7. Мунхаг охин болох шахсан минь

Ли Фан, Хятад

2002 оны намар Үнэний Сүм гэх манай урсгалын Жао эгч Эзэн ирсэн тухай гайхалтай мэдээ дуулгахаар зээ охин нь болох Ван эгчийг манай гэрт авчирсан юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс хойш өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд ажлын гурван үе шатыг явуулсан гэдгийг би хэд хоногийн турш Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Ван эгчийн дэлгэрэнгүй нөхөрлөлийг сонссоноор ойлголоо. Түүнчлэн Бурхан ажлынхаа үе шат бүрд шинэ нэр авдгийг, эрин үе бүр дэх Бурханы нэрийн ач холбогдол, Бурхан бие махбодтой болохын нууц гэх зэрэг бусад үнэнийг мэдэж авсан билээ. Эдгээр үнэн үнэхээр нүдийг минь нээж, би нүдээ хужирлаж байлаа. “Энэ зам тов тодорхой сонсогдож байна, бас Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс байж тун магадгүй. Тийм болохоор би энэ боломжийг ашиглаж, Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншсан нь дээр юм байна” гэж би дотроо бодсон юм. Ван эгч явахаасаа өмнө надад Бурханы үгийн хэдэн ном үлдээлээ. Би өдрийн цагаар зав гарах болгонд Бурханы үгийг уншдаг байв. Унших тусмаа тэдгээрт улам дуртай болж, Бурханы үг гэдгийг нь бүр их мэдэрдэг байлаа. Гурав хоногийн дараа би сэтгэл түгших болов. “Эзэн эргэн ирсэн тухай энэ гайхалтай мэдээг итгэгч хүү маань болон чуулганы маань олон ах эгч мэдээгүй хэвээр байгаа. Би тэдэнд даруйхан хэлэх хэрэгтэй юм байна” гэж би бодлоо.

Маргааш өглөө нь би хүүгийнхээ гэрт эртлэн очсон юм. Тэгээд “Энэ тун гайхалтай ном байна. Чи үүнийг даруйхан унших хэрэгтэй” гэж хүүдээ баяртайгаар хэлэв. Хүү минь над руу зэрвэс хараад “Ямар ном юм бэ? Та нэлээд баяртай байх шиг байна. Зүгээр л тэнд тавьчих, би завтай болохоороо үзье” гэлээ. Бүх итгэгч Эзэний эргэн ирэхийг хүсэн хүлээдэг тул Эзэн аль хэдийн эргэн ирсэн тухай мэдээд хүү минь баярлана гэж би бодсон юм.

Гэвч гурав хоногийн дараа хүү минь зургаан хүн дагуулан гэрт ирнэ гэж би зүүдлээ ч үгүй явсан билээ. Тэдний нэг нь манай урсгалын Шиа пастор байсан бөгөөд бусад нь хүүгийн маань урсгалын пастор, номлогчид байлаа. Юу болоод байгаа, яагаад ийм олон хүн надтай уулзахаар ирснийг би ойлгож чадахгүй байсан тул тэднийг хараад жаахан гайхшрав. Ли овогт пастор над руу нэг хором сүрхий хараад, санаа зовсон төрхтэйгээр ийн хэллээ: “Эгч ээ, бид бүгд Эзэнд итгэгчид, нэгэн том гэр бүл. Нэг хүн танд ном өгсөн гэж танай хүү хэлсэн, гэхдээ та тэр номыг уншиж ёстой болохгүй. Одоо эцсийн өдрүүд болж байна, бас Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт “Хараач, Христ энд байна”, эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24). Эзэн Есүсийн энэ үг нь, Эзэн эргэн ирсэн гэж хэлдэг хэн бүхэн бол бидний сэрэмжилж, үгийг нь сонсохоос татгалзах ёстой луйварчин гэсэн утгатай гэж бид итгэдэг. Яг одоо дэлхий дахинд гагцхүү Зүүний Аянга л Эзэний эргэн ирэлтийг ил тод гэрчилж байна. Тийм болохоор та юу ч хийлээ гэсэн тэдэнтэй холбогдохоо боль. Зүүний Аянгын ямар ч номыг бас битгий унш. Тэдний зам бидний итгэлээс өөр, тийм болохоор тэднийг бүү сонс. Та Библийг төдийлөн сайн ойлгодоггүй, мөн биеийн хэмжээ багатай болохоор амархан хууртаж байгаа юм. Бид олон жил номлож ирсэн, бас Библийг сайн ойлгодог. Тэгээд Хятадын хаа сайгүй явж, олон зүйл үзсэн, амийн хувьд илүү боловсорсон хүмүүс. Өнөөдөр бид таныг аврахаар зорьж ирлээ. Тиймээс та өөрийнхөөрөө зүтгэлгүй, бидэнд итгэх ёстой.” Үүнийг сонсоод би: “Энэ пастор миний талаар санаа зовж байх шиг байна, бас түүний хэлсэн үг ч буруу биш шүү дээ. Би өндөр настай, тааруухан боловсролтой, бас Библийг төдийлөн сайн ойлгодоггүй. Би тэдэн шиг сайн ялган таньж чадахгүй нь лавтай” гэж дотроо бодлоо. Тэр үед Шиа пастор: “Би бол пастор, бас Эзэн сүргээ удирдуулахаар надад өгсөн. Тийм болохоор таныг үнэн замаас төөрүүлэхгүй байх нь миний хариуцлага мөн. Хэрэв би Эзэний сүргийг харж хандахгүй бол Эзэнд тайлан тавьж чадахгүй. Эгч минь, бусад бүлгүүд рүү битгий ингэж гүй. Зүүний Аянга таныг биднээс хулгайлах юм бол Эзэнд итгэсэн энэ олон жил чинь талаар болно шүү!” гэлээ. Тэдний түгшсэн царайг харж, надтай ярьж байгаа ноцтой өнгийг нь сонсоод би жаахан айв. Тэгээд: “Тийм шүү. Хэрэв би буруу итгэж эхлэх юм бол итгэж ирсэн энэ олон жил талаар өнгөрөх биш үү?” гэж бодлоо. Гэвч дараа нь “Тэр номд байсан үг маш сайн, зөв зүйтэй санагдсан. Энэ пастор, номлогчид Төгс Хүчит Бурханы үгийг уншиж үзээгүй юм байж үнэн зам биш гэж яаж хэлж чадаж байна аа?” гэж бодогдов. Иймээс би: “Та нарын ингэж хэлж байгаа чинь зөв байж магадгүй, гэхдээ тэднээс сонссон зүйл Библи дэх Эзэний үгтэй бүрэн нийцдэг!” гэж тэдэнд хэллээ. Миний ингэж хэлэхийг сонсоод тэд бүгд нэгэн зэрэг ярьж эхэлсэн бөгөөд намайг айлгахын тулд маш олон зүйл хэлснээс миний толгой эргэж, будилж, сэтгэл санаагаар маш их хямарсан юм. Би тэнд хэлэх ганц ч үггүй болчхоод сууж байлаа. Дараа нь тэд надтай цуг залбирч, Зүүний Аянгыг хараалгах гэж хүссэн ч намайг үгэнд нь орохгүй болохоор дахин айлган сүрдүүлж эхлэв. Эцэст нь манай хүү: “Одоо би ээжийгээ зохицуулъя даа” гэж хэлсэн юм. Тэгээд шүүгээн дотроос миний магтан дууны хоёр ном, ‘Хургыг дагаж шинэ дуу дуулъя’ дууны кассетууд, мөн ‘Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг’ гэх нэртэй Бурханы үгийн номыг аваад пасторт өгч явуулсан билээ.

Тэднийг явсны дараа би маш их сэтгэлээр унаж, оройн хоолоо ч идэж чадахгүй байсан тул Эзэний өмнө очиж, ийнхүү залбирав: “Эзэн Есүс минь, тэр пасторуудын хэлж байгаа зүйл үнэн үү, худал уу? Тэд миний аминд үнэхээр санаа зовсон бололтой байна. Хэрэв би тэдний үгэнд орохгүй бол буруу зүйлд итгэх болов уу? Өө Эзэн минь, Та үнэхээр Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн байхад Таныг хүлээн зөвшөөрөхгүй бол би Танд хаалгаа хаасан хэрэг болох бус уу? Тэгвэл би мунхаг охидоос ямар ч ялгаагүй байх бус уу? Өө Эзэн минь, өнгөрсөн хэд хоногт Төгс Хүчит Бурханы үгийг уншаад сүнс минь маш их хангалт олж авсан юм шиг санагдаж байна. Би үүнийг үнэхээр, чин үнэнчээр мэдэрсэн, гэхдээ миний буруу байж болох уу? Тэд миний номууд, магтан дуутай кассетуудыг аваад явчихсан болохоор би үнэхээр гуниглаж, яахаа мэдэхгүй байна. Намайг замчлаач дээ…” Ван эгч надад Төгс Хүчит Бурханы өөр нэг ном өгөөд, шүүгээнийхээ бүр ёроолд нь хадгалаарай гэж гуйсныг би залбирсныхаа дараа гэнэт саналаа. Тэр ном одоо ч байгаа гэдгийг ухаараад сэтгэл минь жаахан дээрдэв. Гэвч дараа нь тэр пасторуудын хэлсэн зүйлийг бодоод, мөн л яахаа мэдэхгүй хэвээр байлаа. Тэр номыг унших уу, болих уу? Тэр шөнө сэтгэл үймрэн, би бараг нойр авсангүй. Тэгээд нулимс унаган, Бурханд ахин дахин залбирлаа…

Маргааш өглөө нь манай хүү эртлэн ирээд, хуучин чуулганы маань цуглаанд намайг аваачив. Би үнэхээр сэтгэл хоёрдож байсан ч хүү минь намайг цуглааны газар луу чирч аваачин, тэр ч бүү хэл намайг Зүүний Аянгад хулгайлагдсан гэж номлогчид хэлээд, үлд гэж ятгахын тулд чадах бүхнээ хийгээч гэж түүнээс гуйлаа. Номлогч болон бүх ах эгч тэр дороо намайг бүчин авсан юм. Номлогч гарыг минь атгаад, зөөлхөн дуугаар ийн хэлэв: “Эгч ээ, та юу ч хийлээ гэсэн бусад хүний номлохыг бүү сонс. Та буруу итгээд эхэлбэл Эзэн шүтлэгтнүүдийг өргөхөөр эргэн ирэхэд үлдэж хоцорно шүү дээ, тийм биз дээ? Та биеийн хэмжээ багатай болохоор хэн нэгэн танд унш гэж ямар нэг төрлийн ном өгөх юм бол эхлээд биднээс асуусан нь дээр. Бид танд шалгаад өгье…” Ах эгч нар ч бас намайг үлдээч гэж ятгахаар хичээсээр байсан бөгөөд тэдний “хайранд” сэтгэл минь хөдөлсөндөө би нулимс унагав. Сэтгэл минь хэчнээн их хөдөлсөн байгааг хараад, тэд санаагаа дахин нэг удаа хэлсэн юм: “Зүүний Аянгаас хэн нэгэн танайд дахиад зочилж ирвэл та битгий оруулаарай. Тэдэнтэй дахиад битгий холбогдоорой!” Би санал нийлэн толгой дохилоо.

Хэдхэн хоногийн дараа Ван эгч дахин надтай уулзахаар ирэв. Би эгчид: “Пастор надад Библиэс ийм хэсгийг уншиж өгсөн: ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт “Хараач, Христ энд байна”, эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24). Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ, бас Эзэн эргэн ирлээ гэж хэлсэн хэн боловч луйварчин. Би Библийг ойлгодоггүй, биеийн хэмжээ минь жаахан болохоор амархан төөрөлддөг юм. Би өөр ямар ч замыг сонсож зүрхлэхгүй, тийм болохоор таныг оруулахгүй. Та дахиж битгий ирээрэй” гэж хэллээ. Ван эгч үнэхээр чин сэтгэлээсээ ийн хэлэв: “Эзэн Есүс эцсийн өдрүүдэд биднийг хуурамч Христүүдээс сэрэмжлүүлэхийн тулд ингэж хэлсэн боловч Христээс бас нүүр буруулаг гэж зориогүй юм шүү дээ. Хуурамч Христүүд байгаа бол жинхэнэ Христ аль хэдийн илэрсэн учраас л тэр юм. Яагаад гэвэл жинхэнэ Христ байхгүй бол дүр эсгэгчдэд дуурайх зүйл юу ч байхгүй. Эзэн Есүсийн тэр үг бидэнд ялган таньж сурах ёстой гэдгийг хэлж байна; харин ердөө л эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэдгээс болж Эзэн эргэн ирсэн тухай сайн мэдээг сонсохоос татгалзах ёстой гэж хэлээгүй. Эс бөгөөс бид Эзэнийг эргэн ирэхэд нь яаж угтан авч чадах юм бэ? Үнэндээ Эзэн Есүс хуурамч Христүүдийн шинж чанарыг аль хэдийн тодорхой дүрсэлсэн шүү дээ. Голлох зүйлсэд тэмдэг, гайхамшиг үзүүлэх, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөх, мөн хүмүүсийг хуурахын тулд Эзэн Есүсийн аль хэдийн хийчихсэн ажлыг дуурайх зэрэг багтдаг. Иймээс эцсийн өдрүүдэд Эзэн Есүсийг дуурайж гэмшлийн замыг тунхагладаг, цөөн хэдэн энгийн тэмдэг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөж чаддаг хэн бүхэн бол хуурамч Христ юм. Эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирсэн Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн аль хэдийн хийчихсэн ажлыг давтдаггүй, харин Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр шинэ ажил хийдэг. Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг нээсэн бөгөөд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг хийдэг. Золин аврагдсан боловч нүгэл дунд амьдарсаар байгаа бүх хүнийг Төгс Хүчит Бурхан нүгэлт уг чанарынх нь дөнгөнөөс нь салгаж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижруулах замаар бүрмөсөн аварна. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг гайхалтай сайхан эцсийн хүрэх газарт нь аваачна. Энэ ажлыг Бурхан Өөрөө л хийж чаддаг: өөр ямар ч хуурамч Христ хийж чаддаггүй.” Хэдийгээр эгчийн хэлж байгаа зүйл үндэслэлтэй санагдсан ч пасторын хэлсэн үг толгойд эргэлдсээр байлаа. Сэтгэл санаа минь хямарч, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан бөгөөд эгчийн нөхөрлөлийг цааш сонсохыг хүссэнгүй. Иймээс би эгчээс салахын тулд хөршийндөө хийх ажилтай гэж худал хэллээ. Дараа нь Ван эгч манай гэрт олон удаа ирсэн ч би үргэлж түүнээс зайлсхийдэг байв. “Тэр муу хүн шиг харагдахгүй л байх юм. Чи юундаа айсан юм бэ?” гэж хөрш минь надаас асуусан юм. Ван эгчийн сайн хүн гэдгийг би сэтгэлдээ мэдэж байсан боловч биеийн хэмжээ минь бага байсан болохоор буруу зүйлд итгэхээс айж байлаа.

Хуучин чуулганыхаа цуглаанд оролцохоор эргэн очсоныхоо дараа номлогч нар урьд нь хэлсэн зүйлээ мөн л номлосоор байгааг сонсов. Тэд Зүүний Аянгаас хэрхэн сэрэмжлэх, чуулганд хандив өргөх талаар үргэлж ярьж, эсвэл өөрсдийнхөө хэчнээн их ажиллаж, Эзэний төлөө хэр их зовсон, Эзэний хэчнээн их нигүүлслийг эдэлсэн тухай маш их уйтгартай улиг болсон зүйлээ л давтацгааж байв… Тэд шинэ гэрэлтэй өчүүхэн зүйл ч хэлэх чадваргүй байлаа. Би тэдний ярьж байгаа зүйлээс дорхноо залхаж гүйцээд зүүрмэглэж эхэлсэн юм. Нэг удаа өөр чуулганы ах ирж номлосон боловч Эзэний ажлыг хийхээр газар сайгүй яаж явсан, хэчнээн их зовлон туулсан, сайн мэдээ түгээх замаар хэр олон хүнийг элсүүлсэн, хэчнээн олон чуулган байгуулсан тухайгаа мөн л нэгэн хэвийн зүйл ярив. Тэр өөрийгөө л магтсаар байлаа. Түүнийг сонсоод би тун их эвгүйцэж, Эзэнд гэрчлэл хийлгүй өөртөө л гэрчлэл хийж байна гэх дүгнэлтэд хүрэв. Өөр нэг удаа, цуглааны газарт дөнгөж очих үед маань нэг эгч: “Өнөөдөр хорин хэдтэй, теологийн оюутан бидэнд номлол хийнэ” гэж хэллээ. Би үүнийг сонсоод тун их баярлаж, энэ удаагийн номлолд онцгойлон анхаарал хандуулъя гэж дотроо бодсон юм. Учир нь тэр манай номлогчдоос илүү сайн номлол хийж чадах нь лавтай байлаа. Гэвч тэр оюутан Зүүний Аянгаас хэрхэн сэрэмжлэх талаар номлолоо эхэлж, дараа нь өөрөө 16 настайдаа ердийн хичээл номоо хэрхэн орхиж, теологи судлахаар шашны сургуульд орсон, бороонд ч хамаагүй гадуур хэрхэн ажиллаж зовсон, хэчнээн олон газраар явсан тухайгаа ярив… Сонсох тусмаа би улам их залхсан юм. “Энэ чинь шинэ саванд савласан хуучин дарс л байна даг! Юундаа нэгэн хэвийн уйтгартай зүйлээ чалчаад байдаг юм бэ? Энэ нь Эзэний үгийн талаарх тэдний мэдлэг, туршлагатай ямар ч холбоогүй, бас Эзэний замыг дагаж, үгийг нь хэрэгжүүлж, ороход биднийг залж чиглүүлэхгүй байна шүү дээ” гэж дотроо бодлоо. Би цуглаандаа эргэж очоод аль хэдийн нэг сар гаруй болж байсан ч тэднээс юу ч олж аваагүй байв. Тэдгээр номлолыг сонсох тусам сүнс минь улам хатаж, энэ маягаараа итгэвэл сүнсээрээ өлсөж цангаад үхэх юм байна гэж бодогдсон юм. Өчүүхэн ч гэлээ амь хаанаас олох вэ? Ингэж бодох тусам би улам их сэтгэлээр уналаа.

Цуглааны дараа би уй гунигт автсаар гэртээ харив. Тэгээд Ван эгчийн өгсөн ‘Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг’ хэмээх номын тухай бодлоо. Хүмүүс биеэ тоож, өөрсдийгөө өргөмжлөх ёсгүй, харин Бурханыг агуу хэмээн хүндэлж, өргөмжлөх ёстой хэмээн тэр номд өгүүлсэн байдаг. Гэтэл энэ номлогчид бүгд өөрсдөдөө гэрчлэл хийж, өөрсдийгөө бусад бүхнээс дээгүүрт хүндэлж, бусдад хүндлэгдэн, шүтэгдэж байна. Тэр номын хэлсэн зүйл надад үнэн санагдав! Иймээс тэр орой би гэртээ ганцаараа байхдаа ‘Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг’ хэмээх номыг гаргаж ирээд, зарим хэсгийг нь уншлаа. Унших тусмаа зүрх сэтгэл минь хөөрч, эдгээр үг миний амийг тэжээж болохыг үнэхээр мэдэрсэн билээ. Яагаад манай пастор ийм сайн номыг уншуулахгүй байсныг гайхлаа. Пастор маань бидний амийг хариуцдаг гэж байнга хэлдэг атлаа номлолдоо өөрийгөө л гэрчилж мэддэг мэт байсан юм. Амь хэрхэн олж авах тухай бидэнд хэзээ ч хэлж байсангүй. Тэгээд би нэг үе маш сул дорой болж, чуулганы цуглаанд явахыг хүсэхгүй байснаа санав. Пастор над дээр хэзээ ч зочлон ирээгүй, мөн ямар нэг дэмжлэг үзүүлээгүй. Гэтэл тэр яахаараа Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, жаахан сүнслэг тэжээл авч эхэлмэгц маань гарч ирж, хуучин чуулган руу маань эргүүлэн чирч аваачаад, улиг болсон зүйл давтаж байгаагаа сонсгодог билээ? Энэ чинь миний аминд хариуцлага хүлээж байгаа хэрэг биш шүү дээ! Би хэчнээн буруутсанаа гэнэт ойлгон, өөрийгөө асар их буруутгалаа: Төгс Хүчит Бурханы үг миний амийг хангаж чадсан тул Бурханаас ирсэн байж тун магадгүй байв. Би яагаад тийм тэнэг, харалган байж, пасторын хэлсэн үгэнд итгэн, үнэн замыг судлахаа больж чадав аа? Тэгээд бас Ван эгч намайг үргэлж хайрлах сэтгэлээр дэмжин, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүртээхийн тулд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг надад гэрчилдэг байсан талаар бодлоо. Гэтэл би Ван эгчид төдий л сайхан хандалгүй, бүр хэд хэдэн удаа түүнтэй уулзахаас зайлсхийж байсан юм. Би эгчид дайсан мэт хандах ёсгүй байж. Ингэж бодоод би туйлын их гуниглалаа. Иймээс би Эзэний өмнө очиж, нулимстайгаар гэмшлийн залбирал хийв: “Эзэн минь, Бурханы үгийн номыг надад авчирсан тэр эгчид би дайсан мэт хандаж, эгчээс нүүр буруулсан. Энэ нь хүнээс нүүр буруулж байгаа биш, харин үнэндээ Таны авралаас татгалзаж байгаа хэрэг байж! Эзэн минь, би тэр пасторуудын үгэнд орж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахаа болих ёсгүй байснаа одоо мэдлээ. Би Танд гэмшмээр байгаа ч Ван эгчийг яаж олохоо мэдэхгүй байна. Надад туслаач дээ…” Залбирсныхаа дараа би тэр номыг дахин барьж аваад, шөнө дүл болтол уншсан юм. Унших тусам агуулга нь сайн санагдаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншихыг минь болиулсан пасторуудыг улам их жигших болсон билээ.

Залбирлыг минь сонссон Эзэнд би маш их талархсан юм! Маргааш нь үд дунд намайг хооллож байх үеэр Ван эгч манай гэрт ирэв. Би хамгийн сүүлд уулзсанаас хойш болсон бүх зүйлийн талаар эгчид ярьж өглөө. Эгч шашин дотроос тэжээл олж авч чадахгүй байсныг минь дуулаад, Төгс Хүчит Бурханы үгийн ийм хэсгийг уншиж өгөв: “Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булагтай амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн). Дараа нь эгч надтай ийнхүү нөхөрлөлөө: “Бурхан бол амийн усны эх булаг, Бурхан л хүмүүсийн амийг хангаж чадна. Хүмүүс Бурханыг орхих үед модноосоо тасарсан мөчир мэт бүх зүйл харанхуйлж, хатаж ганддаг. Бид Бурханд итгэхдээ Хурганы мөрийг ойр дагаж, Бурханы өнөөгийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө очих ёстой, учир нь ингэснээр л бид Ариун Сүнсний ажил, Бурханы амийн амьд усны тэжээл, хангалтыг олж авч чаддаг. Шашны тэр пастор, ахлагчдыг сонсохоор яагаад тэжээл авч чаддаггүй вэ? Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, тэр пастор, ахлагчид Эзэний тушаалыг баримталдаггүй, мөн Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй. Тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл байх нь бүү хэл, амийн бодит туршлага байдаггүй, Бурханы талаарх бодит мэдлэг бүр ч байдаггүй. Тэгээд ажил, номлолдоо Бурханыг огт өргөмжилдөггүй, мөн Түүнд гэрчлэл хийдэггүй. Тэд үргэлж өөрсдийгөө магтаж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Эзэний замаас бүрэн гажсанаараа тэд, хүмүүсийг хуурдаг, байдаг л нэг хуурамч хоньчид болсон юм. Ийм учраас тэд Ариун Сүнсэнд жигшигдэн гологддог бөгөөд Түүний гэгээрэл, удирдамжийг хэзээ ч олж авч чаддаггүй. Шашны нийгэмлэг ийм их эзгүйрсэн байдгийн гол шалтгаан нь энэ. Нөгөө шалтгаан нь гэвэл, Эзэн Есүс шинэ эрин үеийн ажлыг хийхээр аль хэдийн эргэн ирээд байна. Ариун Сүнс Нигүүлслийн эрин үеийн хүмүүсээс ажлаа аль хэдийн татан аваад, Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлж буй бүлэг хүмүүс дээр одоо ажиллаж байгаа. Гэвч пастор, ахлагчид Бурханы шинэ ажлыг огт судалдаггүй бөгөөд Бурханы мөрийг дагаж, Түүний удирдлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг улайран эсэргүүцэж, яллан, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг гүтгэж, доромжлохоос өөрийг хийдэггүй. Тэд үнэн замыг судлах, Бурханд эргэн очиход нь итгэгчдэд саад болохын тулд чадах бүхнээ хийснээр Эзэнийг загалмайд цовдолсон фарисайчуудтай яг адилхан болсон. Бурхан тэднийг аль хэдийн яллаж, хөөн зайлуулсан тул Ариун Сүнс тэдэн дээр ажиллах аргагүй юм. Иймээс бид амийн тэжээл хүлээн авахыг хүсвэл Ариун Сүнсний өнөөгийн ажилтай хөл нийлүүлж, Бурханы одоо илэрхийлж буй үгийг хүлээн зөвшөөрч, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы удирдлага, хангалт, хариулгыг хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэн ба амийг олж авах цорын ганц арга зам бол энэ. ‘Би бол зам, үнэн, амь юм(Иохан 14:6). Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно(Иохан 4:13–14) хэмээн Эзэн Есүсийн хэлсэн үгийг энэ нь биелүүлдэг.”

Пастор, ахлагчид болон теологийн оюутнуудад номлохуйц зүйл байхгүй байсны учрыг би Бурханы үгийн талаарх Ван эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа гэнэт ухаарсан юм: Тэдэнд үнэн байхгүй юм байна! Бурханыг эсэргүүцдэг тэднийг Ариун Сүнс аль эрт орхижээ. Тэд номлох үедээ гагцхүү оюуны мэдлэгтээ л найддаг болохоос Ариун Сүнсний гэгээрэлгүй байдаг тул номлол нь хэнд ч ашиг тус өгдөггүй юм байна. Гэвч миний ойлгохгүй бас нэг зүйл байсан тул Ван эгчээс: “Бүх пастор, ахлагч Библийг тун сайн мэддэг, мөн шашны сургуульд явсан, ихээхэн амьтай гэцгээдэг. Би Библийг тийм ч сайн ойлгодоггүй, бас тэднийг амийн хувьд үнэхээр надаас илүү боловсорсон гэж бодсон учраас тэдний үгэнд орсон юм. Тийм болохоор би одоо тэдэнд үнэхээр тийм их амь байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Эгч ээ, тэдэнд үнэхээр тийм их амь байдаг гэж та бодож байна уу?” хэмээн асуув. Ван эгч ингэж хариуллаа: “Хэн ч өөрсдөд нь амь бий гэж гэрчилж болохгүй. Энэ нь бүгд Бурханы үгийн дагуу шийдэгддэг. Амьтай байна гэж юу гэсэн үг вэ? Ялангуяа ямар зүйл харагдах ёстой вэ? Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: ‘Би бол зам, үнэн, амь юм(Иохан 14:6). Мөн Төгс Хүчит Бурханы хэлснээр: ‘Бодит байдалтай эсэх чинь чиний хэлдэг зүйлд биш, харин амьдран харуулдаг зүйлд үндэслэдэг. Бурханы үг чиний амь, жам ёсны илэрхийлэл болсон цагт л чамайг бодит байдалтай болсон гэж хэлж болох ба тэр үед л чамайг жинхэнэ ойлголт, бодит биеийн хэмжээтэй болсонд тооцож болно. Чи шинжилгээг удаан хугацааны туршид тэсвэрлэж чаддаг, мөн Бурханы шаарддаг төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой. Үүнийг зүгээр нэг хэлбэрдэж болохгүй, харин чамаас аяндаа урсан гарч байх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр бодит байдалтай болж, тэр цагт л амийг олж авсан байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг). ‘Олон хүнд амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй болохоор зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, тэдэнд амь байхгүй гэж хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна). Христ бол үнэн, зам, амь гэдгийг Бурханы үгээс бид харж болно. Үнэн хүмүүсийн амь болж чаддаг тул үнэнийг олж авна гэдэг амь олж авахтай адилхан бөгөөд амьтай байх нь хүн үнэнийг олж авсан, Бурханыг мэддэг гэдгийг илтгэдэг. Үнэнийг ойлгодоггүй, Бурханы хүслийг ойлгодоггүй хүн Бурханаас эмээх сэтгэлгүй байх бөгөөд Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадахгүй. Өөрөөр хэлбэл, тэд ямар ч амьгүй байдаг. Хэрэв хүн Бурханы үгийг амиа болгоогүй бол өөрсдийнх нь дотор төрөлхөөс байдаг Сатаны хорын дагуу амьдарсаар байх болно. Тэд биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй, зальхай, ов мэхтэй байдал гэх зэрэг завхарсан зан чанараа байнга илчилдэг. Тэгээд Бурханд итгэдэг байлаа ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаггүй. Тэд байнга худал хэлж, хууран мэхэлж, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг. Тэднийг ер нь яаж амьтай хүмүүс гэж нэрлэж болох юм бэ? Хэрэв тэд өөрсдийгөө амьтай гэж хэлбэл энэ нь Бурханы үгийг туулж, үнэнийг олж авснаар үүсдэг шинэ амь биш, харин ердөө л Бурханыг эсэргүүцдэг завхарсан зан чанараар дүүрэн өнөөх махан биеийн, сатанлаг амь байдаг. Иймээс пастор, ахлагчид Библийг мэддэг, Библи болон теологийн онолын талаар мэдлэгтэй байж болох ч, энэ нь Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг, үнэнийг ойлгож, Ариун Сүнсний ажилтай байдаг гэсэн үг биш юм. Мөн тэд Эзэний үгийг хэрэгжүүлж, Түүнийг дуулгавартай дагадаг гэсэн үг яавч биш. Харин ч тэд ихэвчлэн өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж, гол төлөв итгэгчдээр өөрсдийгөө шүтүүлэхээр оролддог нь харагддаг. Тэд биеэ тоосон, ихэрхүү, Бурханаас айх айдасгүй байж, хүмүүсийг хуурахын тулд хоёр нүүр гаргаснаар Сатаны төрхийг л илчилж, амьдран харуулдаг. Тэд Эзэний үгийн талаарх ямар ч бодитой мэдлэг, бусад хүнд ашиг тустай аливаа бодит туршлагын талаар ажлаараа ч, номлолоороо ч ярьж чаддаггүй. Тэднийг хэчнээн олон жил сонслоо ч гэсэн ямар нэг үнэнийг хэзээ ч ойлгохгүй бөгөөд амь чинь хэзээ ч өсөхгүй. Тэд Бурханы талаар, мөн Түүний ажлын талаар ямар ч мэдлэггүй байдаг ба Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирэх үед зүрх сэтгэлдээ Бурханаас айх өчүүхэн төдий ч айдасгүйгээр улайран эсэргүүцэж, яллаж, доромжилдог. Тэдэнд ямаршуухан амь байдаг вэ? Сатаны амь л байдаг. Тэд Библийг сайн мэддэг, өөрсдийгөө Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, амьтай гэж боддог байсан ч Бурханыг мэдэлгүй, бүр Эзэнийг эсэргүүцэж, яллаж, загалмайд цовдолсон фарисайчуудтай яг адил. Хүн Библийг сайн мэддэг байлаа гээд үнэн болон амьтай байдаг гэсэн үг биш гэдгийг энэ нь бидэнд хэлж байна. Үнэнийг ойлгож, хэрэгжүүлдэг, Бурханыг мэддэг, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй, Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг хүмүүс л амьтай байдаг. Өөрсдийгөө нэлээд их амьтай гэж тэр пастор, ахлагчид хэлдэг нь итгэгчдийг мэхэлж, өөрсдийгөө хуурч байгаа хэрэг юм.”

Төгс Хүчит Бурханы үг, Ван эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа оюун санаанд минь бүх зүйл тов тодорхой болсон юм. Библийг сайн мэддэг, тайлбарлаж чаддаг байлаа гээд үнэнийг ойлгодог, Бурханыг мэддэг, амьтай байдаг гэсэн үг биш юм байна. Өмнө нь би өндөр дээд байр суурьтай, теологи судалсан, Библийн мэдлэгтэй хүмүүс бүгд маш их амьтай байдаг гэж боддог байлаа. Гэвч миний үзэл бодол ямар ч утгагүй байсныг одоо ойлгов. Үнэнгүй хүмүүс ялган салгаж чаддаггүй бөгөөд амархан хууртдаг юм шиг байна. Тэгээд би Ван эгчээс нэг асуулт асуулаа: “Төгс Хүчит Бурхан үгээ маш сайн хэлэх юм. Бид Түүний үгийг няхуур уншихад л Бурханы үг, Бурханы дуу хоолой мөн гэдгийг нь ухаарна шүү дээ. Гэтэл пастор, ахлагчид яагаад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, бүр Түүнийг эсэргүүцэж, яллахын тулд чадах бүхнээ хийдэг юм бэ?” Ван эгч ийн хариулав: “Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирээд, завхарсан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийллээ. Эдгээр үнэн бол Бурханы бидэнд хайрласан мөнх амийн зам юм. Хүмүүс Бурханы үгийг нухацтайгаар уншиж байгаа цагт эдгээр үг бол үнэн, зам, амь мөн бөгөөд хүн төрөлхтний амьд үлдэх үндэс суурь, хөтөч юм гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Энэ бол баримт. Хэдийгээр ихэнх пастор, ахлагч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллан, Төгс Хүчит Бурханы үгийг уншихад нь хүмүүст саад хийхээр оролддог ч тэдгээр үгэн дэх эрх мэдэл, хүч чадлыг сонсож чадахгүй гэсэн үг биш. Зарим пастор, ахлагчид ямар ч хэрэгтэй зүйл номлож чадахгүй болохоороо Төгс Хүчит Бурханы үгийг хулгайлж, итгэгчдэдээ номлодог бөгөөд үүнийгээ Ариун Сүнсний өөрсдөд нь хайрласан гэгээрэл гэцгээдэг. Гэвч тэд яагаад Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялласаар байдаг юм бэ? Энэ нь үнэнийг үзэн яддаг уг чанар, мөн чанартай нь холбоотой. Эзэн Есүс анх ажлаа хийж эхэлсэн үеийг эргэн санавал, Тэрээр олон гайхамшиг үзүүлснээс ялангуяа Лазарыг дахин амилуулж, таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллосон нь Иудейн газар нутаг даяарх ард түмний хувьд илүү гайхамшигтай байлаа. Иймээс тухайн үед эгэл жирийн олон хүн Эзэн бол Мессиагийн ирэлт мөн гэдгийг үг, ажлаас нь таньсан юм. Гэвч иудейчүүдийн удирдагчид Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөхийн оронд Түүнийг эсэргүүцэж, яллаж, эцэстээ Ромын засгийн газартай хуйвалдан Эзэнийг цовдолсон. Яагаад ийм зүйл болсон юм бэ? Тэд Эзэн Есүсийн үгэн дэх эрх мэдэл, хүч чадлыг сонсож чадаагүй учраас тэр үү? Үгүй ээ! Эзэн Есүсийн замыг улам олон хүн хүлээн зөвшөөрч байхыг харснаас тэр юм. Бүхий л эгэл ард Эзэн Есүст итгэх юм бол өөрсдийг нь хэн ч дагахгүй, шүтэхгүй бөгөөд тэд байр суурь, амин зуулгаа алдана гэж бодсон учраас тэгсэн юм. Эзэн Есүс бол Бурхан гэдгийг тэд тодорхой мэдэж байсан атлаа Түүнийг албаар эсэргүүцсэн байдаг. Энэ нь Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг антихрист мөн чанарыг нь илчилсэн билээ. Эзэн Есүс тэднийг ихэд зэмлэж, ийнхүү хэлсэн: ‘Гэхдээ одоо та нар Бурханаас үнэнийг сонсоод та нарт хэлсэн хүнийг буюу Намайг алахаар хичээж байна(Иохан 8:40). ‘Яагаад та нар Миний хэлсэн үгийг ойлгодоггүй юм бэ? Та нар Миний үгийг сонсож чаддаггүйгээс болж байгаа юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй(Иохан 8: 43–44). Одоо үед, шашны нийгэмлэгийн өнөөгийн удирдагчдын уг чанар болон мөн чанарыг Төгс Хүчит Бурханы үг тов тодорхой илчлээд байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Өнөөдөр шашны нийгэмлэгийн энэ удирдагчид яг л хуучин цагийн фарисайчууд шиг байгаа юм. Тэд Библийг сайн мэддэг хэрнээ Бурханы ажлын талаар юу ч мэддэггүй. Тэгээд Бурханы илрэлтийг хүсэн хүлээж, эрж хайдаг улам олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг хүлээн зөвшөөрч байгааг хараад, итгэгчид бүгд Төгс Хүчит Бурханд итгэх юм бол хэн ч өөрсдийг нь дагаж, мөнгө хандивлахаа болино гэхээс айж байна. Иймээс тэд байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд Эзэнд үнэнч байж, Түүний сүргийг хамгаалж байна хэмээх нэрийдлээр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг улайран эсэргүүцэж, яллаж байгаа бөгөөд үнэн замыг эрж хайж, судлахад нь итгэгчдэд саад болохын тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс шашны удирдагчид бол үнэндээ үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг фарисайчууд гэдгийг бид эдгээр баримтаас харж болно. Тэд бол хүмүүсийн сүнсийг залгидаг амилсан чөтгөр, Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгдэж буй антихристүүд юм.”

Бурханы үг болон эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа би гэнэт ухаарлаа. Тэгээд хэдэнтээ толгой дохин, ийн хэлэв: “Тэр пастор, ахлагчид Бурханыг эргэн ирсэн гэдэгт хүмүүс гэрчлэл хийж байгааг сонсоод, эрж хайж, судлахын оронд Түүнийг тууштайгаар ялладгийн учрыг би одоо л эцэст нь ойлголоо. Тэрхүү пастор, ахлагчид намайг хамгаалж байна, аминд минь санаа тавьж байна гэж чангаар зарладаг ч үнэндээ намайг хойш чангааж, Бурханы үгийг унших, Бурханаас амийн тэжээл олж авахад минь саад хийхээр чадах бүхнээ хийж байдгийн учрыг би одоо ойлгож байна. Учир нь тэдний хийдэг бүхэн өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалахын тулд байдаг юм байна. Хүмүүс Төгс Хүчит Бурханыг дагаад эхэлбэл өөрсдийнх нь номлолыг сонсохгүй, мөнгөө хандивлахгүй гэж айдаг болохоороо тэд үнэн замыг судлахад нь хүмүүст саад хийдэг юм байна. Тэд үнэхээр жигшүүртэй юм, бас тэд жинхэнэ аврал хүртэх боломжийг минь сүйтгэх шахлаа. Би илүү сайн ялган таньж мэддэг болсон болохоор тэдэнтэй холбоотой байхаас татгалзана. Тэд саад болохоор юу ч хийлээ гэсэн би бат зогсож, Төгс Хүчит Бурханыг дагах болно.” Үүний дараа би хуучин чуулганыхаа цуглаанд дахин хэзээ ч очоогүй билээ.

Удалгүй хуучин чуулганы маань хоёр номлогч манай гэрт ирлээ. Тэдний нэг нь болох Жан номлогч надад: “Эгч ээ, та яагаад цуглаанд ирэхгүй байна аа? Зүүний Аянгын хүмүүстэй дахиад холбогдоо юу? Та юу ч хийлээ гэсэн тэдний итгэлд битгий ороорой. Хэрэв та тэдний итгэлийг дагах юм бол өнгөрлөө л гэсэн үг!” гэв. Би итгэлтэй дуугаар ийнхүү хариуллаа: “Ойрд танай цуглаанд оролцоод би юу ч олж авсангүй. Сүнс минь улам их харанхуйлж, Эзэний байгааг мэдэрч чадахгүй байлаа. Гэвч Төгс Хүчит Бурханы үгийг уншиж эхэлснээс хойш сүнс минь өөдрөг болж, одоо үнэнийг ойлгож эхлэн, амь минь тэжээгдэж байна. Бурхан надтай хамт байгаа, Ариун Сүнс над дээр ажиллаж байгаа нь мэдрэгдэж байна. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн нь амийн амьд ус гэдэгт би одоо итгэлтэй болсон. Төгс Хүчит Бурханы үг л надад тэжээл өгч чаддаг, би хаанаас амь олж авч чадна, тийшээ л явах болно.” Нөгөө номлогч нь болох Сон пастор тэгэхэд: “Бид таны талаар санаа зовж байна. Зөв замаас гажих вий гэж санаа зовж байна шүү дээ. Таны амь боловсроогүй…” гэв. Би түүнд: “Амь минь боловсроогүй байсан ч гэлээ Бурхан намайг залж чиглүүлэх л болно. Санаа зовсонд тань баярлалаа, гэхдээ та нар өөрсдийнхөө амийг бодох хэрэгтэй. Миний амь Бурханы гарт байгаа…” Миний хэлсэн үгийг сонсоод тэд унтууцан явж одоцгоосон юм. Тэдний алслан одохыг хараад би урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их тайвшралыг мэдэрлээ. Дараа нь тэд дахиад хоёр удаа ирсэн ч ятгалгад нь миний сэтгэл огт хөдлөхгүй байгааг хараад дахин хэзээ ч ирээгүй юм. Бурхан намайг замчилсны ачаар би тэрхүү шашны удирдагчдын үнэн нүүр царай, хорон муу сэдлийг нэвт харж, Сатаны заль мэхийг ч мөн нэвт харан, төөрөгдлөөс гарч, Бурхан руу эргэн ирсэн юм. Одоо би амийн амьд усаар хангагдаж байгаа бөгөөд Төгс Хүчит Бурханыг үргэлж дагаж, шүтэн мөргөх болно!

Өмнөх: 6. Сонсооч! Хэн үг хэлж байна вэ?

Дараах: 8. Төгс Хүчит Бурхан намайг цэвэр болох замд хөтөлсөн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

44. Салах маргаан намжсан нь

Лу Ши, Япон 2015 онд би нэг найзаасаа болж Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн...

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих