23. Аюулын ирмэгт

Жан Хуй, Хятад

2005 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараахан хуучин чуулганыхаа нэг ахад сайн мэдээ түгээсэн юм. Дараа нь нэг өдөр Ли пастор, Ван хамтран зүтгэгч хоёр манай гэрт ирлээ. Миний зүрх дэлсэж, “Яах гэж ирсэн юм бол оо? Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан гэдгийг минь мэдэж байгаа болов уу? Чуулганы бусад гишүүн Төгс Хүчит Бурханыг хүлээн авах үед тэр хоёр цуу яриа дэгдээж, тэднийг сүрдүүлж, гэр бүлийнхнээр нь итгэлийг нь эсэргүүцүүлж эхэлсэн. Миний эсрэг ямархуу арга мэх хэрэглэх бол” гэж гайхлаа. Төд удалгүй хүү охин хоёр маань ирсэн. Би ч гайхлаа. Хүүхдүүд маань үнэхээр завгүй гэсэн байж өнөөдөр яагаад хоёул хоёулаа ирдэг билээ? Ли пастор тэгж зохицуулсан юм болов уу? Үүнийг тэд урьдаас бэлдсэн гэдгийг би ухаарсан юм. Тэгээд шууд Бурханд залбирлаа: “Өө Бурхан минь, тэд над дээр юу туршихыг мэдэхгүй байна. Миний биеийн хэмжээ дэндүү өчүүхэн болохоор үүнтэй яаж нүүр тулахаа мэдэхгүй юм. Намайг замчилж, үнэн зам дээр бат зогсоход минь туслаач” гэсэн. Залбирсны дараа арай тайвширлаа.

Яг тэгтэл Ли пастор инээмсэглээд, “Жан ах аа, таныг Зүүний Аянгыг хүлээн авсан гэж сонслоо. Энэ үнэн үү? Зүүний Аянгад хэчнээн их үнэн байлаа ч, бид хүлээн авч болохгүй. Бид бүгд Эзэнд олон жил итгэж, Түүний төлөө номлосон. Эзэн Есүс цовдлогдож, нүглийн тахил болсноор биднийг нүглээс маань золин аварсан гэдгийг бид бүгд мэднэ. Эзэний нэр, зам хоёрыг бид цаг ямагт баримтлах ёстой. Өөр Бурханд итгэж болохгүй. Эзэн Есүсийг орхиж, Төгс Хүчит Бурханд итгэснээрээ та Эзэнээс урваж байгаа биш үү?” гэсэн.

Би ч сандралгүй тайвнаар, “Ли пастор оо, бид үндэслэлтэй, бодитой байж, нотолгоог дагах ёстой, харин дураараа яллаж болохгүй. Та Зүүний Аянгын замыг судлаагүй, Төгс Хүчит Бурханы үгийг уншаагүй байж намайг Зүүний Аянгыг хүлээн авснаар Эзэнээс урваж байна гэж дүгнэж яаж болдог юм бэ? Үнэн хаанаас гардгийг та мэдэх үү? Үнэнийг хэн илэрхийлдгийг мэдэх үү? Эзэн Есүс: ‘Би бол зам, үнэн, амь юм(Иохан 14:6) гэж хэлсэн. Бурхан бол үнэний эх сурвалж. Зүүний Аянгад хэчнээн их үнэн байлаа ч хүлээн авч болохгүй гэж хэлж яаж болдог юм бэ? Ингэх нь албаар үнэнийг эсэргүүцэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Биднийг ер нь Эзэнд итгэгчид гэж тооцох уу? Ойрд би Төгс Хүчит Бурханы маш олон үгийг уншсан, тэгээд тэдгээр нь үнэн юм байна, олон үнэн болон нууцыг илчилдэг юм байна гэдгийг харсан. Энэ олон жилийн турш итгэхдээ амссан бүх бэрхшээлээ Төгс Хүчит Бурханы үгээр шийдвэрлэсэн. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би бат итгэдэг. Төгс Хүчит Бурханыг дагах нь Эзэний ирэлтийг угтан авч байгаа хэрэг! Төгс Хүчит Бурханд итгэх нь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг гэж та хэллээ. Энэ чинь үнэнтэй нийцдэг үү? Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд Түүнийг дагахаар маш олон хүн сүмийг орхисон. Тэглээ гээд тэд Ехова Бурханаас урвасан гэсэн үг үү? Эзэн Есүсийн золин авралын ажил Ехова Бурханы хийсэн хууль тунхаглах ажлаас өөр байсан, бас Бурханы нэр өөрчлөгдсөн, гэхдээ Эзэн Есүс, Ехова хоёр бол нэг л Бурхан шүү дээ. Эзэн Есүст итгэснээрээ тэд Ехова Бурханаас урваагүй, харин Хурганы мөрийг дагаж, Бурханаас аврал хүртэж байсан юм. Үнэндээ Ехова Бурханд итгэдэг ч Эзэн Есүсийг хүлээн аваагүй хүмүүс л Бурханыг орхиж, Бурханаас урвасан хүмүүс. Төгс Хүчит Бурханы ажил Эзэн Есүсийнхээс өөр, бас Бурханы нэр өөрчлөгдсөн ч гэлээ тэд нэг Бурхан мөн. Бурхан зүгээр л өөр өөр эрин үед өөр өөр ажил хийдэг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил хийснээр нүглийг маань л уучилсан. Хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг шийдвэрлээгүй. Тийм болохоор Эзэн шүүлтийн ажил хийхээр дахин ирнэ гэж амласан. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирээд сатанлаг зан чанар, нүгэлт уг чанарыг маань шийдвэрлэж, биднийг нүглээс бүрэн аварч, олж авахын тулд Эзэний золин авралын ажлын суурин дээр биднийг шүүх үнэнийг илэрхийлж байна. Төгс Хүчит Бурханы ажил, үг Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Төгс Хүчит Бурханд итгэдэг минь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш. Харин Хурганы мөрийг дагаж байгаа хэрэг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авалгүй Эзэн Есүст итгэснээр бид Ехова Бурханд л итгээд, Эзэн Есүсийг голсон фарисайчуудтай яг адилхан болох биш үү? Тийм хүмүүс л Эзэнийг эсэргүүцэж, Эзэнээс урвадаг шүү дээ! Та нар Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг зохих ёсоор судалж, Түүний үг Бурханы дуу хоолой мөн эсэхийг харах хэрэгтэй. Битгий дураараа шүүж ялла, тэгэхгүй бол Эзэнийг эсэргүүцсэнийхээ төлөө яллагдах байх шүү!” гэлээ.

Ли пастор үнэхээр тавгүйрхсэн харагдаж байсан болохоор Ван хамтран зүтгэгч байдлыг намжаахаар яаран, “Бид чуулганаа хамгаалж, сүргээ харж хандахын тулд л Зүүний Аянгыг эсэргүүцдэг, гишүүдээ үүнтэй орооцолдуулмааргүй байна. Ингэсний төлөө Эзэн биднийг яллаж яаж болох юм бэ? Ли пастор таны амийг хариуцдаг. Таныг буруу замаар яваасай гэж хүсэхгүй шүү дээ! Та хамтран зүтгэгч байж, чуулганы төлөө маш их юм хийсэн. Хүн болгон танд итгэж, таныг хүндэлдэг. Хэрвээ та Төгс Хүчит Бурханд итгэх гээд яваад өгвөл бүгд маш их гонсойно шүү!” гэлээ. Ли пастор яаран хошуу нэмэрлэж, “Ван хамтран зүтгэгчийн зөв өө. Та энэ олон жил маш шаргуу ажилласан. Олж авсан нэр хүндээ зүгээр л хаяад явчих үнэхээр харамсалтай шүү! Эргээд ир л дээ. Хүн болгон таныг хүлээж байгаа. Манай чуулган ахмадын асрамжийн газар байгуулсан, бас гадаадын шашны бүлгүүдтэй холбоо тогтоогоод, тэднээс санхүүгийн дэмжлэг авч байгаа. Хэрвээ таныг эргээд ирвэл шууд машин гаргаж өгье. Та ахмадын асрамжийн газрыг удирдана уу, чуулган удирдана уу, эсвэл үргэлжлүүлээд чуулганы санхүүг зохицуулна уу, өөрөө л мэд” гэлээ.

Тэднийг сонсох тусам нэг л биш байгааг нь улам бүр мэдэрсэн юм. Итгэгчид тийм юм хэлж яаж болдог юм бэ? Тэгээд Библид Эзэн Есүсийг диавол уруу татсан байдаг нь санаанд орлоо: “Диавол Түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ; Тэгээд тэр Түүнд, ‘Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг чамд өгнө’ гэв” (Матай 4:8–9). Тэдний хэлж байсан бүх зүйл Сатаны хэлсэнтэй яг адилхан мэдрэмж, өнгө аястай байсан биш үү? “Энэ нь Сатаны заль мэх байна! Тэд намайг Төгс Хүчит Бурханаас урвуулахын тулд байр суурь, мөнгөөр урхидан үнэн замаас холдуулж байна. Тэд намайг урхидаж, сүйрүүлэх гэж байна!” гэж бодогдлоо. Би 10 гаруй жил итгэж, Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах маш их аз завшаан тохиосон. Сатанд хууртаж, Эзэнээс урваж болохгүй гэдгээ мэдэж байсан юм. Тийм болохоор, “Би Бурханы дуу хоолойг сонсож, мөнх амийн замыг олсон. Би Бурханыг дагахаар сонгож байна. Та дэмий юм яриад яах вэ. Би Төгс Хүчит Бурханаас холдохгүй” гэж хэллээ.

Тэгтэл охин минь уйлж эхлэн, “Аав аа, та зүгээр л миний хэлэхийг сонс доо! Ээж саяхан өөд болсон. Бид хангалттай их зовлоо. Та Зүүний Аянгад итгэж, чуулганаас хөөгдчихөөр ах эгч нар биднээс ч бас нүүр буруулна шүү дээ!” гэсэн. Охиноо тэгж уйлахыг харах хэцүү байлаа. Миний дотор ширүүн тэмцэл өрнөлөө: “Би чуулганд эргээд орно гэж зөвшөөрвөл гологдохгүй, бас албан тушаалаа авч үлдэнэ, гэхдээ тэгвэл Эзэнд хаалгаа хаасан хэрэг болж, ноцтой урвалт болно шүү дээ!” Амар сонголт гэж байгаагүй. Энэ шаналал дунд би чимээгүйхэн Бурханд хандаж, “Өө Төгс Хүчит Бурхан минь, би дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч боллоо. Үймээнд автахгүй байх итгэл, хүч хайрлаач, тэгвэл би бат зогсож, Таныг тууштай дагаж чадна” гэлээ. Яг тэгтэл хэд хоногийн өмнө уншсан Төгс Хүчит Бурханы зарим үг санаанд орлоо: “Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг надад хүч өгч, ялган таньж сурах хэрэгтэйг санууллаа. Тэр өдөр надад тохиолдсон зүйлийн ард Сатаны заль мэх байсан юм. Сатан намайг уруу татаж, дайрч давшлахын тулд байр суурь, гэр бүлийн холбоог минь ашиглан, Бурханаас урвуулах зорилгоор оюун санааг минь үймүүлж байсан. Би Сатаны урхинд орж болохгүй шүү дээ! Тэгээд хүүхдүүддээ, “Аав нь үүнийг судалсан, бүгд тодорхой байгаа. Төгс Хүчит Бурхан бол жинхэнэ Бурхан, Түүний үг, ажил бол үнэн зам мөн. Бид Эзэний ирэхийг ийм олон жил маш их хүсэн хүлээлээ. Одоо Эзэн ирээд, шүүлтийн ажлынхаа төлөө үнэнийг илэрхийлж байгаа болохоор бид гамшгаас мултарч, Бурханы хаанчлалд орохын тулд ажилтай нь хөл нийлүүлж, Бурханы шүүлт, цэвэрлэлтийг хүлээн авах хэрэгтэй. Бид бусдад гологдохоос биш, Эзэнээр таягдан хаягдаж, өргөгдөх боломжоо алдах вий гэдгээс айх ёстой. Тэгвэл бид их гамшигт уйлж, шүдээ хавирна шүү дээ! Та хоёр Төгс Хүчит Бурханы үгийг харах хэрэгтэй. Тэгвэл Бурханы дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн Христ гэдгийг баталгаажуулж болно!” гэж хэллээ. Хүүхдүүд маань тэр асуудлаар шахалт үзүүлэхээ больж, би ч Бурханы удирдамжид чимээгүйхэн талархлаа.

Тэр хоёр буулт хийлгүй, унтууцаад л яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа гэрлэх боломжоор уруу татах гэж эргэн ирлээ. Ли пастор надад, “Чи саяхан эхнэрээ алдлаа. Охин чинь гэрлэсэн, танай хүү дэргэд чинь нэг их байдаггүй. Гав ганцаараа байх үнэхээр хэцүү байгаа байлгүй. Энд тогоо барьдаг нэг хүн байвал танд үнэхээр хэрэгтэй шүү. Чуулганы Ван эгч бас ганц бие шүү дээ. Бэл бэнчинтэй, нэр хүндтэй, итгэлдээ ч урам зоригтой хүн. Та хоёр нэг гэрт орж, хоёр биеэ харж хандаж, хамтдаа Эзэнд үйлчилбэл сайхан хэрэг биш үү?” гэлээ. Тэр орой Ван эгч утасдаж, Зүүний Аянгад итгэхээ боль гэж шавдуулсаар байсан юм. Бас хүүгийн чинь хуримд мөнгө дутагдаж байгаа бол шууд хэлээрэй гэлээ. Үүнийг сонсоод сэтгэл үнэхээр хоёрдсон. Эхнэр маань өвдөж, хэвтэрт ороод байх үед охин маань ээждээ эм авах гэж яваад авто осолд орж, эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд Ван эгч эхнэр, охин хоёрыг минь хоёуланг нь асрахаар ирж, би эгчид үргэлж маш их талархаж ирсэн. Эгчийн зөвлөгөөг сонсохгүй бол сэтгэлийг нь шархлуулах биш үү? Гэхдээ харилцаагаа хамгаалахын тулд эгчийн үгээр явбал Эзэнээс урвасан болно. Би үнэхээр шаналж, Бурханд ахин дахин залбирлаа. Ингээд бага зэрэг тэмцэлдээд, дараа нь эгчийн саналаас маш эвтэйхэн татгалзсан юм.

Нэг өдөр намайг талбай дээр ажиллаж байтал Ли пастор ирж уулзлаа. Тэгээд, “Жан ах аа, та өөрийгөө биш юм гэхэд үр хүүхдээ бодооч. Танай хүү саяхан сүй тавьсан, сүйт бүсгүйн гэрийнхэн бүгд Эзэнд итгэдэг юм билээ. Хэрвээ тэд Төгс Хүчит Бурханд итгэдгийг тань олж мэдвэл охиноо танай бэр болгох уу? Энэ нь танай хүүгийн гэрлэлтэд гай болох биш үү? Та энэ талаар дахиад бодож үзэх хэрэгтэй дээ” гэсэн. Тэгэхээр нь би: “Намайг үнэн замаас хол байлгахын тулд хүүгийн минь хуримаар сүрдүүлж байгаа юм биз дээ? Жигшүүртэй юм!” гэж бодлоо. Тэгээд би маш тодорхойгоор: “Төгс Хүчит Бурханд итгэх нь миний асуудал. Хүүгийн маань хуримтай ямар ч хамаагүй. Тэгээд ч, хүүгийн маань хурим бүтэх эсэх нь Бурханы гарт байгаа. Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би олж тогтоосон болохоор Түүнийг эцсээ хүртэл дагана. Хүүхдүүд маань ойлгохгүй байгаа ч ойлгох өдөр ирнэ” гэж хэлсэн. Эхэндээ би Ли пасторыг зүгээр л ярихаас цаашгүй гэж бодож байтал намайг Төгс Хүчит Бурханаас урвуулахын тулд үнэндээ тийм чухал юм ашигласан нь гайхмаар байлаа.

Хэд хоногийн дараа би хүүгийнхээ гагнуурын газарт очсон. Хүү маань хөмсөг зангидан, “Аав аа, сүйт бүсгүй маань Ли пасторыг гэрийнхэнтэй нь очиж уулзаад, таныг Зүүний Аянгад итгэдэг гэж хэлсэн гэсэн. Таныг итгэхээ болихгүй бол хурим хийхгүй гээд байна” гэлээ. Би балмагдаж, уур хүрсэн юм. Ли пастор намайг сүрдүүлэхийн тулд үнэхээр хүүгийн минь гэрлэлтийг ашиглаж байлаа. Эзэнд итгэгч яаж тийм жигшүүртэй юм хийж чаддаг байна аа? Хүүгээ бүр сэтгэлээр унасан байгааг хараад сэтгэл өвдлөө. Хуримынх нь өдөр болоход 18-хан хоног үлдээд байсан юм. Хурим нь үнэхээр тийм маягаар бүтэлгүйтэх юм гэж үү? Нүдэнд минь нулимс цийлгэнэлээ. Хүү минь цааш ярихдаа, “Аав аа, сүйт бүсгүй маань бас гэрлэхэд гурван болзол тавина гэсэн. Нэгдүгээрт, эцэг хүүгийн харилцаагаа таслах. Хоёрдугаарт, таныг хөгшрөх үед асрахгүй байх. Гуравдугаарт, гэр бүлийн бүх холбоогоо таслах. Ээж өөд болчихсон. Та гэр бүлийнхээ төлөө Зүүний Аянгад итгэхээ больчих л доо” гэлээ. Хүүгийнхээ үгийг сонсож, шаналсан царайг нь хараад зүрх минь хутгаар сүлбүүлэх шиг л болсон. Зүгээр л Төгс Хүчит Бурханд итгэдгээс минь болж энэ шашныхан надад дайсан мэт хандаж, хүүг минь надаас холбоогоо тасал гэж хүчилж байлаа. Ой гутмаар юм аа! Би ч хүүдээ хэлсэн, “Хүү минь, чи одоо том болсон, надаар харж хандуулах шаардлагагүй. Би ч нас дээр гарлаа. Насныхаа бөгсөнд зүгээр л итгэлээ хэрэгжүүлж, Бурханыг дагамаар байна. Чамайг ойлгоно гэж найдъя” гэлээ. Тэгж хэлчхээд гэдрэг эргэн, гагнуурын газраас явсан юм. Гэртээ хариад Бурханы өмнө очин, “Төгс Хүчит Бурхан минь! Пастор надад төвөг удаж, намайг хүчлэхийн тулд байж болох бүх арга мэхийг ашиглаж, хүү минь надтай бүх холбоогоо таслах гэж байгаа. Одоо би маш сул дорой байна. Намайг замчилж, итгэл хайрлаач” гэж залбирлаа.

Маргааш нь Төгс Хүчит Бурханы Чуулганы Линь ахыг манайд ирэхээр нь би юу болоод байгааг хэлсэн юм. Ах надад Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн. “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Хүмүүс бүх зүйлийг хийхэд хүчин чармайлтдаа тодорхой хэмжээний төлөөс төлөх шаардлагатай болдог. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй!(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Шашныхан бидэнд саад хийж, төвөг удаж, албадахад хүмүүс хийж байгаа юм шиг харагдаж болох ч үнэндээ Сатан биднийг үймүүлэхээр оролдож байгаа хэрэг гэдгийг Бурханы эдгээр үгэн дэх сүнслэг тулааны талаар ахыг ярих үед би ойлгосон юм. Бурхан хаана ажиллаж байна, Сатан тэнд саад хийж байдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг Сатан үзэн яддаг болохоор Бурханыг дагахад нь хүмүүст саад хийж, хүмүүсийг там руу авч явахын тулд элдэв янзын арга заль, ов мэх гаргадаг. Ли пастор бусадтайгаа хамтраад намайг үнэн замаас хол байлгахаар оролдож, ахин дахин төвөг удаж, автомашин өгнө, чуулганы санхүүг юм уу ахмадын асрамжийн газрыг удирдуулна гэцгээсэн. Тэгээд бас эхнэр олж өгье гэж санал болгоод, аль нь ч бүтээгүй болохоор намайг сүрдүүлэхдээ хүүгийн маань хуримыг ашигласан. Тэд шагнал, шийтгэлийн аль алийг туршиж үзсэн. Үнэхээр өөдгүй, хорлонтой байсан юм.

Линь ах надад цааш нь ингэж нөхөрлөлөө: “Эзэн Есүсийг гарч ирж, ажиллах үед Иудейн шашны удирдагчид үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн ядсан. Эзэн Есүсийн зам эрх мэдэлтэйг тэд сайн мэдэж байсан ч үүнийг судлахаас татгалзаад зогсохгүй, Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаж, доромжилсон. Эзэнийг дагахад нь хүмүүст саад болохын тулд чадах бүхнээ хийж, Эзэнийг цовдлоход оролцоод, хүмүүс Эзэн Есүсийг дагах юм бол байр суурь, амин зуулгаа алдана гэж айсандаа тэд ийм юм хийсэн юм. Яг Библид бичсэн байдгаар, ‘Тэгээд ахлах тахилчид болон фарисайчууд зөвлөлд цуглаж, “Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна…” гэв. Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв’ (Иохан 11:47–48, 53). Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах шүүлтийн ажил хийхийн тулд эцсийн өдрүүдэд ирсэн. Төгс Хүчит Бурханы үг үнэн гэдгийг шашны пастор, ахлагч нар мэддэг ч эрж хайж, судалдаггүй. Тэр ч бүү хэл Түүнийг улайран эсэргүүцэж, яллаж, Түүнийг дагахыг бусдад хорьдог. Тэдний мөн чанар Эзэн Есүсийг эсэргүүцсэн фарисайчуудынхаас юугаараа ялгаатай юм бэ? Тэр хоёр нүүртнүүдийг Эзэн Есүс аль эрт яллаж, хараасан. Эзэн Есүс: ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй’ гэж хэлэв (Maтай 23:13). ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Maтай 23:15). Шашны удирдагчид Бурханыг эсэргүүцдэгийн мөн чанар, уг шалтгааныг Төгс Хүчит Бурханы үг бас илчилдэг” гэсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгийг уншаад би, үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг шашны удирдагчдын чөтгөрлөг уг чанарыг илүү сайн ойлгосон. Тэд Бурханы хоньдыг үүрд эрхэндээ байлгахыг хүсдэг болохоор Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, яллаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилдэг ах эгч нарыг хяхаж хавчдаг. Тэд Бурханы хоньдыг өөрсдийнх болгож, чанд хянахыг хүсдэг. Тэд өөрсдөө Бурханы хаанчлалд орж чаддаггүй, тэгээд итгэгчдийг ч бас тийш ороход саад хийдэг. Тэд тамд унахдаа бусдыг араасаа чирч байгаа. Тэд үнэхээр сүрэг чөтгөрүүд! Хэрвээ замд минь саад болох гэсэн шашныхны хүчин зүтгэлийг биеэр туулаагүй бол, хэрвээ бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирж, ажиллаж, чуулганд нуугдаж байгаа эдгээр муу зарц, антихристийг ил болгоогүй бол Бурханыг эсэргүүцдэг тэдний чөтгөрлөг мөн чанарыг би хэзээ ч олж харахгүй байх байлаа. Тэгээд тэд намайг огт мэдээгүй байхад төөрөлдүүлж, сүйрүүлэх байж. Тэдний хоёр нүүртэй, үзэшгүй муухай царайг хараад, Төгс Хүчит Бурханыг дагах итгэл минь улам батажсан.

Би хуучин чуулганыхаа ах эгч нарт сайн мэдээ түгээсээр байсан юм. Нэг өглөө биднийг цуглаан хийж байтал Ли пастор бүлгийнхэнтэйгээ хамт манайд хүрч ирээд, “Зүүний Аянгыг орхи гэж танд ахин дахин хэллээ. Гэтэл та үгэнд орохгүй байгаад зогсохгүй, миний хоньдыг хулгайлж, тэдэнд Зүүний Аянгыг номлож байна. Та үнэхээр надтай үзэлцмээр байна гэж үү?” гэлээ. Би хариуд нь: “Ли пастор оо, тэгж хэлж болохгүй шүү дээ. Чуулган Бурханых, хонин сүрэг ч Бурханых. Та бол зүгээр л пастор. Хоньдыг таных гэж хэлж яаж болдог юм бэ? Ах эгч нар Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы сэнтийн өмнө эргэн ирээсэй гэсэндээ би тэдэнд сайн мэдээ түгээж байна. Ингэх нь зөв, зүйтэй хэрэг. Та яагаад замд хөндөлсөөд байгаа юм бэ? Хүн болгон сул дорой, сөрөг байна. Сүнс нь хатаж, харанхуйд байна, ямар ч амийн хангалт авахгүй байна. Төгс Хүчит Бурхан үг айлдаж, бидэнд мөнх амийн замыг өгсөн. Үүнийг та яагаад хүмүүст уншуулахгүй гээд байгаа юм бэ? Үнэн замыг судлах хүмүүсийн эрх, эрх чөлөөг яагаад боогдуулж байгаа юм бэ? Үүнд нь саад хийснээрээ та хүмүүсийг цангааж алаад, шашинд гацааж байгаа биш үү? Энэ нь сайн зарц байгаа хэрэг үү, муу зарц байгаа хэрэг үү?” гэсэн. Ли пасторын царай дорхноо хувьсхийж, “Та засал авахаасаа өнгөрсөн байна. Итгэлдээ биднийг дагахгүй юм бол та тамд шийтгүүлнэ дээ, харж л байгаарай!” гэж уурсан хашхирлаа. Тэгэхээр нь би, “Тамд унах эсэхийг минь та шийддэг юм биш. Та Эзэний дуу хоолойг таньж, Түүнийг угтан авахаа ч мэдэхгүй байж Бурханы хаанчлал руу бусдыг залж чиглүүлж яаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн Христ л тэнгэрийн хаанчлалд орох үүд хаалга мөн. Би Христээр дамжуулан мөнх амийн замыг олсон. Миний амийг та биш, Бурхан хариуцдаг” гэсэн. Намайг тэгж хэлсний дараа тэд цөхрөөд яваад өглөө. Тэгээд дахиж над дээр хэн ч ирж, төвөг удаагүй.

Энэ сүнслэг тулааныг туулсныхаа дараа би Сатаны заль мэхийг бага зэрэг ялган таних чадвартай болсон. Бас шашны пастор, ахлагч нар зүгээр л хоёр нүүрт фарисайчууд, Христийг үгүйсгэж, эсэргүүцдэг антихристүүд гэдгийг олж харсан. Тэгээд тэдний хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдсөн юм. Сатаныг ялж, үнэн замд бат зогсох алхам бүрд минь Төгс Хүчит Бурханы үг намайг хөтөлсөн. Бурханд үнэхээр талархъя! Туулсан бүхнээ эргээд бодохоор бүгд нэг том сорилт байж. Би үхэл, сэхлийн ирмэгт дэнжгэнэж байсан юм. Бурханы үгийн удирдамжгүйгээр би Сатаны явуулгыг хэзээ ч нэвт харж чадахгүй байх байлаа. Хэрвээ би махан биеийг дагаж, Сатанд буулт хийж, үнэн замаас гарсан бол Бурханаас урвасан ноцтой урвалт болж, Бурханы зан чанарт халдаж, аврагдах боломжоо бүрэн алдах байлаа. Би үнэхээр аюулын ирмэгт байсан шүү! Бурханы хамгаалалт, авралд би маш их талархдаг!

Өмнөх: 22. “Барын үүр”-ээс дайжсан нь

Дараах: 24. Тэнгэрийн хаанчлалд хүрэх замд хэн саад болдог вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

7. Мунхаг охин болох шахсан минь

Ли Фан, Хятад 2002 оны намар Үнэний Сүм гэх манай урсгалын Жао эгч Эзэн ирсэн тухай гайхалтай мэдээ дуулгахаар зээ охин нь болох Ван эгчийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих