14. Үнэнч хүн байхын амт

Ёнсуй, Өмнөд Солонгос

Гуравдугаар сарын сүүл үеийн нэгэн өдрийн цуглаан дээр удирдагч, баривчлагдаад харгисаар эрүүдэн шүүгдсэн нэг ахын тухай ярилаа. Туйлын сул дорой болох хоромдоо тэр ах чуулганы өөр хоёр гишүүнээс урважээ. Тэгээд харууслаар дүүрч, шүүлт болон илчлэлийн тухай Бурханы үгийг уншаад өөрийнхөө бүтэлгүйтлийн үндсийг харж, үнэн сэтгэлээсээ гэмшсэн байна. Удирдагч биднээс тэр туршлагын талаар юу бодож байгааг, үүнийг жинхэнэ гэрчлэл гэж тооцох эсэхийг асуусан юм. Мөн биднээс бүгдээс нь өөрсдийнхөө бодлыг хуваалцахыг хүссэн. Энэ нь намайг үнэхээр сандаргаж, би эргэцүүлэн бодож эхэллээ: Яагаад удирдагч бидэнтэй үүнийг хэлэлцэхийг хүссэн юм бол? Асуудлыг зөв харсан эсэхийг маань шалгах гэсэн юм болов уу? “Тэр ах хэсэг зуур сул дорой болсон учраас л бусдаасаа урвасан. Тэр нь гэм буруу мөн. Гэхдээ өөрийнхөө талаар мэдэж авч, үнэхээр гэмшсэн юм чинь түүний туршлагыг гэрчлэл гэж тооцох ёстой” гэж бодогдлоо. Гэхдээ итгэлгүй байсан болохоор “Бусад хүн юу гэж хэлэхийг эхлээд харъя, тэгвэл би алдаа гаргаж, хэтэрхий бүрхэг юм ярьж, өөрийгөө муухай харагдуулахгүй” гэж дараа нь бодогдов. Бусад хүн бодлоо хэлж эхэллээ. Эхлээд нэг эгч миний бодсонтой нэлээд төстэй зүйл хэлсэн тул намайг бататгах шиг санагдсан юм. Гэтэл яг дараа нь өөр нэг эгч тэр ахыг Бурханаас урвасан Иудас тул Бурханд гэрчлэл хийж чадах гэрчлэл биш гэж хэллээ. Тэгтэл дахиад хэдэн хүн ахын туршлагыг гэрчлэл гэж тооцохгүй гэж маш итгэлтэй хэлэв. Маш олон хүн тэр үзэл бодлыг давтаж, дэмжсэн нь сэтгэл хоёрдуулж, би юу гэж бодохоо мэдсэнгүй. Яг тэр үед удирдагч “Хэрвээ үүнийг гэрчлэл гэж бодохгүй байгаа бол гараа өргө” гэв. Нэлээд хэдэн хүн гараа өргөсөн боловч би итгэлтэй бус байсан учраас гараа өргөсөнгүй. “Буруу үед гараа өргөж болохгүй. Тэгэх нь хэв чанар, ойлголт муутайг минь харуулах бус уу?” гэж бодлоо. Ингэж бодож байтал удирдагч надаас “Яагаад гараа өргөхгүй байгаа юм бэ?” гэж асуусан юм. “Яана аа, удирдагч яагаад надаас асууж байгаа юм бол? Би гараа өргөх ёстой байсан юм болов уу?” гэж бодоод гараа өргөхөд зүрх хурдан цохилж, тайван бус санагдаж эхэллээ. Гараа өргөх нь зөв байсан уу, үгүй юу? Энэ нь гэрчлэл болж чадна гэж зүрх сэтгэлдээ бодож байсан ч үнэхээр сайн тунгааж бодолгүйгээр би гараа өргөсөн. Тэгээд гараа аль хэдийн өргөчихсөн тул бусад хүмүүсийн санаа бодлыг сонсож эхэллээ. Тэд бүгдээрээ бодсоноо хуваалцаж байсан болохоор би тайван бодож эхэлсэн юм. Тэр ах үнэхээр гэмшсэн учраас гэрчлэл мөн байх ёстой. Тэгтэл магадгүй би гараа өргөх ёсгүй байж гэж санагдлаа. Тэр үед үнэхээр юу бодож байгаагаа хуваалцахыг хүсэж байсан ч бүрэн ойлгоогүй тул миний зөв байх юм бол зүгээр гэж санагдлаа. Гэхдээ тийм биш бол, удирдагч намайг юу гэж бодох билээ? Намайг хэв чанаргүй, гүн гүнзгий туршлагагүй гэж хэлэх болов уу? Хэрвээ удирдагч намайг ингэж харвал намайг сургах хэрэггүй, Бурханы гэрт байх ямар ч ирээдүйгүй гэж бодох болов уу? Үүнээс гадна тэнд маш олон ах эгч байсан болохоор буруу бодсон байвал үнэхээр эвгүй байх байлаа. Би эргэлзэж, нэлээд хэдэн удаа юм хэлэхийг хүссэн ч эцэст нь чимээгүй өнгөрсөн юм.

Дараа нь удирдагч, энэ нь гарцаагүй гэрчлэл болно, хормын төдий сул дорой байдлаасаа болоод Бурханаас урваж, дараа нь шүүлт, гэсгээлтийг мэдрээд үнэхээр гэмших нь гайхалтай гэрчлэл юм гэж нөхөрлөлөө. Энэ нь олон хүнд урам зориг өгч, Бурхан жинхэнэ итгэлтэй хүмүүст асар их өршөөл хайрладаг гэдгийг харуулсан. Бид хэчнээн завхарсан болохыг Бурхан мэддэг тул жинхэнэ харуусал мэдэрч, Өөр лүү нь буцан очиж байгаа цагт Бурхан бидэнд гэмших боломж өгнө, тийм гэрчлэл нь юу юунаас ч илүүтэйгээр Бурханыг алдаршуулж, Сатаныг шившиглэдэг. Бидний ойлголт цэвэр бус гэдгийг удирдагч үргэлжлүүлэн тайлбарлаж, биднийг ов мэхтэй, үнэнч бус, үзэл бодлоо Бурханы үгэнд үндэслэдэггүй гэж хэлсэн юм. Тэрхүү асуудлыг хэлэлцэх ёстой болсныг хараад тэр ахын туршлагад ямар нэг буруу зүйл байна гэж бид таамагласан. Тэгээд удирдагч юу бодож байгааг таахаар оролдож, ганц ч шударга үг хэлээгүй. Удирдагч бидэнд юмыг өөрсдөө бодох ёстой, бүх зүйл дээр өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой, зөв ч бай, буруу ч бай үнэнийг хэлэх ёстой гэж тэвчээртэй нөхөрлөсөн. Тэр нь биеэ авч явах байдалд хамгийн чухал зүйл юм. “Хамгийн чухал зүйл” гэдгийг сонсоод би үнэхээр тавгүйтлээ. “Түүний зөв. Буруу байсан ч гэсэн жинхэнэ бодлоо хуваалцах нь олонхыг дагаснаас дээр. Ядаж л энэ нь миний хувийн үзэл бодол, бас би үнэнч шударга байгаа хэрэг” гэж бодогдоод, үнэхээр юу бодсоноо хэлээгүйдээ би өөрийгөө үзэн ядлаа. Ердөө аравхан минутын дотор байр сууриа хуваалцах ёстой байхад би ов мэх гаргаж, үнэнийг хэрэгжүүлээгүй, биеэ авч явах хамгийн чухал жишигт нийцээгүй. Би буруу зүйл хэлж, буруу зүйл хийгээд зогсохгүй биеэ зүй зохистой авч явж чадаагүй.

Цуглааны дараах сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгээс үүнийг уншлаа: “Бурханд итгэхдээ, биеэ авч явахдаа хүмүүс зөв замаар явах ёстой; шударга бус, муу арга зам, арга барилыг бүү ашигла. Шударга бус, муу арга зам, арга барил гэж юу вэ? Тэдгээр нь үргэлж ялихгүй овсгоо самбаа, овжин заль мэх, муухан ов мэхэд үндэслэж Бурханд итгэх юм; тэдгээр нь завхралыг чинь далдлахыг оролдож, алдаа, дутагдал, муу хэв чанар гэх мэт асуудлыг чинь далдалдаг. Тэдгээр нь үргэлж сатанлаг гүн ухаан ашиглан юмыг зохицуулж, илэрхий хэрэг явдал дээр Бурхан болон чуулганы удирдагчдад долигонон тал засах гэж оролддог боловч үнэнийг хэрэгжүүлж, юмыг зарчмын дагуу зохицуулдаггүй бөгөөд хүмүүст зусардахын тулд тэдэнд байнга ойроос анхаарал хандуулж байдаг; тэд ‘Би ойрын үед ямар байсан бэ? Та нар бүгд намайг дэмжиж байна уу? Миний хийсэн сайн зүйлсийн талаар Бурхан мэддэг болов уу? Тэгээд мэддэг бол Тэр намайг магтах болов уу? Бурханы зүрх сэтгэлд миний байр ямар вэ? Би Бурханд ер нь тоогддог болов уу?’ гэж асууж байдаг. Үнэндээ тэд, Бурханд итгээд, ерөөгдөж чадах эсэхийг л асууж байгаа хэрэг юм. Байнга ийм зүйл бодох нь шударга бус, муу арга зам, арга барил биш гэж үү? Энэ бол зөв зам биш. Тэгэхээр зөв зам гэж юу вэ? Хүмүүс итгэлдээ үнэнийг эрэлхийлж, үнэнийг олж аван, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах нь зөв зам билээ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Энэ бол, итгэгчдийн хувьд биеэ авч явахдаа зөв замаар алхах ёстой гэсэн Бурханы сануулга, анхааруулга юм. Бид үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ бид эдгээр эерэг зүйлийг хийхдээ хичээл чармайлт гаргахгүй бол, өөрсдийнхөө өө сэвийг далдалж, гайхуулан, удирдагчийн ивээлд орж, чуулганд байр суурьтай болох талаар анхаарч, Бурхан болон удирдагчид бидний талаар үнэндээ юу бодож байгаад хэтэрхий их санаа зовбол энэ нь ёрын муугийн замаар алхаж байгаа хэрэг. Тэгээд би яг л Бурханы илчилсэн зүйлийг хийж байгаагаа харсан. Тэр ахын туршлага жинхэнэ гэрчлэл мөн үү, үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байсан ч үнэн сэтгэлээсээ яриагүй. Харин ч бусдын санал бодлыг анзаарч, болгоомжилж, бусад хүн юу бодож байгаа бол гэж тооцоолж байсан. Удирдагч надаас яагаад гараа өргөөгүйг асуухад би тэр нь буруу байж гэж бодсон, ахын туршлага гэрчлэл болж чадахгүй гэж ихэнх хүн бодоход олонхыг дагахаар яарсан. Би өөдгүй байж, нөхцөл байдал хаашаа эргэхийг харж байсан. Би ердөө ов мэхтэй сатанлаг зан чанар л харуулсан юм. Үнэн сэтгэлээсээ ганц үг хэлэх нь яагаад тийм их хэцүү байсныг би гайхлаа. Би буруу зүйл хэлээд эвгүй байдалд орохоос айсан, удирдагч намайг муугаар бодож, намайг үнэлэхгүй, сургахгүй, мөн тиймэрхүү зүйл тохиолдоод байвал үүргээсээ чөлөөлөгдөж магадгүй гэж айсан. Тэгээд зүгээр л нэр хүндээ хамгаалж, байр сууриа хадгалж, муу хэв чанараа нууж, сайн дүр эсгэхийн тулд чадах бүхнээ хийхийг л хүссэн. Би үнэнийг ойлгосон, аливааг нэгд нэггүй мэддэг хэв чанар сайтай хүн шиг авирлахыг хүссэн юм. Би ямар нэг асуултад удирдагчийн бодож байгаатай таарах зөв хариулт хэлэхийг үргэлж хүсдэг байсан, тэгвэл удирдагч намайг сайнаар бодож, сайхан сэтгэгдэл төрнө. Тэгээд ах эгч нар ч бас намайг хүлээн зөвшөөрч, хүндэлнэ. Миний энэ хандлагад ов мэх, башир арга байгааг би харсан юм. Би маш энгийн зүйл дээр ч шулуухан байж чаддаггүй, ганц үнэнч, чин сэтгэлийн үг хэлж бараг чаддаггүй байсан. Би Бурханы гэр дэх байр сууриа хадгалахын тулд бусдын санал бодлыг үргэлж овжноор анзаардаг байв. Би зөв замаар биш, ёрын муу замаар алхаж, энэ бүхнийг мэдсэн боловч илүү гүн гүнзгий эргэцүүлээгүй юм.

Тэгээд гурван сарын дараа би Бурханы энэ нөхөрлөлийг сонслоо. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд Христтэй хүмүүст ханддаг шигээ харьцаж, хэлж, хийдэг бүхэндээ Христийг даган дуурайж, Түүний дууны өнгийг сонсож, Түүний үгэн дэх утга учрыг анхааран чагнадаг. Тэдний ярихад нэг ч үг нь бодитой, эсвэл чин сэтгэлийнх байдаггүй; тэд хоосон үг, сургаал хэлэхийг л мэддэг. Нүдэнд нь жирийн хүн шиг л харагддаг энэ хүнийг тэд хуурч, мэхлэхийг хичээдэг. Тэд тахир муруй, тойруу замаар могой мурилзах мэт ярьдаг. Үгийнх нь хэв маяг, чиглэл нь шон даган авирч буй тарвасын ороонго шиг байдаг. Та хэн нэгнийг сайн хэв чанартай, дэвшүүлж болно гэж хэлэхэд тэд өөрсдийгөө ямар сайн болохыг, өөрсдөд нь юу илэрч, харагдсан тухай тэр даруй ярьдаг; Та хэн нэгнийг муу гэж хэлбэл, тэднийг ямар муу, ёрын муу болохыг, чуулганд яаж үймээн тарьж, саад болдог тухай ярихдаа тэд түргэн байдаг. Таныг ямар нэгэн зүйлийн талаар үнэнийг мэдэж авахыг хүсэхэд тэдэнд хэлэх үг байдаггүй; тэд булзаж, Таны шийдвэр гаргахыг хүлээж, Таны үгэн дэх утга учрыг анхааран чагнаж, Таны санаа зорилгыг ойлгох гэж хичээдэг. Тэдний хэлдэг бүхэн долигонол, бялдуучлал, зусардалт юм; тэдний амнаас нэг ч үнэн үг гардаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (20)”). Бурханы эдгээр үг намайг сэтгэлээр унагаж, тэр бүх хугацаанд үнэнч шударга бус байж, бусдын хүсэж байгаа зүйлд үйлдлээ тохируулсан минь санаанд оров. Би Христтэй шууд харилцаагүй ч Бурханы зохицуулсан орчинд шинжилтийг нь хүлээн аваагүй. Би зүгээр л гайхуулж, удирдагчид таалагдахыг хүссэн тул үгээ цэгнэж, өчүүхэн ч үнэнч шударга байлгүйгээр удирдагчийн сонсохыг хүссэн зүйлийг хэлсэн. Энэ бүгд хууран мэхлэлт байв. Миний ярьж, авирлаж байсан байдал яг л могой шиг байсан бөгөөд энэ нь Бурханд жигшмээр байсан. Тийм маягаар ая эвийг нь олбол удирдагчийг хуурч чадна гэж би бодсон, бас асуултад хариулах үедээ аятайхан харагдсанаар удирдагчид сайхан сэтгэгдэл төрүүлээд, Бурханы гэр дэх байр суурь, ирээдүйгээ баталгаажуулна гэж тооцсон. Миний хувьд энэ нь үнэхээр тэнэг хэрэг байсан бөгөөд үнэн хэрэгтээ Бурханыг хуурахаар оролдож байлаа. Бурхан бүхнийг шинждэг гэдэгт би үнэндээ итгээгүй байв. Миний хэв чанар, биеийн хэмжээ, бодол санаа, нөхцөл байдал болгон дахь миний хандлага, үзэл бодол—Бурхан энэ бүх зүйлийг тов тодорхой хардаг. Би эргэн тойрныхоо хүмүүсийг хуурч чадлаа ч гэсэн Бурханыг хуурч хэзээ ч чадахгүй. Үнэн хэрэгтээ Бурхан бусдын өмнө миний хэлдэг, хийдэг зүйлийг биш, харин үнэнд хэрхэн хандаж байгааг минь хардаг. Өдөр бүр юу хэрэгжүүлж, амьдран харуулж байгааг, үүрэгтээ хэрхэн авирлаж байгааг минь хардаг. Бурхан ялангуяа иймэрхүү жижиг сажиг юм бүрийг шинждэг. Тэрээр үнэнийг хайрлаж, хэрэгжүүлдэг эсэхийг минь хардаг бөгөөд миний хуурамч царай Түүнийг огтхон ч хуурч чадахгүй. Тэгээд би зальтай байснаар үл барам Бурханы зөвт байдлыг үгүйсгэж, Тэр бүх зүйлийг ажигладаг хэмээх баримтыг үгүйсгэж байж гэдгээ эцэст нь ухаарсан юм. Би үл итгэгч шиг авирлаж байжээ. Урьд нь, антихристүүд Христийг голж, Түүнд зусардаж байсан тухай Бурханы дүн шинжилгээг сонсох үед энэ нь надад тийм ч хамаатай биш гэж би бодсон. Би Христтэй хэзээ ч биечлэн нүүр тулж байгаагүй тул тиймэрхүү сатанлаг зан чанар харуулахгүй гэж бодсон. Тэгээд эцэст нь миний буруу байсныг ухаарч, тийм сатанлаг зан чанар илчлэхийн тулд Христтэй уулзах шаардлагагүй гэдгийг ухаарсан юм. Би удирдагчид долигонож, түүнд таалагдахаар оролдсон, Бурханы гэр дэх байр сууриа хадгалахын тулд тийм зүйл хийхэд бэлэн байсан. Би яг тэр сатанлаг зан чанарыг харуулж байжээ. Хэрвээ би хэзээ нэгэн цагт Христтэй нүүр тулсан бол тэр нь бүр ч илэрхий болох байв. Би Бурханыг хуурч, эсэргүүцэхээр оролдохоо больж чадахгүй байх байжээ.

Хэдэн өдрийн турш, биднийг буруу хариулсан ч гэсэн удирдагч миний бодсон шиг биднийг засаж, харьцаагүй, бидний хэв чанарыг дутмаг гэж хэлээгүй, биднийг халаагүй, биднийг сургахаас татгалзаагүй тухай би бодсоор л байлаа. Удирдагч үнэний талаар нөхөрлөж, зарчмын талаар удирдамж өгөхөөсөө өмнө дутагдлыг маань ойлгохын тулд биднээс бодлоо хуваалцахыг л хүссэн. Тэрээр бас бидний завхарсан зан чанарыг ил болгож, өөрсдийгөө эргэцүүл гэж бидэнд хэлсэн. Түүний хийсэн бүхэн бидэнд тусалж, биднийг дэмжихийн төлөө байсан. Бурханы гэрт, ах эгч нартайгаа хамт байхдаа таамаглах шаардлагагүй. Тэр нь надад Бурханы энэ үгийг санагдуулав: “Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы үг, үйл хэрэг бидний хувьд хамгийн итгэмжтэй бөгөөд Тэр бидэнд чин сэтгэлээсээ ханддаг. Бурхан хүнийг бүтээх үедээ цэцэрлэг дэх аль жимсийг идэж болох, алийг нь идэж болохгүйг тэдэнд хэлж өгсөн. Тэрээр энгийнээр, шуудхан хэлсэн—таамаглах шаардлага байгаагүй. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс цаг ямагт “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье” гэдэг байсан. Бурханы ажлын энэ үе шатанд бид Төгс Хүчит Бурханы үг хэчнээн үнэнч шударга, бодитой болохыг мэдэрч чаддаг. Ихэнхдээ тэдгээр нь халуун дулаан, эелдэг чин сэтгэлийн үгс байдаг бөгөөд бидний завхарсан зан чанарыг ил болгодог хэсгүүд нь хатуу санагддаг хэдий ч бүгд бодит байдалд үндэслэдэг бөгөөд бүгд биднийг ариусгаж, аврахын төлөө байдаг. Бурхан бидэнд чин сэтгэлээсээ, илэн далангүй ханддаг. Ямар ч дүр эсгэлт байхгүй. Гэтэл би тэр нөхцөл байдалд өчүүхэн ч үнэнч шударга зангүйгээр тооцоолж, арга заль гаргаж байсан. Тэгээд би үнэхээр хэтэрхий ов мэхтэй, жигшүүртэй гэдгээ мэдэрсэн билээ.

Дараа нь би Бурханы зарим үгийг санасан юм: “Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). Бусдыг сэжиглэдэггүй, үнэнийг дуртайяа хүлээн авдаг хүн Бурханы нүдээр бол үнэнч хүн юм гэж Бурхан яагаад хэлснийг би өмнө нь хэзээ ч ойлгодоггүй байв. Харин одоо Бурханы үгийг тунгаан бодоод ойлгож эхэлсэн юм. Үнэнч хүмүүс Бурханыг эсвэл хүнийг сэжиглэдэггүй; тэд гэм зэмгүй байдаг. Тэд хүний уураг тархиар аливааг олж мэдэхээр оролддоггүй, харин үнэнийг эрж хайхын тулд Бурханы өмнө очдог. Өөрсдийнхөө ойлгож чадах зүйлийг хүлээн авч, хэрэгжүүлдэг, Бурханы хэлсэн зүйлийг хийдэг. Тэд үнэнч зүрх сэтгэлээр үнэнд ханддаг бөгөөд тийм зүрх сэтгэл маш эрхэм нандин. Хүүхэд шиг байх гэдэг нь энэ юм. Бурхан тэднийг ерөөдөг; Ариун Сүнс тэдний дотор ажиллаж, тэднийг залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэгээд тэд үнэнийг илүү амархан ойлгож, олж авдаг. Харин хүн зарим нэг үнэн зүйл хэлж, үүргээ бага зэрэг гүйцэтгэж чаддаг ч дотроо төөрдөг байшин мэт байж, үргэлж сэжиглэж, болгоомжилж, тэр ч бүү хэл хайр татам, эелдэг Бурханыг ч сэжиглэдэг бол тэрээр хамгийн ов мэхтэй, үнэнч шударга бус төрлийн хүн юм. Тэр үед би Бурхан яагаад ов мэхтэй хүмүүс аврагдаж чадахгүй гэж хэлснийг ойлгож эхэллээ. Нэг талаар Бурхан маш үнэнч, Тэрээр ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг ба тэднийг авардаггүй. Нөгөөтээгүүр энэ нь бидний бодит эрэл хайгуултай хамаатай. Ов мэхтэй хүмүүс хэтэрхий ярвигтай байдаг. Тэд үргэлж хүмүүс, юмс, Бурханыг таамаглаж, задлан шинжилж, сэрэмжилдэг. Бас хүмүүсийг хэрхэн ойлгохоо үнэхээр мэддэг. Тэдний бодлыг эдгээр зүйл эзэлдэг ба тэд үнэнийг огт эрж хайдаггүй. Ариун Сүнс тэдэн дотор ямар ч ажил хийж чадахгүй. Тийм учраас тэд үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бурханы хэлдэгчлэн: “Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг хэзээ ч олж авахгүй. Үүний адилаар чи ч гэсэн үнэнийг хэзээ ч олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Ингээд тэр мөчид би өөрийгөө дахиад сайтар эргэцүүллээ. Асуудалтай тулгараад би үнэнч зүрх сэтгэлээр үнэнийг эрж хайхын тулд Бурханы өмнө очоогүй, харин бусад хүмүүсийн дууны өнгийг тооцоолж хэмжихэд донтсон. Ах эгч нартайгаа энгийн яриа өрнүүлэхдээ ч би олон удаа тэгж байсан. Заримдаа ямар нэг зүйлийг бүрэн ойлгоогүй хэр нь ихэнх хүмүүсийн ойлголттыг л дагадаг байсан. Заримдаа надад өөрийн гэсэн санал бодол байдаг байсан ч буруу зүйл хэлэхээс айсан тул биеэ бариад бусад хүмүүсийн ярихыг сонсож, өөрийнхөө зөв гэдгийг мэдсэн үедээ л ярьдаг байсан. Эс бөгөөс, нэр нүүрээ алдахгүйн тулд юу ч хэлэх хэрэггүй гэж боддог байлаа. Тэгээд хэчнээн ов мэхтэй, шулуухан бус байснаа би харсан юм. Ямар нэг зүйл ойлгохгүй байх үедээ зүгээр л олонхыг дагаж, бусдын хийсэн зүйлийг хараад дагадаг байв. Тэр нь үнэнийг үнэхээр ойлгоход минь саад болсон юм. Гэхдээ хэв чанар дутмаг байх, үнэнийг мэдэхгүй байх нь огт аймшигтай биш. Хүмүүс ойлгохгүй байгаа зүйлээ үргэлж нуун далдалдаг нь л аймшигтай. Тэгээд тэд үнэнийг ойлгож хэзээ ч чадахгүй. Тийм замаар үргэлжлүүлэн явах нь аюултай бөгөөд үнэнч шударга байх нь нэн чухал гэж надад санагдсан юм.

Би ямар нэг зүйлтэй тулгарахдаа хэрхэн үнэнч шударга байхаа, ямар зарчмыг баримтлахаа эрж хайж эхэллээ. Тэгээд Бурханы үгээс хоёр хэсгийг уншсан юм: Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чин үнэнч байхын тулд чи юун түрүүнд хувийн хүслээ хойш тавих ёстой. Бурхан чамд яаж ханддагт анхаарал хандуулахын оронд зүрх сэтгэлдээ юу байгааг хэл, харин үг чинь ямар үр дагавар дагуулах тухай бодож, санаа тавих хэрэггүй; бодож байгаа бүхнээ хэл, сэдлүүдээ хойш тавь, зарим нэг зорилгод хүрэхийн тулд л бүү ярь. Хэтэрхий их хувийн санаа зорилго тээх үедээ чи юм ярихдаа үргэлж тооцоолж байдаг. ‘Би тэгж биш, ингэж хэлэх хэрэгтэй, хэлэх зүйлдээ болгоомжтой хандах ёстой, би зорилгодоо хүрэх ёстой’ —энд хувийн сэдэл орсон байна уу? Үг хэлэхээсээ ч өмнө чи оюун санаан дотроо аль хэдийн хэд хэд давтан ярьсаар, хэлэх гэж байгаа зүйлээ олон удаа боловсруулж, толгой дотроо олон удаа шүүсэн байдаг. Амнаас чинь гарах үедээ эдгээр үг Сатаны ов мэхтэй явуулгыг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, амнаас чинь гарах үг сэдэл, хувийн зорилго өвөрлөж байдаг; тийм үг үнэн сэтгэлийнх биш бөгөөд зүрх сэтгэлээс гардаггүй. Энэ бол чин үнэнч байгаа хэрэг биш(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (20)”). “Бүх асуудал дээр чи Бурханд нээлттэй байх хэрэгтэй, бодь сэтгэлтэй байх ёстой—энэ бол Бурханы өмнө баримтлах ёстой цорын ганц нөхцөл, байдал билээ. Чи нээлттэй биш байвч Бурханы өмнө бол нээлттэй байдаг. Чамайг нээлттэй байгаа үгүйг Бурхан мэднэ. Үүнийг харж чадахгүй бол чи мунхаг бус уу? Тэгэхээр чи яаж ухаалаг байж чадах вэ? Бурхан бүхнийг шинжиж, мэддэг гэдгийг чи мэдэх учраас Түүнийг мэдэхгүй байж магадгүй гэж бүү бод; Бурхан хүмүүсийн санаа бодлыг нууцаар хардаг нь гарцаагүй учраас хүмүүс ухаалаг байж, арай илүү бодь сэтгэлтэй, арай илүү ариун, арай илүү үнэнч шударга байх нь ухаалаг хэрэг болно… Хүмүүс хэлбэрт анхаарал хандуулж эхлэн, тэрийг толгойд нь оруулахад, энэ талаар бодож үзэхэд энэ нь төвөгтэй асуудал болдог. Оюун санаандаа тэд ‘Бурханд үнэлүүлэх, дотроо юу бодож байгаагаа мэдүүлэхгүйн тулд би юу хэлж болох вэ? Юу гэж хэлбэл зөв бэ? Би дотроо илүү ихийг хадгалж, арай илүү эв дүйтэй байж, арга барилтай байх ёстой; тэгвэл Бурхан намайг өндрөөр үнэлж магадгүй’ гэж үргэлж боддог. Үргэлж ингэж бодож байдгийг чинь Бурхан мэдэхгүй гэж бодож байна уу? Чи юу ч бодсон Бурхан мэддэг. Тэгж бодох нь ядаргаатай. Үнэнч шударга, үнэнээр ярих нь хавьгүй хялбар бөгөөд амьдралыг чинь амар болгоно. Бурхан чамайг үнэнч шударга, цэвэр ариун, бодь сэтгэлтэй гэж хэлэх бөгөөд тэр нь хэмжээлшгүй үнэ цэнэтэй билээ. Зүрх сэтгэл чинь нээлттэй, хандлага чинь үнэнч шударга байвал чи хэтрүүлж, мунхаг авирлах үе байсан ч гэсэн Бурханы хувьд тэр нь гэм буруу биш; энэ нь шалихгүй заль мэх, байнга тунгаан бодож, боловсруулахаас чинь дээр юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (9)”). Бурхан болон Түүний бэлдсэн нөхцөл байдалд хандахад хамгийн чухал, хамгийн гол нь нээлттэй зүрх сэтгэлтэй байх явдал гэж Бурханы үгэнд хэлсэн байлаа. Бид ямар ч нуун далдлалтгүйгээр, юмыг судалж, боловсруулах гэж оролдолгүйгээр Бурханд зүрх сэтгэлээ уудлах ёстой. Далд сэдэл өвөрлөж, эсвэл ямарваа нэг заль хэрэглэх ёсгүй, харин зүгээр л үнэнч сэтгэлээр бодол санаагаа хуваалцах ёстой. Бид ухан ойлгож чадахгүй зүйлсээ ойлгодоггүй гэдгээ хүлээн зөвшөөрч, дараа нь гэмгүй, үнэнч зүрх сэтгэлээр үнэнийг эрж хайхаар Бурханы өмнө очих хэрэгтэй. Тэгэх нь ухаалаг явдал юм. Бурхан бүхнийг харж, биднийг нэвт шувт мэддэг. Миний хэв чанар, хэр их үнэнийг ойлгодог, туршлагын минь гүнийг болон ямар нэг зүйлийг ойлгож байгаа эсэхийг минь Бурхан сайн мэддэг. Бурханы өмнө би ил байдаг. Өөрийн алдааг нууж, бүхнийг ойлгодог дүр эсгэх нь ямар хэрэгтэй юм бэ? Үнэндээ үргэлж тооцоолж, бусдыг ажиглаж, тэдний бодож байгаа зүйлийг таамаглаж, юу хэлэх талаар тархиа гашилгах нь сэтгэл санааны хувьд ч, оюун ухааны хувьд ч ядаргаатай байсан бөгөөд Бурхан үүнийг үзэн ядсан. Тэр үед л би гэм зэмгүй, чин сэтгэлээсээ илэн далангүй байх нь хэчнээн чухлыг эцэст нь харсан юм. Бурхан үүнийг эрхэмлэдэг, бас энэ нь илүү эрх чөлөөтэй, илүү тайван амьдрах зам мөн. Түүнчлэн Бурхан хүмүүсийн хэв чанарыг, эсвэл тэдний санал зөв эсэхийг л хардаг юм биш гэдгийг би ойлгосон. Тэрээр бидний зүрх сэтгэлийг, үнэнд хандах хандлагыг, явцын дунд ямар зан чанар илэрхийлж байгааг хардаг. Заримдаа бидний буруу байсан ч гэсэн хэрвээ бид нээлттэй, үнэнч шударга байх юм бол Бурхан мунхаг, хэв чанар дутмаг эсэхийг маань тоохгүй, үүний төлөө биднийг яллахгүй. Харин ч эсрэгээрээ, үргэлж ов мэхтэй байх нь Бурханд зэвүүцмээр, үзэн ядмаар санагддаг. Тэр үед би үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн болно гэж шийдсэн юм. Бурханы бүтээсэн орчинд Бурханд нээлттэй байж, бусадтай харьцахдаа илэн далангүй байж, үнэн сэтгэлээсээ ярьж, ойлгосон зүйлээ уудлан ярьснаар би аажмаар хоёр нүүрт, ов мэхтэй завхарсан зан чанараа шийдвэрлэж чадна.

Нэг удаа хоёр мөр нь хий хоосон юм шиг санагдсан чуулганы нэг магтан дууны талаар бид удирдагчид хандсанаа би санаж байна. Удирдагч тэр мөрнүүдийн талаар юу ч хэлээгүй боловч тэр магтан дуу үнэ цэнгүй, сайн биш гэж хэлсэн юм. Миний амнаас “Тийм ээ” гэх үг уналаа. Тэр даруй би дахиад л ов мэхтэй байгаагаа ухаарсан юм. Удирдагчийн харсан асуудлыг би хараагүй байв. Би бялдуучилж, ойлгосон дүр үзүүлжээ. Амаа нээх хоромд минь худал үг яаж гарч урсан байгааг би үзэн ядаж, үүгээрээ хууран мэхлэхийг хүсээгүй юм. Хэрвээ би үүнийг ойлгоогүй бол ойлгоогүй л байгаа хэрэг. Тэгээд Бурханы үгийг бодлоо: “Үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Би дөнгөж сая хэлсэн худал үгээ залруулж, үнэнч шударга байх ёстой гэдгээ мэдэж байв. Иймээс удирдагчид “Би энэ хоёр мөрөнд асуудал байна гэж бодсон. Энэ магтан дуу үнэ цэнгүй гэдгийг бол ухаараагүй” гэж хэллээ. Удирдагч бидэнд магтан дуунд буй асуудлын талаар тэвчээртэй нөхөрлөсөн ба би уг дууны талаар бага зэрэг ойлгож авч, тайвшралыг мэдэрсэн юм. Үнэндээ бид үг, үйлдэл, үзэл бодлоо хайрцаглах шаардлагагүй, харин зүгээр л бодитой, жинхэнэ үнэнч шударга хүмүүс байж болно. Түүнчлэн би багийнхаа ах эгч нартай асуудал хэлэлцэх үедээ үнэнч шударга занг хэрэгжүүлж эхэлсэн. Миний зөв ч бай, буруу ч бай зүгээр л жинхэнэ санал бодлоо хуваалцдаг болж, ойлгоогүй зүйлийнхээ талаар шударга байж, миний буруу байх юм бол алдаагаа засдаг байлаа. Энэ нь надад ихээхэн амар амгаланг авчирсан юм. Би жинхэнэ үнэнч шударга хүний стандартын хаа ч хүрэхгүй боловч үнэнч шударга байхын ач холбогдлыг үнэхээр мэдэрсэн бөгөөд тэр нь Бурханаар авруулах цорын ганц зам гэдгийг мэднэ. Би үнэнч шударга хүн болохыг үнэхээр хүсэн эрмэлздэг ба тийм байхаар чармайж, эрэлхийлэхийг хүсэж байна. Бурханд талархъя!

Өмнөх: 13. Үнэнч хүн байх тэмцэл

Дараах: 15. Худал хуурмагийн дараа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

45. Бурханы өмнө амьдрах нь

Ёнсуй, Өмнөд СолонгосТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой....

3. Товойлгогчийн шалгалт

Шиндао, Өмнөд Солонгос“Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих