125 Бурхан алдар сууг бүрэн олж авсан

1 Есүс газар дээр гучин гурван жил хагас амьдарсан. Тэр цовдлолын ажлыг хийхээр ирсэн ба цовдлолоор дамжуулан Бурхан алдрынхаа нэг хэсгийг олж авсан юм. Бурхан махбодоор ирэх үедээ даруу, нууцлаг байж, тоймгүй их зовлонг тэсвэрлэж чадсан. Тэр Бурхан Өөрөө байсан хэдий ч доромжлол, гүтгэлэг бүрийг мөн л тэвчсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгахын тулд загалмайд цовдлогдох асар их өвдөлтийг тэсвэрлэсэн билээ. Ажлын энэ үе шат дууссаны дараа Бурхан агуу алдар суу олж авсныг хүмүүс харсан хэдий ч энэ нь Түүний алдар суу бүхэлдээ биш байсан; энэ нь Есүсээс олж авсан алдрынх нь нэг хэсэг л байсан юм. Хэдийгээр Есүс бэрхшээл бүрийг тэсвэрлэж, даруу, нууцлаг байж, Бурханы төлөө цовдлогдож чадсан ч алдрынхаа нэг хэсгийг л олж авсан ба алдар суугаа Израильд олж авсан. Бурханд бас алдрын өөр нэг хэсэг бий: бодитоор ажиллаж, бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд газар дээр ирэх явдал.

2 Хүмүүс Бурханаар төгс болгуулж, Түүний өмнө бууж өгч чаддаг болж, Бурханд бүрэн дуулгавартай байж, хэтийн ирээдүй, хувь заяагаа Бурханы гарт даатгаж чадах өдөр ирэх үед Бурханы алдрын хоёр дахь хэсгийг бүрэн олж авсан байх болно. Өөрөөр хэлбэл, бодитой Бурханы ажил бүрэн дуусах үед Хятадын эх газар дахь Түүний ажил төгсөнө. Өөрөөр хэлбэл, Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс төгс болгуулах үед Бурхан алдаршина. Бурхан алдрынхаа хоёр дахь хэсгийг Зүүн зүгт аваачсан гэж хэлсэн, гэхдээ энэ нь энгийн нүдэнд үзэгдэхгүй. Бурхан ажлаа Зүүн зүгт аваачсан: Тэрээр аль хэдийнээ Зүүн зүгт ирчихсэн ба энэ нь Бурханы алдар юм. Өнөөдөр Түүний ажил хараахан дуусаагүй хэдий ч Бурхан ажиллахаар шийдсэн учраас энэ нь гарцаагүй гүйцэлдэнэ. Бурхан энэ ажлыг Хятадад гүйцэлдүүлэхээр шийдсэн бөгөөд та нарыг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тиймээс Тэр та нарт ямар ч гарах гарц өгдөггүй—Тэр зүрх сэтгэлийг чинь аль хэдийн байлдан дагуулсан, чи хүссэн ч, хүсээгүй ч цааш явах ёстой ба та нарыг Бурханаар авхуулах үед Бурхан алдаршдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “‘Мянган жилийн хаанчлал ирчихсэн’ тухай товч яриа”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 124 Агуу улаан лууны нутаг дахь Бурханы ажлын утга учир

Дараах: 126 Эцсийн өдрүүдийн Христ Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчилдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих