлэхийн тулд хоёр төмөр багана дээш тогтоогоод, дараа нь талуудыг босгоё гэх санал гаргалаа. Үүнийг сонсчхоод би, “Тэгвэл илүү их цаг орох нь лавтай. Би үүнийг олон удаа бодож үзсэн, миний арга л хамгийн сайн нь байх ёстой. Та энд шинээр ирсэн, бас хэлэлцүүлэгт ч оролцоогүй шүү дээ. Миний төлөвлөгөө гарцаагүй дээр” гэж бодлоо. Иймээс би тэр ахад, “Тэгвэл дэндүү удна. Дараа нь тэр хоёр баганыг буулгах ёстой болно, тэгэхээр араас нь эхэлж баривал хурдан” гэж хэлсэн. Би саналыг нь зөвшөөрөх ямар ч бодолгүй харагдсан болохоор ах нэмж юм хэлсэнгүй, иймээс би майхныг өөрийн төлөвлөгөөнд үндэслэн барьж эхэллээ. Шатны оройд хүрэх үед төмөр баганын чагт гэнэтхэн мултарч, багана унаж байгаа харагдлаа. Азаар хүмүүс, эд зүйл дээр биш, зүгээр л өвсөн дээр унасан. Миний зүрх зогсчих шиг л болсон шүү. “Юу болоод өнгөрөв өө? Би яах аргагүй чангалсан даа, яахаараа шууд уначихдаг билээ? Хэн нэг нь тэгшхэн бариагүйгээс болж чагтыг зохих ёсоор чангалж чадаагүй юм шиг байна” гэж бодогдлоо. Тийм энгийнээр бодоод, үүнийг нухацтай авч үзээгүй. Тэгээд майхныг өөрийнхөө төлөвлөгөөгөөр барьсаар л байлаа. Яг тэгтэл дээш өргөсөн нэг багана миний зүгт, яг зогсож байсан шат руу минь унасан. Би хоёр метр гаруйн өндрөөс, шатнаас унасан юм. Азаар гэмтэж бэртээгүй. Энэ хоёр осол санамсаргүй явдал биш байсныг тэгэхэд ухаарсан даа. Бурханы халамж, хамгаалалт байгаагүй бол тэр багануудын алинд ч оногдлоо гэсэн аймшигтай үр дагавар учрах байсан. Энэ талаар бодоод улам буруутайгаа мэдэрч, айж, Бурханы өмнө даруйхан очоод залбирлаа. “Өө Бурхан минь, өнөөдөр юм буруугаар эргэлээ. Үүний цаана Таны сайн санаа, миний авах ёстой сургамж байгааг би мэдэж байна, гэхдээ юуг эрж хайх ёстойгоо мэдэхгүй юм. Хүслийг тань мэдэхэд намайг замчилж, гэгээрүүлээч дээ” гэсэн. Залбирсныхаа дараа Бурханы ийм үгийг бодлоо: “Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). “Хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно” гэх үг толгойд эргэлдсээр байсан. Майхан барихдаа би ах нартаа хэчнээн тоомжиргүй хандсанаа тэгэхэд ухаарсан юм. Ах нарынхаа саналыг огт сонсолгүй шууд л татгалзсан. Миний зөв болохоор миний хүссэнээр хийх ёстой гэж бодсон. Ингэснээрээ би дэндүү биеэ тоосон биш үү? Майхан барьж байхад угаасаа эрсдэлтэй байсан. Жүжигчид доор нь байхад нурсан бол санаанд багтамгүй үр дагавар гарах байсан юм. Тэгж бодоод, өөрийгөө өөрчлөхийн тулд Бурханд залбирлаа. Дараа нь Эзэн Есүсийн хэлсэн нэг зүйл бодогдсон: “Би та нарт дахин хэлье, хэрвээ та нараас хоёр нь ямар нэг зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Миний Эцэг тэдний төлөө үүнийг биелүүлнэ(Матай 18:19). Бурханы үг намайг шууд ухаан орууллаа. Би тийм маягаар аливааг хийгээд байж болохгүй, харин ах нартайгаа юмыг хэлэлцэж, хамтран ажиллах ёстой гэдгээ мэдлээ. Аюулгүй байдал хамгийн чухал гэж дараа нь бас бодогдсон. Хамгийн гол нь бид байгаа материалаараа майхнаа сайн барих явдал байлаа. Яг тэгтэл ах нар миний эхний төлөвлөгөөнд үндэслээд бат бөх майхан барихад төмөр багана хүрэлцэхгүй нь, гэхдээ голд нь хоёр багана босговол дээврийн нуруу бөх болно гэж хэлсэн. Би тэдэнтэй бүрэн санал нийллээ. Эхний төлөвлөгөө маань үнэхээр л маш олон аюул үүсгэх байлаа. Иймээс бид ярилцаад, дорхноо л иж бүрэн төлөвлөгөө гаргасан юм. Тэгээд төмөр багана хүрэлцэж, бид яг харанхуй болохын өмнө майхнаа дуусгалаа.

Орой нь би тэр өдрийнхөө талаар эргэн бодлоо. Биеэ тоосон байдал минь гай тарих шахсан болохоор сэтгэл тайвширч өгөхгүй байлаа. Би өөрийгөө мэдэхэд намайг замчлаач гэж гуйн, Бурханд яаран залбирсан. Тэгээд утсаа аваад, Чуулганы вэбсайт руу орж, Бурханы ийм үгийг уншсан юм: Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн үүргээ биелүүлж байхдаа хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй. Тэд зүгээр л хүссэнээ хийж, төсөөллийнхөө дагуу гөжүүдлэн авирлаж, ямагт дур зоргоороо, хөнгөн хуумгай байдаг. ‘Дур зоргоороо, хөнгөн хуумгай’ байх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, асуудалтай тулгарах үедээ огт бодож тунгаалгүй, өөр хэний ч хэлсэн зүйлийг тоолгүй, өөрийнхөө бодсоноор үйлдэхийг хэлдэг. Хэн ч чамайг сэнхрүүлж чадахгүй, хэн ч бодлыг чинь өөрчилж чадахгүй болохоор чамд өчүүхэн төдий ч нөлөөлж чаддаггүй; чи хөдөлшгүй байр суурь баримталж, бусдын хэлж байгаа зүйл ортой байлаа ч үл сонсон өөрийн арга замыг зөв гэж итгэдэг. Зөв байлаа ч гэсэн чи бусдын санал зөвлөгөөнд анхаарал хандуулах ёстой бус уу? Гэсэн ч чи анхаарал хандуулдаггүй. Бусад хүмүүс чамайг гөжүүд гэдэг. Хэр гөжүүд вэ? Арван шар ч чамайг татаж чадахааргүй маш гөжүүд—үнэн улаан нүүрэн дээр нь байхад хүртэл олж хардаггүй асар их гөжүүд, биеэ тоосон, туйлын дур зоргоороо. Тийм гөжүүд байдал нь дураараа байдлын түвшинд очдог бус уу? Чи юу хүссэнээ хийж, хийе гэж бодсон болгоноо хийж, хэний ч үгийг сонсдоггүй. Чиний хийж байгаа юм үнэнтэй нийцэхгүй байна гэж хүн хэлбэл чи: ‘Үнэнтэй нийцэлтэй ч бай, үгүй ч бай хамаагүй би хийхдээ л хийнэ. Үнэнтэй нийцдэггүй бол би чамд ийм, тийм шалтгаан хэлж, эсвэл ийм тийм байдлаар зөвтгөнө. Чамайг үгэндээ оруулна. Би шийдсэн’ гэж хэлнэ. Бусад нь, чиний хийж байгаа зүйл үймүүлж, ноцтой үр дагаварт хүргэнэ, Бурханы гэрийн ашиг сонирхолд хохиролтой гэж хэлж болох ч чи тэднийг анхааралгүй, илүү их учирлаж, ‘Чамд таалагдсан ч, таалагдаагүй ч би үүнийг хийнэ. Би ингэж хийхийг хүсэж байна. Чиний шал буруу, миний түмэн зөв’ гэж хэлнэ. Үнэхээр л чиний түмэн зөв байж, ямар ч ноцтой үр дагавар гарахгүй байж магад—гэхдээ чи ямар зан чанар илчилж байна вэ? (Биеэ тоосон.) Биеэ тоосон уг чанар чамайг дур зоргоороо болгодог. Ийм дур зоргоороо зан чанартай байх үедээ хүмүүс дураараа, хөнгөн хуумгай байх магадлалтай бус уу?(Бурханы нөхөрлөл). “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй(Бурханы нөхөрлөл). Бурханы үг өөрийн минь муу муухайг харуулсан. Би яг Бурханы үгэнд илчилдэг шиг дураараа, бодлогогүй байж. Тэр майхныг барьж байхдаа өөрийнхөө туршлагатай зууралдаж, дахиад л зөрүүдэлсэн. Бусад ахын саналыг сонсолгүй шууд л татгалзсан. Аюулгүй байдал, дээврийн нуруу бөх байгааг баталгаажуул гэж анхааруулсан ч тэднийг би үл тоомсорлосон. Би эцсийн шийдвэр гаргаж, хүн бүхнээр хүссэн зүйлээ хийлгэмээр байсан. Тоомжиргүй, дураараа байдлын минь уг үндэс нь миний биеэ тоосон уг чанар гэдгийг олж харлаа. Биеэ тоож, аливааг өөрийнхөөрөө хийх явдал урьд нь миний үүрэгт нөлөөлдөг байсан. Гэхдээ тэр удаад би бүр үндэслэлтэй саналыг ч сонсолгүй өөрийнхөө санаатай гөжүүдээр зууралдаж, осол гаргах шахсан юм. Би биеэ тоогоод дарангуй, дураараа аашилсан байсан. Бусадтай сайн хамтарч ажиллаагүй, бас зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байгаагүй. Бурханы гэрийн ажил, бусдын аюулгүй байдлыг би бүр хайхраа ч үгүй. Зүгээр л өөрийнхөө юмыг хийхээр сэтгэл шулуудсан. Би биеэ тоогоод хамаг эрүүл ухаанаа алдсан байсан юм. Бурханы халамж, хамгаалалт байгаагүй бол гарах байсан үр дагаврыг төсөөлж ч чадахгүй нь. Аливааг ийм маягаар хийх хэчнээн аюултайг би эцэст нь ухаарсан. Би үүргээ хойш татаад зогсохгүй нэг л өдөр айхтар осол гаргаж болохоор байсан, тэгвэл харуусахад дэндүү хожимдоно шүү дээ! Ингэж бодоод үнэхээр айлаа. Биеэ тоосон уг чанарынхаа талаар бага зэрэг ойлгож аваад үүргээ дахин тийм маягаар гүйцэтгэхийг хүсээгүй.

Дараа нь Бурханы үгээс хэрэгжүүлэх зам олсон. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өөрийгөө бүү дөвийлгө. Мэргэжлийн ур чадвар чинь хамгийн сайн, эсвэл чансаа чинь энд байгаа хүмүүсээс хамгийн өндөр санагдаж байсан ч гэсэн ажлыг чи ганцаараа хийж чадах уу? Чи хамгийн өндөр байр суурьтай байсан ч гэсэн ажлыг ганцаараа хийж чадах уу? Хүн бүрийн тусламжгүйгээр хийж чадахгүй. Тиймээс хэн ч биеэ тоосон зантай байж болохгүй, хэн ч ганцаараа үйлдэхийг хүсэх ёсгүй; хүн бардам зангаа тэвчиж, өөрийн бодол, үзэл санаагаа орхиж, хамт олонтойгоо эвтэй найртай ажиллах ёстой. Эд бол үнэнийг хэрэгжүүлдэг, хүн чанартай хүмүүс юм. Ийм хүмүүсийг Бурхан хайрладаг бөгөөд тэд л үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байж чадна. Энэ нь дангаараа үнэнч сэтгэлийн илрэл юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эв эетэй уялдаа холбоо”). Бурханы үг надад хамтран ажиллах зарчмыг харуулсан. Ямар ч хэв чанар, авьяас билигтэй бай, бид бүгдэд дутагдал, сул тал гэж бий. Ямар ч хүн ганцаараа бүхнийг хийж чаддаггүй. Бид өөрсдийгөө хойш тавьж, бусадтай сайн ажиллахад суралцах ёстой, тэгснээр хүн бүр Бурханы заяасан зүйлийг ашиглаж, бид үүргээ сайн биелүүлэх гэсэн нэгэн зорилго дор зүтгэж чадна. Үүргээ эргээд бодох нь ээ, надад байхгүй давуу тал зарим ах эгчид байсан. Тэднээс зөвлөгөө, тусламж авсны дараа би хоёр дахь удаад илүү сайныг хийдэг байлаа. Заримдаа миний бодолцож үзээгүй санаа тэдэнд байдаг байсан, тэдний саналыг авснаар зарим болзошгүй асуудлаас зайлсхийсэн шүү. Үүнийг нэгд нэггүй бодоод ичлээ. Урьд нь би өөрийгөө мэддэггүй байж. Зүгээр л сохроор биеэ тоодог байсан, гэхдээ бусад хүний хамтын ажиллагаа, туслалцаа надад хэрэгтэй байж, тэгээгүй бол үүргээ сайн биелүүлж чадахгүй байсан гэдгийг одоо олж мэдсэн. Биеэ тоосон байдлаар аашилж, бусадтай хамтран ажиллахгүй байх үед дандаа мухардалд ордгийг би туршлагаасаа олж харсан. Гэмшиж, өөрийгөө орхиж, бусадтай хамт ажиллахад бэлэн болох үедээ би Бурханы удирдамж, ерөөлтэй болсон доо. Үнэнийг хэрэгжүүлдэг, хүн чанартай хүмүүст Бурхан дуртайг би харж чадсан юм. Энэ намайг үнэхээр гэгээрүүлж, би хэрэгжүүлэх замаа олсон.

Гурав дахь өдрийнх нь өглөө нэг ах надаас майхан жаахан бэхлээд өгөөч гэж гуйлаа. “Өнөөдөр үдээс хойш зураг авсны дараа буулгана шүү дээ. Бэхлэх хэрэг байна уу?” гэж би бодсон. Гэхдээ дараа нь Бурханы ийм үг бодогдсон юм: “Хэн ч биеэ тоосон зантай байж болохгүй, хэн ч ганцаараа үйлдэхийг хүсэх ёсгүй; хүн бардам зангаа тэвчиж, өөрийн бодол, үзэл санаагаа орхиж, хамт олонтойгоо эвтэй найртай ажиллах ёстой. Эд бол үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс.” Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өглөө. Би Ли ахтай хамтран ажиллахын тулд өөрийнхөө үзэл бодлыг хойш тавих ёстой байсан, бас миний зөв ч бай, буруу ч бай хамаагүй, би эхлээд захирагдаж, эрж хайх ёстой байлаа. Зураг авалтад тав, зургаан цаг үлдсэн, бас цаг агаар яаж өөрчлөгдөх нь огт мэдэгдэхгүй байгааг би дараа нь ухаарсан юм. Майхныг бэхэлсэн нь аюулгүй байлаа. Иймээс би нэг ахтай хамт майхныг бэхэлсэн. Дараа нь үдээс хойш 2, 3 цагийн үед гэнэт үнэхээр их салхилж, бороошин, 40 минут орчим шуурсан. Бид майхан дотор шуурга намжихыг аюулгүй хүлээлээ. Үүнд би үгээр илэрхийлшгүй сэтгэл хөдөлсөн. Бурхан хэчнээн төгс хүчтэй, мэргэн ухаантайг харсан шүү. Бусдын санал завхарсан зан чанараа танихад минь туслаад зогсохгүй Бурхан ийм гайхамшигтай аргаар надад сануулга өгч, шуурганы туршид биднийг хамгаалсан юм. Бурханд зүрх сэтгэлийнхээ угаас талархъя!

Эдгээр туршлага надад биеэ тоосон сатанлаг уг чанарын минь талаар ойлголт өгч, эвтэй ажиллах явдал руу оруулсан. Үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлж, зөрүүдлэхгүй байх нь бусадтай сайн хамтран ажиллахад үнэхээр чухал гэдэг нь харагдсан. Миний ойлгож, олж авсан зүйл Бурханы үгээр шүүлт, илчлэл, сахилгажуулалт туулсны л ач байсан. Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх: 19. Би хүмүүст зүй зохистой хандаж сурлаа

Дараах: 21. Үүргээ биелүүлэх гэж юу гэсэн утгатайг би эцэст нь ойлголоо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

31. Үүргээ чанд мөрдөх нь

Янму, Өмнөд СолонгосАх эгч нар үзүүлбэр үзүүлж, Бурханыг магтан дуулж, бүжиглэж байгааг хараад би маш их атаархдаг байсан. Би өөрөө нэг л...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих