518 Үнэнийг ойлгох нь амархан явдал биш

1 Хүмүүс үнэнийг үнэхээр ойлгомогцоо өөрсдийн байгаа байдлыг ялган таньж, төвөгтэй хэрэг явдлыг ухан ойлгож, хэрэгжүүлэлтийн зүй зохистой арга замыг мэдэж чаддаг. Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй бол байр байдлаа ялган таньж чадахгүй. Чи өөрийгөө эсэргүүцэхийг хүсэх боловч үүнийг яаж хийх, юуг эсэргүүцэж байгаагаа огтхон ч мэдэхгүй байх болно. Чи хувийн хүслээ хаяхыг хүсэх боловч хэрэв хувийн хүсэл чинь үнэнтэй нийцдэг гэж боддог бол үүнийг яаж хаяж чадах вэ? Тиймээс хүмүүст үнэн байхгүй үед хувийн хүслээс нь үүсдэг юм бүхэн, өөрсдийнх нь хүний хольц, сайн санаа, мунгинуу хайр, хүний хэрэгжүүлэлт зөв зүйтэй бөгөөд үнэнтэй нийцдэг гэж бодох магадлал нэлээд өндөр байдаг. Тэгвэл чи эдгээр зүйлийг хэрхэн эсэргүүцэж чадах вэ?

2 Хэрэв чи үнэнийг ойлгодоггүй, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэддэггүй бөгөөд нүд чинь харанхуйлж, хаашаа эргэхээ огт мэдэхгүй учраас зөв гэж боддог зүйлдээ үндэслэж л юмыг хийж чаддаг бол замаас гажсан, эндүү ташаа тодорхой нэг үйл хийнэ. Эдгээр үйлийн зарим нь дүрэм баримтлах явдал байна, зарим нь урам зоригоос үүдэн гарна, зарим нь Сатанаас үүсэн гарч, үймээн үүсгэнэ. Үнэнгүй хүмүүс бага зэрэг зүүн тийш, дараа нь бага зэрэг баруун тийш; нэг минутад зөв байснаа, дараагийн минутад хазайж, ямар ч нарийвчлалгүй үйлддэг. Үнэнгүй хүмүүс юмыг огт утгагүй байдлаар хардаг. Тэгэхээр хэрэг явдлыг тэд яаж зүй зохистойгоор зохицуулж чадах юм бэ? Аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадах вэ?

3 Үнэнийг ойлгоно гэдэг хийхэд амархан зүйл биш. Бурханы үгийг ухаарч чаддаг байна гэдэг нь үнэнийг ойлгохоос шалтгаалдаг бөгөөд хүмүүсийн ойлгож чадах үнэнд хязгаар бий. Тэд насан туршдаа Бурханд итгэсэн ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт нь бас л хязгаарлагдмал байдаг. Харьцангуй туршлагатай хүмүүс ч гэсэн сайндаа л, Бурханыг илэрхий эсэргүүцдэг зүйл, илэрхий ёрын муу зүйл хийхээ больж чаддаг. Тэдний хувьд хувийн хүслийн юу ч холилдоогүй байдалд хүрэх боломжгүй байдаг. Гэхдээ Бурханы үг, үнэн, Ариун Сүнсний гэгээрлийн эсрэг байдаг хувийн хүслийн хэсгүүдийг ялган таних нь гол чухал юм. Тиймээс чи Бурханы үгийг мэдэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой бөгөөд үнэнийг ойлгож байж л ялган таних чадвартай болж чадна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 517 Ахиц гаргахын тулд бүх зүйлээс үнэнийг эрж хай

Дараах: 519 Үнэнийг олох гэдэг нь юу вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих