Бие махбодтой болсон Бурханаар дамжуулан хүн Бурханыг илүү сайн ойлгож чаддаг
I
Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, салгаж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн ухаардаг. Энэ үр дүнд хүрэх нь Сүнсний шууд удирдлагаар биш, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар ч биш, харин бие махбодтой болсон Бурханы улмаас юм.
II
Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үедээ хүний үзлийг бүгдийг нь ил болгодог. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй.
III
Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав