Үүргээ биелүүлэх нь чадах бүхнээ хийнэ гэсэн үг юм
I
Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний төрөлх чадварын хувьд боломжтой бүхнийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Хүний үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь, дэвшилттэй туршлага болон шүүлтийг мэдрэх үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэхээ больж, эсвэл үйлчлэл үзүүлэх үед гарч болох алдаа дутагдлаас айсандаа ухарч хойш суудаг хүмүүс нь бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм.
II
Хэрвээ хүн, үйлчлэлийн үеэр өөрийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь дэмий юм хийж, хийсэн дүр үзүүлбэл тэрээр бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Ийм төрлийн хүнийг тааруухан хүн, ямар ч хэрэггүй хог гэж үздэг; иймэрхүү хүн яаж, бүтээгдсэн зүйл гэсэн нэртэйгээр хүндлэгдэж болох юм бэ? Тэдгээр нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршин тогтнол биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас шинэчлэн найруулав