13. Үнэнч хүн байх тэмцэл

Вэй Жөн, Хятад

Хэдэн жилийн өмнө би цахилгаан бараа засварын газар нээсэн. Тэгээд үнэнч бизнес эрхлэгч байж, гэр бүлээ дутагдах гачигдах юмгүй байлгахын тулд жаахан мөнгө олохыг л хүссэн. Гэхдээ байнга завгүй явсаар хэсэг хугацаа өнгөрсний дараа гэр бүлээ дөнгөн данган өл залгуулахад л хүрэх мөнгө олоод, хадгаламж үүсгэх ямар ч аргагүй байгаагаа харлаа. Заримдаа сарын орлого маань бүр шинэ ажилчныхаас ч бага байсан. Эхнэр энэ талаар байнга гомдоллож, намайг дэндүү үнэнч байна, яаж бизнес эрхлэхээ мэдэхгүй байна гэдэг, Хүргэн ах ч гэсэн намайг байнга шүүмжилдэг байсан. “Бид мөнгөний эрин үед амьдарч байна, чи чадварлаг харагдахын тулд яаж ийгээд хүмүүсээс мөнгө салгадаг болох хэрэгтэй” гэдэг байлаа. Намайг ухаан сууж, чиг хандлагыг дага, бусад шиг бизнес эрхэлж, ингэтлээ зөрүүдэлдгээ боль гээд “Арга зальгүйгээр баяжна гэж үгүй” “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэх мэт юм хэлдэг байсан юм. Би тэдний хэлдэг үнэхээр зөв гэж бодсон ч үйлчлүүлэгчдээ хуурч ер чадахгүй, мөс чанар маань хэзээ ч үүнтэй эвлэрч чадахгүй юм шиг санагддаг байсан.

Дараа нь, манай дэлгүүрийн ойролцоох цахилгаан бараа засварын газрын эзэн Чянь гуайд техникийн чадвар байраг байхгүй гэдгийг анзаарлаа. Тэр ердөө жижиг сажиг эвдрэл л засаж чаддаг байж “Бүх цахилгаан барааг дээд зэргээр засварлана” гэх том бичиг урдаа өлгөсөн байсан. Тийм маягаар маш олон үйлчлүүлэгч олж авдаг байлаа. Тэгээд энгийн юм байвал хүлээж аваад өөрөө засна. Үгүй бол зүгээр л өөр засварын газар луу явуулаад, дундаас нь ашиг олдог байлаа. Тийм маягаар нэлээд их мөнгө олдог байсан. Нэг удаа Чянь гуай надтай ярьж хөөрч байхдаа яаж мөнгө олдгоо хэлсэн юм. Цахилгаан барааны жижигхэн хэсэг эвдрэх юм бол зүгээр л бүх эд ангийг нь солиод илүү их мөнгө төлүүлж болдог. Үйлчлүүлэгчид юу ч мэдэхгүй гэлээ. Бас бид мөнгөний төлөөх нийгэмд амьдарч байгаа, “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, хулгана л барьдаг бол боллоо” гэж хэлсэн. Бас мөнгө олж чадна гэдэг чадвартай байна гэсэн үг, үгүй бол хэчнээн сайн хүн байлаа ч дорд үзэгдэнэ гэсэн юм. Чянь гуайн “мэргэн санааг” сонсоод, “Бид ийм л эрин үед амьдарч байна. Бусад хүн мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, бас шударга шулуун байдал гэж алга, тэгэхээр би ганцаараа үнэнч байх юу нь сайн байх вэ дээ? Тэгээд ч миний бизнес үнэндээ хол явсангүй. Чянь гуай над шиг л юм засдаг мөртөө сайхан амьдарч байна. Гэр бүлийнхэн нь тэр аяараа сайхан амьдарч байна, гэтэл би дөнгөн данган өл залгуулах л мөнгө олж байна шүү дээ. Би дэндүү зөрүүдэлсэн юм шиг байна. Гэр бүлээ сайхан амьдруулахын тулд илүү их мөнгө олох арга олох хэрэгтэй” гэж бодлоо. Үүний дараа засварчдын “амжилтаас” суралцаж, зальхай арга ашиглан үйлчлүүлэгчдээ хуурч эхэлсэн. Сэтгэл түгшүүртэй байсан ч илүү их мөнгө олохын тулд энэ тухай боддоггүй байсан юм.

Нэг өдөр үйлчлүүлэгч засвар хийлгэхээр орж ирлээ. Би эвдэрхий эд ангийг гаргаж байхдаа зүв зүгээр байгаа хэдийг нь ч бас гаргасан. Ингэснээр үйлчлүүлэгч илүү олон эд анги эвдэрсэн гэж бодоод огт мэдэлгүйгээр илүү их мөнгө төлөх байлаа. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг эртний үг ёстой үнэн юм билээ. Эхэндээ, би үнэхээр их сандарч, зүрх савлан, үйлчлүүлэгч маань олж мэдчихээд, намайг шууд шүүмжлэх вий гэж айж байлаа. Тэгвэл ичгүүртэй байх байсан шүү. Гэхдээ би зүгээр л тайван царайлж, тэр бүх эд ангийг сольсон. Төлбөр авах болоход зүгээр л юу ч болоогүй мэтээр үнээсээ 50 хувиар илүү төлбөр авлаа. Тэр бүх хугацаанд үйлчлүүлэгч рүүгээ эгцэлж харж зүрхлэлгүй толгой гудайлгаж байсан ч гайхмаар нь үйлчлүүлэгч маань төлбөрөө үг дуугүй төлсөн. Түүнийг явсны дараа эцэст нь тайвшран санаа алдлаа. Нүүр, нуруу тэр чигтээ хөлөрч, хачин түгшүүртэй мэдрэмж төрж байсан. Гэхдээ илүү мөнгө олсноо хараад өнөөх мэдрэмж дорхноо алга болсон юм.

Тэр үеэс эхлэн үйлчлүүлэгчээсээ илүү төлбөр авах элдэв янзын арга бодож олж эхэллээ. Эхэндээ сэтгэлд сэвтэй байсан ч илүү мөнгө олсоор байх гэж өөрийгөө чимээгүйхэн өөгшүүлдэг байсан юм. “Хэтэрхий зөөлөн сэтгэлтэй болж болохгүй. ‘Жижгээр сэтгээд сайн хүн болохгүй, эр хүнд хор шар илүүдэхгүй.’ Би мөнгө олъё гэвэл сэргэлэн байх ёстой. Тэгээд ч ганц би биш, хүн болгон ингэдэг юм чинь” гэж бодлоо. Хэсэг хугацааны дараа буруутай мэт тэр мэдрэмж арилж, мөнгө олох “чадвартаа” илүү сурамгай, хашир болсон юм. Бас хүмүүсийг уншиж, санааг нь мэдэж сурч, янз бүрийн хүмүүст өөр өөр ханддаг байлаа. Тэгээд илүү олон заль мэх сурсан. Чинээлэг үйлчлүүлэгч орж ирэхэд тэднийг өөгшүүлж, сонсмоор байгаа үгийг нь хэлж, зусардана, ингэвэл илүү их төлбөр авахад амархан болдог байлаа. Үнэхээр санаа зовсон үйлчлүүлэгч ирэхээр засварлахад маш хэцүү, үнэхээр их хөлс хүч шаардах мэт дүр эсгэж, албаар их цаг зарцуулдаг байсан юм. Ингэснээр тэд шууд л илүү их мөнгө өгдөг байлаа. Зарим үйлчлүүлэгч илүү сүйхээтэй байсан болохоор цахилгаан барааг нь авч үлдээд, өөр өдөр ирүүлж авхуулах шалтаг бодож олно, тэгээд тэднийг эргэж ирэхээр нь өөр эвдрэл олсон гэж хэлдэг байлаа. Би илүү их мөнгө олж байснаас гадна ганцаараа байх үедээ тэгж их түгшдэггүй байсан. Тийм болохоор үйлчлүүлэгчдээс илүү төлбөр авах гэж байнга тархиа гашилгадаг байсан юм. Тэгээд хавьгүй их мөнгө олж, илүү тав тухтай амьдралаар амьдарч байсан ч зүрх сэтгэлдээ ямар ч аз жаргал, баяр баясал мэдрэхгүй байсан. Харин ч жигшүүртэй, ёс зүйгүй юм хийснээ бодох болгондоо айж, түгшдэг байлаа. Заримдаа би: “Зүгээр л болих хэрэгтэй. Ийм шударга бус бизнес хийх ёсгүй. ‘Муу санааны үзүүрт цус, сайн санааны үзүүрт тос’ гэдэг дээ. Нүгэл нүдээрээ гарна шүү” гэж боддог байсан. Гэхдээ дараа нь гарт байгаа тэр бүх бэлэн мөнгөө бодохоор больё гэж сэтгэл шулуудаж ер чаддаггүй байлаа.

Намайг яг улам их гажуудаж, хатуу сэтгэлтэй болж байхад Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг эгч маань хуваалцсан даа. Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа үе үе ах эгч нартай хамт цуглаж, Бурханы үгийг уншиж эхэлсэн. Нэг удаа цуглаан дээр Төгс Хүчит Бурханы ийм үгийг уншсан юм: “Хүн эдгээр цаг үеийн турш Бурхантай хамт алхаж ирсэн атлаа Бурхан бүх зүйл болон амьд бодгалийн хувь заяаг захирдгийг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний цаг үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг ухаараагүй явжээ. Үүний шалтгаан нь, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал байдагт бус, Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханаас хэтэрхий хол байдаг учраас, тиймдээ ч хэдий Бурханыг дагаж байсан ч сатанд үйлчилсээр л байдаг бөгөөд үүнийгээ ч хүртэл мэддэггүйд оршиж байгаа юм. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ хорвоо, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ цаг үед хүн зүрх сэтгэл, сүнсээ Сатанд барих өргөл, Сатаны идэш тэжээл болгосон. Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, зугаацахад тохиромжтой талбар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг, түүнчлэн Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол энэ хүн төрөлхтний уй гашуу билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Бурханы үг бодит байдлыг тусгадаг. Хэдийгээр би ертөнцөд нэлээд их мөнгө олж, бие махбодын тав тух сайжирсан ч гэсэн сэтгэл минь хоосорч, шаналж байлаа. Энэ бүгд Бурханаас холдож, хүнд тавьдаг шаардлагынх нь эсрэг явж, амьд үлдэхийн тулд Сатаны дүрмээр амьдарснаас л болсон. Би анх засвар нээхдээ мөс чанартаа сэвгүйгээр мөнгө олдог байсан, тэгээд нэг их мөнгө олохгүй ч гэсэн тайван байдаг байлаа. Гэтэл дараа нь би орчныхоо нөлөөнд автсан юм. Бусад нь зальхай аргаар баяжиж байгааг хараад, “Арга зальгүйгээр баяжна гэж үгүй”, “Амьдрал мөнгөн дээр тогтдог”, “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” гэх мэт амьд явах Сатаны иймэрхүү дүрмийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгээд илүү их мөнгө олохын тулд мөс чанараа үл хайхран үйлчлүүлэгчдээ хуурч, ёрын муу чиг хандлага дагаж, мөнгө олохын тулд үндсэн зарчмаа хаясан юм. Гарт минь мөнгө байгаа ч бүгдийг нь шударга бусаар олсон байсан. Өөрийнхөө хийсэн жигшүүртэй, ёс суртахуунгүй юмыг бодох болгондоо өөрийгөө муугаар бодоод, огт тайвширч чаддаггүй байлаа. Хэн нэгэн намайг илчилж, буруушаах өдөр ирэх вий гэх айдастай амьдардаг байсан. Хамгийн муудаа гэхэд намайг бүр цагдаад мэдэгдэж ч болох байлаа. Би байнга түгшдэг байсан. Ингэж амьдрах шаналантай байсан юм. Гэхдээ сатанлаг гүн ухаанаар амьдарч байснаас л энэ бүхэн үүдэлтэй гэдгийг тэр өдөр ойлгосон доо. Сатаны дүрэмд хүлэгдэж, хууртсаны үр дагавар энэ байсан. Бурханы үгийн удирдамжгүйгээр Сатанд хорлуулж байгаа бодит байдлаа хэзээ ч олж харахгүй байх байлаа.

Дараа нь нэг эгч Бурханы үгээс хэдэн хэсгийг уншиж өгсөн юм: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). “Миний хаанчлалд үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүс хэрэгтэй. Гүдэсхэн, шударга хүмүүс энэ дэлхийд ад үзэгддэг бус уу? Би бол тэс ондоо. Үнэнч шударга хүмүүс Над дээр ирэхийг зөвшөөрнө; Би ийм хүнийг таашаадаг ба Надад бас ийм хүн хэрэгтэй. Энэ бол чухамхүү Миний зөвт байдал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 33-р бүлэг). Тэгээд тэр эгч ингэж нөхөрлөсөн: “Бурхан мөн чанартаа итгэмжтэй байдаг. Тэр үнэнч хүмүүсийг таалж, ерөөдөг. Энэ дэлхийд бид бусадтай харьцахдаа ‘Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос’ гэх Сатаны хуулиар амьдардаг. Үг, үйлдэл маань бүгд хувийн ашиг хонжооны төлөө байж, бид бүгд харамсахгүйгээр худал хэлж, хууран мэхэлдэг. Сайн хүн гэж юу гэсэн үг болохыг бид мэддэггүй. Гэхдээ өнөөдөр Бурханд итгэх итгэл бол өөр. Үнэнч хүмүүс байж, үнэнээ хэлж, шулуун шударга байхыг Бурхан биднээс шаарддаг юм. Үг, үйлдэл болгондоо Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөр, илэн далангүй, нээлттэй бай, Бурханыг ч, хүнийг ч хуурч мэхлэх гэж бүү оролд гэж Бурхан биднээс шаарддаг. Үнэнч хүмүүс л жинхэнэ хүний төрхтэй байж, тэд л Бурханыг гэрчилж, алдаршуулж чаддаг” гэж хэлсэн. Бурхан үнэнч хүмүүст дуртай, би Бурханы шаардлагын дагуу үйлдэх учиртай гэдгийг би Бурханы үгээс олж мэдсэн юм. Тэгээд ах эгч нартай үнэнчээр ярьж, тэднийг хуурахгүй байхаар хэрэгжүүлж эхэлсэн ч бизнес хийх үедээ санаа зовсоор байлаа. Ах эгч нартайгаа үнэнч байхад илүү амархан санагдсан, харин бизнестээ үнэнч байвал хамаагүй бага мөнгө олж, бүр үүдээ барих ёстой болж ч магадгүй мэт санагдсан. Гэхдээ урьдынх шигээ хүмүүсийг хуурч мэхлээд байвал Бурханы хүслийн эсрэг байх биш үү? Тэгвэл би яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Үүнийг удаан хугацаанд бодоод, “Чуулганд үнэнч хүн байя, харин засварын газартаа бизнесээ ердийнхөөрөө үргэлжлүүлье” гэх шийдэлд хүрлээ.

Нэг өдөр нэг өвөө телевизээ авч ирээд, дүрс нь бүүдгэр болсон шиг байна гэлээ. Би үзээд, өнгөний хоолой нь хуучирч, солих шаардлагатай болсныг харсан ч үнэнийг нь хэлээгүй. Харин зүгээр л утасных нь хүчдэлийг нэмлээ. Ингэвэл дахиад жаахан хэрэглэж болно, тэгээд асуудал давтагдах үед эд ангийг нь сольж өгч болох байлаа. Ийм маягаар засварт 30 юань нэмж олох байсан. Хоёр долоо хоногийн дараа телевиз үнэхээр л эвдэрч, өвөө намайг өмнө нь сайн засаж өгөөгүй гээд дахиад засаж өг гэж гуйлаа. Өнгөний хоолой нь хуучраад, солих хэрэгтэй болсон байна гэж би хэлсэн. Гайхмаар нь, өвөө миний багахан залийг нэвт харсан юм. Тэгээд засварын төлбөрт 30 юань өгөлгүй, “Залуу минь, бизнес хийхэд шударга байх хэрэгтэй. Битгий хэт их шунаад бай!” гэж зэмлэнгүй хэлсэн. Тухайн үед би үнэхээр ичсэн ч юм бодолгүй үл ойшоосон юм. Дараа нь нэг настай эмэгтэй эвдэрхий богино долгионы зуух авчрахаар нь жижигхэн эд анги эвдэрсэн байгааг олж тогтоолоо. Үүнийг нь засаад, зохих үнэ хөлсийг нь авч болох юм байна гэж бодсон. Гэхдээ тэр эмэгтэй нэлээд чинээлэг юм чинь жаахан илүү төлбөр авчихад гэмгүй. Авч болох юмаа авах л хэрэгтэй гэж дараа нь бодсон юм. Даанч хэд хоногийн дараа тэр эмэгтэй засварын газарт маань буцаж ирээд, “Чи тэр богино долгионы зууханд өндөр төлбөр авсан байна лээ. Мөс чанартай байгаач. Бидний юу хийж байгааг Тэнгэр харж байдаг юм!” гэлээ. Тэгж загнуулчхаад сэтгэл үнэхээр хямарч, өнөөх өвөөгийн хэлсэн үгийг дахиад бодсон юм. Тэгээд нэлээд гонсойлоо. Бас Бурхан намайг өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэд гэж эргэн тойрны маань юмсыг ашиглан анхааруулга өгч байгааг ухаарсан.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Чи юу хийж байгаа, хэрэг явдал хэр том, эсвэл жижиг байх, мөн үүнийг Бурханы гэр бүл дэх үүргээ биелүүлэхийн тулд хийж байна уу, эсвэл хувийн шалтгаанаар хийж байна уу гэдэг чинь хамаагүй, хийж байгаа зүйл чинь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг, түүнчлэн хүн чанартай хүний хийх зүйл мөн эсэхийг чи бодож үзэх ёстой. Хийж байгаа бүх зүйлдээ ингэж үнэнийг эрж хайдаг бол чи үнэхээр Бурханд итгэдэг хүн юм. Хэрэв чи бүх хэрэг явдал, бүх үнэнд ийм маягаар хандвал зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Зарим хүн хувийн зүйл хийж байхдаа үнэнийг зүгээр л үл тоомсорлож, хүссэнээрээ хийж, өөрийнхөө дуртай, өөрт нь ашигтай ямар ч байдлаар хийж болно гэж боддог. Энэ нь Бурханы гэр бүлд хэрхэн нөлөөлж болох талаар тэд өчүүхэн ч анхаарч үздэггүй, хийж байгаа зүйл нь ариун хүмүүсийн ёс зүйд нийцэх эсэхийг ч бодолцож үздэггүй. Эцэст нь тухайн хэргээ дуусгамагцаа дотор нь харанхуйлж, тавгүйтэж эхэлдэг ч яагаад гэдгийг нь мэддэггүй. Энэ цээрлүүлэлт зүй ёсных биш гэж үү? Бурханы зөвшөөрдөггүй зүйлийг хийдэг бол чи Бурханд халджээ. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд аливааг байнга өөрсдийн хүсэлд үндэслэн хийдэг бол үргэлж Бурханд халдана. Ийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нэг их холгүй байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”). “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирласныг нь асуувал тэд: ‘Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Үүнийг уншаад, Бурханы Сүнс бүгдийг харж байдгийг үнэхээр ойлгож авсан. Би сэтгэлийнхээ гүн дэх мэдрэмжийг хэзээ ч, хэнтэй ч хуваалцаж байгаагүй, гэтэл тэдгээрийг Бурханы үг бүрэн илчилсэн байлаа. Бурхан зүрх сэтгэлээ өг гэж биднээс шаарддагийг би Бурханы үгээс ойлгосон. Бид Бурханы гэрт үүргээ биелүүллээ ч, хувийн ажил хэргээ зохицууллаа ч Бурханы үгийг хэрэгжүүлэх л ёстой. Гэтэл би үнэнийг шилж сонгон амьдралдаа хэрэгжүүлж байж. Чуулганд үнэнч байдлыг хэрэгжүүлэх үед Бурхан болон ах эгч нар дуртай байгааг хараад, үнэнч байя гэж хүссэн. Гэхдээ бизнестээ мөнгө алдана, тэгвэл ашиг сонирхол минь хохирно гэж бодсон болохоор үнэнч байгаагүй юм. Би хувийн ашиг сонирхлоо л бодож байснаа олж харсан. Ов мэхтэй байх нь Бурханы хүсэлд нийцэхгүйг мэдэж байсан ч хүссэн болгоноо хийж, хувийн ашиг сонирхолд минь үйлчлэх юм бүхнийг хийсээр байсан юм. Үүнийг яаж итгэгч хүн гэх юм бэ? Тэгэхэд би үнэхээр ухаарсан. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Баяжихын тулд хүн юу ч хийнэ” гэх амьд үлдэхийн төлөөх сатанлаг дүрэм намайг эзэмдэж, төрөлхийн чанар минь болсон байсан. Би тэдгээрийн дагуу амьдрахгүй бол амь зуух аргагүй гэж боддог байж. Гэтэл бодит байдал дээр би тэгж амьдарснаар ердөө л хувийн ашиг хонжоо, материаллаг таашаал хүртсэн. Гэхдээ энэ нь ямар ч нэр төргүй, амьдрах булай арга байсан юм. Хүмүүс надад дургүйцэж, зэвүүцэж, Бурхан намайг бүр ч их жигшиж, үзэн ядсан. Тэгээд Эзэн Есүсийн хэлсэн үгийг бодлоо: “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй(Матай 18:3). Бас Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн орхиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл; эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, хамгийн муудаа л олон жилийн ажил, зовлон шаналлаа талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон муу муухай ханхлуулсан, Сатаны төрхтэй хүмүүсийг хаанчлалдаа юм уу дараагийн эрин үед аваачиж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө). Бурхан ариун, зөвт бөгөөд үнэнч хүмүүсийг олж авахыг хүсдэг. Үргэлж худал хэлж, хууран мэхлэгсэд, сатанлаг зан чанартай, Бурханыг уг чанараараа эсэргүүцэж, үл гэмшдэг хүмүүсийг Бурхан устгана. Тэд хэзээ ч Бурханы хаанчлалд орохгүй. Хэрвээ би гэмшихгүй, Сатаны гүн ухаан, дүрмээр амьдарч, зальхай байж, шударга бус үйл хийсээр байвал эцэст нь таягдан хаягдах байсан. Тэгж бодоод, Бурханд даруйхан залбирлаа. “Төгс Хүчит Бурхан минь! Би Танд итгэдэг ч зүрх сэтгэлд минь Таныг гэх орон зай байсангүй. Би Сатаны дүрмээр амьдарсаар л байна. Цаашид би ов мэхтэй баймааргүй байна. Гэмшиж, үнэнч хүн баймаар байна” гэсэн.

Дараа нь нэг удаа манай засварын газарт хоёр залуу телевиз засуулахаар авчирлаа. “Тэр газар тааруухныг мэдсэн бол хоёр хоног үрэхгүй л байсан юм. Энэ залуу засаж чадах нь уу, харцгаая” гэж гадаа тэдний намуухан ярьж байгааг засвар хийж байхдаа сэм сонслоо. Үүнийг сонсоод би, “Бусад засварын газрын эзэд үүнийг сонсвол шууд л далим гаргаж, нэмээд 20, 30 юань нэхэх энүүхэнд дээ. Бэлэн ороод ирж байгаа мөнгийг авахгүй байх харамсалтай. Дараачийн удаад үнэнч хүн байхад болно. Энэ удаад л үнэнийг хэрэгжүүлэхгүй байлаа гээд Бурхан сүржигнэхгүй шүү дээ” гэж бодсон. Гэхдээ дараа нь Бурханы өмнө шийдвэр гаргаснаа санаад, Бурханы ийм үгийг бодсон юм: “Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд аливааг байнга өөрсдийн хүсэлд үндэслэн хийдэг бол үргэлж Бурханд халдана. Ийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нэг их холгүй байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”). Бурхан надад ингэж анхааруулж байгаа санагдсан. Би мэдсээр байж буруу юм хийгээд байж болохгүй. Гэмшиж, үнэнч хүн байх ёстой байлаа. Тийм болохоор засвараа хийчхээд зүгээр л ердийн төлбөр авсан юм. Үйлчлүүлэгчдийн царайд баяртай инээмсэглэл тодрохыг хараад илэн далангүй, нээлттэй байна гэдэг үнэхээр эрх чөлөөтэй амьдрах арга гэдгийг мэдэрсэн.

Бас нэг удаад нэг эмэгтэйн телевизийг засаж өгөхөд засварын төлбөр 50 юань гарсан ч надад 100-г өгчхөөд хариулт авахгүй гэсэн. Харин би “Яагаад ингэж өгөөмөр аашлаад байна” гэж гайхаад, үүнээс нь татгалзлаа. Тэгтэл тэр эмэгтэй, “Миний анх очсон хүн эх хавтанг нь шатчихаж гээд солих 400 юань нэхэхээр нь би солиулаагүй юм. Дараа нь миний таньдаг хүн үнэнч, бас үйлчлүүлэгчээсээ илүү төлбөр авдаггүй гээд таныг санал болгосон. Үнэхээр тийм хүн гэдгийг чинь одоо харж болохоор байна” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод, “Би сайн хүн огт биш ээ, харин Бурханы үгээр өөрчлөгдсөн болохоор л хүний төрхийг амьдран харуулж чадаж байгаа юм” гэж бодсон.

Бурханы үгийг уншиж, үнэнч хүн байх явдлыг хэрэгжүүлснээр аливаа юмны талаарх үзэл бодол минь ч өөрчлөгдсөн. Урьд нь би үнэнч бизнес эрхлэгч байх аргагүй, тэгвэл мөнгө олж чадахгүй, алдагдал хүлээж, үүдээ барихад хүрнэ гэж боддог байлаа. Гэхдээ Бурханы үгийн дагуу үнэнч хүн байж эхэлсний дараа алдагдал хүлээх нь байтугай өдөр ирэх тусам үйлчлүүлэгч маань нэмэгдсэн шүү. Зарим нь хүн санал болгосон гээд үнэхээр алс холоос ч зорьж ирдэг байсан. Би хэзээ ч, ямар ч байдлаар сурталчилгаа хийгээгүй, бас бусдаас үйлчлүүлэгч олж өгөөч гэж гуйгаагүй. Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаарддагаар үнэнч, шулуун шударга байж, хөдөлмөрлөснийхөө хэрээр мөнгө олж байсан болохоор л би үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн юм. Энэ үнэхээр үнэнийг хэрэгжүүлснээс үүддэг Бурханы ерөөл байсан. Энд Бурханы үгийн бас нэг хэсэг санаанд орлоо. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс энэ дэлхийд амьдарч, Сатаны завхралын нөлөөн дор амьдарч байх үедээ үнэнч шударга байх боломжгүй; тэд улам л ов мэхтэй болж чадна. Гэвч хэрвээ бид үнэнч шударга болбол энэ дэлхийд оршин амьдарч чадах уу, үгүй юү? Бид бусдад ялгаварлан гадуурхагдах уу? Үгүй; бид урьдынх шигээ амьдарна. Учир нь бид идэж, амьсгалахдаа ов мэхтэй байдалд түшиглэдэггүй. Харин ч бид Бурханы өгсөн амьсгал болон амиар амьдардаг. Бид ердөө л Бурханы үгийн үнэнийг хүлээн зөвшөөрсөн, бидэнд амьдрах шинэ дүрэм, амьдралын шинэ зорилго бий, энэ нь бидний амийн үндэс суурийг өөрчилнө; бид зүгээр л Бурханыг хангалуун байлгаж, аврал эрж хайхын тулд амьдрах арга барилаа өөрчилж байгаа. Энэ нь бидний иддэг хоол, өмсдөг хувцас, амьдардаг газартай ямар ч хамаагүй; энэ нь бидний сүнсний хэрэгцээ юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурханд талархъя!

Өмнөх: 12. Үнэнч шударга зан л хүний төрхтэй болгодог

Дараах: 14. Үнэнч хүн байхын амт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

15. Худал хуурмагийн дараа

Чен Ши, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих