17. Хэв чанар муутай гэж шалтаглах хэрэггүй

Жүйчю, Хятад

Урьд нь би үүргээ биелүүлэхдээ зарим нэг бэрхшээлтэй тулгарах юм уу ажлаа муу хийх болгондоо хэв чанар маань хэтэрхий муу байгаагаас боллоо хэмээн боддог байв. Иймээс би ихэвчлэн сөрөг, идэвхгүй байдалд амьдардаг байсан юм. Тэгээд хэцүү бэрх санагдсан үүргийг бусад хүнд тохохдоо муу хэв чанараа байнга шалтаг болгон ашигладаг байсан бөгөөд ингэхэд буруу зүйл огт байхгүй, мөн муу хэв чанартай, өөрөө сайн хийж чадахгүй тул бусад хүнээр юм хийлгэх гэж хүсэх нь чуулганы ажлыг бодож байгаа хэрэг гэж санадаг байлаа. Бурханы үгийг уншсаны ачаар л би энэхүү эндүү ташаа үзэл бодлоо эрс өөрчилж, аливааг өөрийн ойлголт, төсөөллөөр харж байсан гэдгээ ухаарсан билээ. Би өөрийн завхарсан зан чанарын талаар бас нэг зүйл сурч авсан юм.

Нэг өдөр удирдагч маань, нэг эгчид дэмжлэг үзүүлэхээр захидал бичихийг биднээс хүсэв. Надтай нэг баг болсон эгч өөр зүйл хийгээд завгүй байсан тул үүнийг зохицуулахыг надаас гуйв. Би тэр дор нь, “Би хэтэрхий муу хэв чанартай. Текст бичиж, засварлахдаа муу. Тэгэхээр та үүнийг хийвэл дээр дээ” хэмээн шалтаг хэлж эхэллээ. Би ийнхүү аливаа төвөгтэй зүйлийг автоматаар хамтрагч руугаа түлхдэг байв. Дараа нь тэр эгч надад ингэж хэлсэн юм: “Чамтай уулзсан цагаас хойш л чи өөрийгөө муу хэв чанартай гэж хэлж ирлээ. Гэвч ажилд байгаа зарим асуудлыг олох чадвартай гэдгийг чинь чамтай хэдэн өдөр хамт байсныхаа дараа анзаарсан. Би хэв чанар чинь тийм ч муу гэж бодохгүй байна. Харин чи үүргээ биелүүлэхдээ, хүндрэл бэрхшээлтэй тулгарах болгондоо хэв чанараа муу гэж үргэлж хэлдэг, бүр заримдаа өөрийн үүргийг бусад хүнд рүү түлхдэг юм байна. Ямар сэдлийн улмаас хэв чанар чинь хэчнээн муу тухай дандаа яриад байдгийг мэдэхгүй юм—чи үнэхээр дүр эсгээд байгаа юм шиг надад санагдаж байна!” Эгчийн ингэж хэлэхийг сонсоод, надад хэлэх үг олдоогүй боловч, “Хэв чанар маань муу гэж би үнэнээ хэлж байна. Та бодит үнэнийг мэдэхгүй, намайг буруугаар ойлгосон байна” хэмээн зүрх сэтгэл минь дургүйцлээр дүүрэн байлаа. Дараа нь би эгч яагаад тэгж хэлснийг эргэцүүлэн бодлоо. Хэв чанар маань муу гэж хэлэхдээ би худлаа яриагүй—гэтэл надад сэдэл байна гэж эгч яаж хэлж чадаж байна аа? Зүрх сэтгэлдээ би үүнийг ер ойлгож чадсангүй.

Нэг удаа, хамтран зүтгэгчидтэйгээ хийсэн цуглааны үеэр би төөрөгдлийнхөө талаар бусад ах эгч нарт уудаллаа. Тэгээд хэв чанар маань яагаад муу гэж бодох болсон шалтгаанаа нэг нэгээр нь тоочив. Жишээ нь, би маш удаан шивдэг, мөн бичгийн хэв маяг минь төдийлөн сайн биш. Текст дээр ажиллах үед хамтрагч маань ихэнхийг нь шивж, хянадаг байсан бөгөөд чуулганы ажлын тухайд асуудлыг үнэхээр хурдан олдог байхад харин би арай уддаг байсан гэх мэт. Миний хэлэхийг сонссоныхоо дараа манай удирдагч Лю ахыг “Эгч ээ, бид хүний хэв чанарын сайн, мууг ийм зүйлээр хэмждэг гэж үү? Ингэх нь үнэнд нийцэх үү? Бурханы хүсэлд нийцэх үү? Хорвоо ертөнцийн хүмүүс билиг авьяас, оюун ухааныг маш их үнэлдэг гэдгийг бид бүгд мэднэ. Сэргэлэн, уран цэцэн үгтэй, гадаад ертөнцийн асуудлыг зохицуулахдаа гарамгай хүн бүхнийг сайн хэв чанартай, харин эв хавгүй яриатай, харанхуй бүдүүлэг, боловсрол нимгэн хүмүүсийг хэв чанаргүй гэж шүтлэггүй хүмүүс хардаг. Бурханд итгэгч бид аливааг Бурханы үгэнд үндэслэн харах ёстой. Энэ асуудал дээр бид Бурханы хүслийг эрж хайсан уу? Бурхан хүмүүсийн хэв чанарын сайн, муу эсэхийг юунд үндэслэн хэмждэг вэ? Бас сайн, муу хэв чанар гэж яг юу юм бэ?” гэж хэлэхэд нь би толгой сэгсэрсэн бөгөөд Лю ах үргэлжлүүлэн ингэж нөхөрлөсөн юм: “Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая: ‘Хүмүүсийн хэв чанарыг бид хэрхэн хэмжих вэ? Хамгийн үнэн зөв арга зам бол үнэнийг ойлгодог түвшинд нь үндэслэн хэв чанарыг нь хэмжих явдал юм. Зарим хүн зарим мэргэшлийг маш хурдан сурч чаддаг ч үнэнийг сонсох үедээ будилж, үүргэлдэг, энэ нь тэднийг төөрөгдүүлж, сонссон нэг ч зүйл нь толгойд нь ордоггүй, сонсож байгаа зүйлээ ч ойлгодоггүй. Энэ бол дорд хэв чанар билээ. Зарим хүнд дорд хэв чанартайг нь хэлэхэд тэд санал нийлдэггүй. Тэд өндөр боловсролтой, мэдлэгтэй байх нь сайн хэв чанартай гэсэн үг гэж боддог. Сайн боловсрол дээд хэв чанарыг харуулдаг уу? Үгүй. Бурханы үг болон үнэнийг ойлгодог түвшинд нь үндэслэн хүмүүсийн хэв чанарыг хэмждэг. Үүнийг хийх хамгийн стандарт, хамгийн зөв арга зам бол энэ. Өөр бусад арга барилаар хүний хэв чанарыг хэмжих гэж оролдоод ямар ч нэмэргүй. Зарим хүн уран үгтэй, гүйлгээ ухаантай байдаг бөгөөд бусдын эвийг олохдоо тун гаргууд байдаг ч Бурханы үгийг уншиж, номлол сонсохоороо юу ч ойлгодоггүй. Туршлагынхаа тухай гэрчлэлээ ярих үедээ тэд ердөө өнгөц мэдлэгтэй гэдгээ илчилдэг бөгөөд ямар ч сүнслэг ойлголтгүй гэдгийг нь бүгд мэдэрч чадна. Тэд бол сайн хэв чанартай хүмүүс биш юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”). Хүний хэв чанар сайн, муу эсэх нь Бурханы үгийг ойлгох чадвараас нь шалтгаалдаг гэдгийг бид эдгээр Бурханы үгээс харж байна. Шүтлэггүй хүмүүс, хүнийг хэв чанартай, билиг авьяастай, ухаалаг гэж хэлэхдээ ийм утгаар хэлдэггүй. Сайн хэв чанартай хүмүүс Бурханы үгийг уншиж дуусаад Түүний хүслийг ойлгож, хэрэгжүүлэх замаа олж, үнэнд орж чаддаг бөгөөд Бурханы шаарддаг зүйлийн дагуу хэрэгжүүлэх чадвартай байдаг. Нөгөөтээгүүр, маш ухаантай юм шиг санагддаг, гадаад ертөнцийн асуудлыг зохицуулахдаа маш сайн хүмүүс байдаг ч Бурханы үгийн үнэнтэй тулгармагцаа тэд будилдаг. Ийм хүмүүсийг сайн хэв чанартай гэж хэлж болохгүй. Мэдлэг, боловсролтой зарим хүн гаднаа билиг авьяастай, ухаантай санагддаг атлаа Бурханы үгийн үнэнийг ойлгох чадваргүй байдагтай энэ нь адил юм. Тэдний зарим нь бүр аливаа зүйлийн талаарх харах өнцөг нь утгагүй байдаг. Иймээс өндөр боловсролтой, сэргэлэн, чадварлаг байна гэдэг сайн хэв чанартай байхын нэр биш, хүний хэв чанарыг хэмжих стандарт ч биш. Хүмүүс сүнсийг ойлгодог эсэх, үнэнийг ойлгох чадвартай эсэх нь л гол юм. Бид хүний хэв чанарын сайн, муу эсэхийг хэмжихдээ өөрсдийн ойлголт, төсөөлөлд түшиглэж болохгүй!” Үүнийг сонсоод, би гэнэтхэн буруу бодож байснаа ухаарсан юм: Итгэл маань үнэнд нийцээгүй, миний ойлголт, төсөөллөөс цаашгүй байсан болж таарлаа.

Дараа нь нэг эгч Бурханы үгийн хоёр хэсгийг олоод, намайг унш гэлээ. Бурханы үгэнд ингэж хэлсэн байна: “Бурхан хүмүүстэй хэрхэн харьцах нь тэд хэдэн настай, ямар орчинд төрсөн, хэр авьяаслаг болохоос хамаардаггүй. Харин Тэр хүмүүсийн үнэнд хандах хандлагад нь суурилж харьцдаг бөгөөд энэхүү хандлага нь тэдний зан чанартай холбоотой байдаг. Хэрэв чи үнэнтэй нүүр тулах, үнэнийг хүлээн зөвшөөрөх зөв хандлагатай байж, даруу хандлага баримтлах юм бол Бурхан чамайг муу хэв чанартай байлаа ч гэсэн гэгээрүүлж, ямар нэг зүйл олж авах боломж олгоно. Хэрэв чи сайн хэв чанартай атлаа үргэлж биеэ тоож, байнга өөрийнхөө зөв гэж бодон, бусдын хэлсэн юуг ч хүлээн зөвшөөрөхийг үүрд хүсэлгүй, үргэлж эсэргүүцдэг бол Бурхан чам дээр ажиллахгүй. Бурхан, чиний зан чанар муу, чи юу ч хүлээн авах үнэ цэнгүй гэж хэлэх бөгөөд нэгэнтээ чамд байсан зүйлийг хүртэл булаан авах болно. Ил болгуулах гэгч нь энэ юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). “Хүн нухацтай, хариуцлагатай, үнэнч, ажилсаг байвал ажлаа зүй зохистой хийх болно. Заримдаа чамд тийм зүрх сэтгэл байдаггүй ба чи тов тодорхой алдааг олж, илрүүлж чаддаггүй. Хүнд тийм зүрх сэтгэл байвал Ариун Сүнсний сануулга болон удирдамжтайгаар асуудлыг тодорхойлж чадна. Гэхдээ Ариун Сүнс чамайг залж чиглүүлж, чамд тийм ухаарал өгч, ямар нэгэн зүйл буруу байгааг мэдрүүлсэн ч чамд тийм зүрх сэтгэл байхгүй бол чи асуудлыг олж тогтоох чадваргүй хэвээр байх болно. Тэгвэл энэ нь юу харуулдаг вэ? Энэ нь хүмүүс хамтран ажиллах нь маш чухал гэдгийг; тэдний зүрх сэтгэл маш чухал бөгөөд бодол, санаа зорилгоо хаашаа чиглүүлдэг нь тун чухал гэдгийг харуулдаг. Хүмүүс үүргээ гүйцэтгэж байхдаа зүрх сэтгэлдээ юу агуулдаг ба хэр их хүч энерги гаргаж байгааг Бурхан шинжиж, харж чаддаг. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Хамтын ажиллагаа ч бас чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүмүүс гүйцэлдүүлсэн үүрэг болон хийсэн зүйлийнхээ талаар ямар ч харуусалгүй байх гэж, мөн Бурханд өргүй байх гэж мэрийдэг л бол тэд бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үйлдэж байдаг болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”). Бурханы үгийг уншсаны дараа эгч ингэж хэллээ: “Үүргээ гүйцэтгэхдээ баримтлах хандлага маань маш чухал, амин чухал гэдгийг Бурханы үг харуулдаг. Бид зөв сэтгэлгээтэй байж, үүргээ гүйцэтгэхэд бүх зүрх сэтгэл, эрч хүчээ зориулж чадах юм бол Бурхан үүнийг хараад, үүрэгтээ хандах хандлагын маань дагуу бидэнд хандах болно. Бид муу хэв чанартай байлаа ч гэсэн, Бурхан биднийг гэгээрүүлж, залж чиглүүлнэ. Би хэв чанар сайтай боловч зөв сэтгэлгээ байхгүй, төлөөс төлж, Бурхантай хамтран ажиллах хүсэлгүй, эсвэл биеэ тоосон, өөрөө өөртөө л үнэнч байдаг, алдар нэр, эд баялаг олохын тулд л ажилладаг бол, үүргээ зүй ёсоор гүйцэтгэхгүй төдийгүй, Бурхан ч бас биднийг жигшин голно. Энэ бол Бурханы зөвт байдал. Эргэн тойрныхоо ах эгч нарыг бид Бурханы үгээр дамжуулан харах юм бол зарим нь эгэл жирийн хэв чанартай боловч үүргээ гүйцэтгэх зөв сэдэлтэй байгааг олж харна; тэд бэрхшээлтэй тулгарахаараа өөрсдөө үнэнийг эрж хайж, зарчимд ороход анхаардаг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ улам үр дүнтэй болдог. Харин гойд сайн хэв чанартай мэт бидэнд санагддаг, Бурханы үгийн талаар цэвэр ойлголттой зарим ах эгч байдаг боловч ихэрхүү, сэхүүн, бусад хүний зөвлөгөөг сонсдоггүй, үүргээ гүйцэтгээд багахан амжилт гаргах болгондоо Бурханы алдрыг өөртөө авч, боломж л гарвал өөрийгөө гайхуулж, ашиг хонжоо, алдар нэрийн хойноос тэмцэлддэг. Зарим нь чуулганы ажилд саад хийж, үүргээ гүйцэтгэх эрхээ хасуулдаг; зарим нь олон муу үйл хийснийхээ дараа антихрист болж чуулганаас хөөгддөг. Хүнийг Бурхан магтах эсэхийг хэв чанарынх нь сайн, муу эсэхээр тодорхойлдоггүй гэдгийг эдгээр баримт бидэнд харуулдаг; үнэнийг эрэлхийлдэг хийгээд бүх зүрх сэтгэл, оюун санаагаараа үүргээ гүйцэтгэдэг эсэх нь л гол юм.” 

Дараа нь ах эгч нар ойлголт, төсөөллийнхөө дагуу өөрсдийгөө тодорхойлохын аюул болоод үр дагаврын талаар өөрсдийн туршлагад үндэслэн ярилцлаа. Үнэнийг ойлгохгүй байх нь хэчнээн тэнэг хэрэг болохыг тэгэхэд л би ухаарлаа. Би үнэнийг эрж хайхын оронд ойлголт, төсөөлөлдөө амьдарснаар өөрийгөө муу хэв чанартай хэмээн тодорхойлж, тэр ч бүү хэл хэцүү үүргийг үргэлж бусад хүн рүү түлхэхдээ тулжээ. Би сайжрах гэж оролдоогүй, Бурханд ч найдаагүй, эдгээр саадыг давахын тулд үнэндээ төлөөс ч төлөөгүй болохоор гүйцэтгэж чадах үүргээ ч гүйцэтгэх чадваргүй болсон байж. Би бодитоор төлөвших, үнэн болоод амийн өсөлтөд хүрэх чадваргүй байсан төдийгүй энэ нь үүргээ үр дүнтэйгээр гүйцэтгэх чадварт минь шууд нөлөөлжээ. Хамт ажилладаг эгч маань асуудлыг хэчнээн хурдан олж чаддаг байсныг бодлоо. Хэдийгээр энэ нь тэр эгчийн төрөлх хэв чанартай холбоотой боловч бүр чухал нь тэр эгч үүрэгтээ мөс чанартай, хариуцлагатай ханддаг болохоороо Бурханд найдаж, бэрхшээл тулгарах үед шууд нүүр тулах чадвартай байсан юм. Ингэснээр л Ариун Сүнс түүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлжээ. Гэтэл би эсрэгээрээ, асуудалтай тулгарах үедээ зайлсхийхээр оролдож, хариуцлагаас мултрахын тулд муу хэв чанараар шалтагладаг байж. Би Бурханд найдаж, холбогдох үнэнийг эрж хайх замаар асуудлыг өөрөө шийдвэрлэх гэж оролддоггүй байсан бөгөөд энэ нь би, Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байсан гэсэн үг юм. Бурхан бүгдэд шударга, зөвт байдгийг би эндээс харлаа. Мөн Бурхан чадах зүйлд маань үндэслэн бидэнд шаардлага тавьдаг гэдгийг би энэ нөхөрлөлөөр дамжуулан танин мэдлээ. Тэрээр хэр чадлаас хэтэрсэн зүйл шаардаж байгаа хэрэг биш. Би өөртөө шударга хандах ёстой; хэв чанартаа анхаарал хандуулахын оронд үүргээ гүйцэтгэхэд бүх эрч хүчээ дайчлахад л анхаарах хэрэгтэй. Би үнэний зарчмыг эрж хайж, тунгааж, бусдын давуу талаас суралцаж, бусад хүний зөвлөгөөг сонсож, бодитоор хэрэгжүүлсэн зүйлдээ үүнийгээ нэгтгэх ёстой—тэгвэл би аажимдаа ашиг тусыг нь хүртэж, өсөх нь дамжиггүй юм.

Үүний дараа, эгчийн “Хэв чанараа хэчнээн муу тухай дандаа ярьж байдагт чинь ямар сэдэл байгааг би мэдэхгүй юм” хэмээн намайг шүүмжилсэн нь чихэнд цуурайтлаа. Эгчийн зөв байжээ. Би үргэлж хэв чанараа муу гэж хэлэхдээ сайн байж. Намайг ямар сэдэл, завхарсан зан чанар нууцхан захирч байсан юм бол?

Нэг өдөр би, Бурханы үгээс эдгээрийг уншлаа: “Чи зөв хүн мөн эсэхээ мэдэхийн тулд өөрийгөө нарийвчлан шалгах хэрэгтэй. Сэдэл, зорилго чинь Миний төлөө байдаг уу? Чи бүх үг, үйлдлээ Миний өмнө хэлж, хийдэг үү? Би чиний бүх бодол, санааг шалгадаг. Чамд буруутай санагдахгүй байна уу? Чи бусдад үзүүлэх гэж хуурамч төрх гаргаад, тайван гэгч нь өөрийгөө зөвтгөх байдал гаргадаг; өөрийгөө халхавчлах гэж чи үүнийг хийдэг. Ёрын муугаа нуух гэж чи үүнийг хийдэг бөгөөд тэр ёрын муугаа өөр хүн рүү түлхэх арга замыг ч бодож олдог. Ямар ов мэх зүрх сэтгэлд чинь оршино вэ!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы үгийг уншсаны дараа би өөрийгөө эргэцүүлж эхлэв: Би урьд нь хэзээ ч гүйцэтгэж байгаагүй үүрэгтэй тулгарахаараа тэрхүү үүргийг муу гүйцэтгэвэл бусад ах эгч намайг дорд үзэх вий гэж айсандаа юун түрүүнд хэв чанар маань муу хэмээн тэдэнд хэлдэг байв. Би өөрийн алдар нэр, байр суурийн төлөө ингэдэг байж. Цаад санаа нь, муу хийвэл миний буруу биш; би бүх чадлаа дайчлаагүй гэсэн үг биш, харин хэв чанараас минь хэтэрсэн зүйл байна гэж байгаа юм. Би үүргээ гүйцэтгэхдээ ямар нэг бэрхшээлтэй тулгарах болгондоо шууд нүүр тулахын тулд зовж зүдэрч, төлөөс төлөхийг хүсдэггүй байсан. Бас би хариуцлагаас айдаг байлаа. Тиймээс зүгээр л үүргээ өөр хүн рүү түлхэж, тэдэнд өөрийгөө ухаалаг, хэрээ мэддэг гэж бодогдуулахын тулд муу хэв чанараараа шалтагладаг байж. Би бараг бэрхшээлтэй тулгарч, төлөөс төлж, хариуцлага үүрэх ёстой болох бүрдээ ухарч няцдаг байлаа. Үнэндээ би, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг” гэх хүн хоорондын сатанлаг гүн ухааны дагуу амьдарч байж. Хариуцлагаас зайлсхийхийн тулд зальхай аргаа ашиглах нь нэлээд ухаалаг санагддаг байсан ч, үнэндээ би үнэнийг эрж хайж, ойлгох олон боломжийг алдсан байлаа. Үнэн хэрэгтээ, хүн нэг бүрд Бурханы өгдөг хэв чанар нь зорилгодоо тохирсон байдаг. Гэтэл би Ариун Сүнсний ажлыг олж авч, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд өөрийн хүрч чадах зүйлд үндэслэн бүхий л зүрх сэтгэл, эрч хүчээ дайчилсангүй; харин Бурханыг хуурч, мэхлэхийг оролдохдоо үнэнийг хэрэгжүүлэхгүй байхын тулд муу хэв чанараа үргэлж шалтаг болгодог байжээ. Ингэх нь маш зальжин, ёрын муу байгаа бус уу? Ийм болохоор Бурхан намайг яахан залж чиглүүлж чадах билээ?

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “‘Хэв чанар минь муу ч гэлээ би үнэнч зүрх сэтгэлтэй.’ Энэ мөрийг сонсох үед хүмүүст сайхан санагддаг, тийм биз? Энэ асуудал нь хүмүүст тавих Бурханы шаардлагыг хамардаг. Ямар шаардлагыг хамардаг вэ? Хэрэв хүмүүс хэв чанараар дулимаг бол тэглээ гээд галав юүлчихгүй, харин тэд үнэнч зүрх сэтгэлтэй байх ёстой бөгөөд ингэснээр Бурханы магтаалыг хүртэж чадна. Нөхцөл байдал чинь ямар ч байлаа гэсэн, чи үнэнч хүн байж, үнэнчээр ярьж, үйлдэж, бүхий л зүрх сэтгэл, оюун санаагаа зориулан үүргээ гүйцэтгэж, үнэнч шударга байх ёстой бөгөөд ажлаасаа бултаж, зальжин, ов мэхтэй, башир байж, бусдыг залилах гэж оролдон, тойруулж ярих ёсгүй. Чи үнэнд хайртай, үнэнийг эрэлхийлдэг хүн байх ёстой… ‘Хэв чанар минь дорд ч гэлээ би үнэнч зүрх сэтгэлтэй’ гэж чи хэлдэг. Гэвч үүрэг хүлээх үедээ чи зовлонгоос айж, сайн биелүүлж чадахгүй бол хариуцлага үүрэх хэрэгтэй болно гэж эмээдэг тул үүнээс бултах гэж шалтаг тоочиж, үүнийг хий гэж бусад хүнд даалгадаг. Ингэх нь үнэнч хүний илэрхийлэл мөн үү? Мэдээж биш. Тэгвэл, үнэнч хүн яаж авирлах ёстой вэ? Тэд хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой бөгөөд дараа нь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэхээр зүтгэж, Бурханы хүсэлд нийцэхээр чармайх ёстой. Үүнийг хэд хэдэн арга замаар илэрхийлдэг. Нэг арга зам нь, чи өөр юу ч бодолгүйгээр үүргээ үнэнчээр хүлээн зөвшөөрөөд, хайнга бус байх ёстой. Өөрийнхөө ашиг тусын төлөө бүү хуйвалд. Энэ бол үнэнч байдлын илэрхийлэл мөн. Өөр нэг арга зам нь гэвэл, бүх хүч чадал, зүрх сэтгэлээ зориулах явдал юм. ‘Миний хийж чадах бүхэн энэ; би үүнийгээ бүгдийг нь ашиглаж, Бурханд үүнийг бүрэн зориулна’ гэж чи хэлнэ. Энэ нь үнэнч зангийн илэрхийлэл бус уу? Чи өөрт байгаа бүхнийг, өөрийн хийж чадах бүхнийг зориулдаг—энэ нь үнэнч зангийн илэрхийлэл билээ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэх замыг өглөө: Бурхан хүмүүсийн хэв чанар сайн, муу эсэхийг тоодоггүй; үнэнч зүрх сэтгэлтэй, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг эсэх нь л чухал юм. Хэдийгээр би хэв чанар муутай, үнэнийг ойлгохдоо жаахан удаан, мөн заримдаа хоосон сургаал дагадаг ч гэлээ зүрх сэтгэл минь үнэнч, үүргээ биелүүлэхдээ завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг ямагт эрэлхийлж, Бурханы шаарддаг зүйлийг хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх юм бол, Бурханы удирдамж, ерөөлийг хүртэж, аажмаар үнэнийг ойлгох чадвартай болно. Би үнэнд орох явцдаа муу хэв чанартай минь холбоотой дутагдлаа нөхөж чадах бөгөөд аливааг ойлгож, харахдаа улам сайн болох юм. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би үүргээ гүйцэтгэхдээ сайжрахын тулд Бурханд найдаж эхэллээ. Өөрт тодорхойгүй байгаа, ойлгохгүй байгаа зүйлээ бусад хүнд тохохоо больж, харин ч өөрөө эрж хайн, шийдвэрлэхийн төлөө шаргуу хичээв. Бурханд талархъя! Бурханы шаардсанаар хэрэгжүүлэх үедээ би өөрийн үүрэг дэх асуудлуудыг ч гэсэн харж чаддаг болсон бөгөөд заримдаа надад харьцангуй төвөгтэй асуудлууд тодорхойгүй хэвээр байсан ч үнэний зарчмыг ах эгч нартайгаа хамт хайснаар тэдгээр нь аажмаар илэрхий болж, үүргээ биелүүлэхдээ илүү хөнгөн, чөлөөтэй санагдах боллоо.

Надад зориулан Бурханы бэлдсэн орчныг туулсны ачаар би өөрийн завхрал, дутагдлын талаар тодорхой хэмжээгээр мэддэг болж, хэв чанартай минь холбоотой асуудалтай хэрхэн нүүр тулахыг мэддэг боллоо. Урьд нь үүргээ гүйцэтгэж байхдаа би үнэнийг эрж хайхад анхаараагүй, мөн завхарсан зан чанараа шийдвэрлэх гэж ч хичээгээгүй юм. Тэгээд аливааг үргэлж өөрийн ойлголт, төсөөллөөр хардаг байсан нь байнга өөрийгөө тодорхойлж, хэв чанар маань муу гэж хэлээд аливаа зүйлээс мултрах гэж оролддог болоход хүргэжээ. Би үүргээ тэр чигээр нь хааш яаш гүйцэтгэж, чуулганы ажилд саад учруулж, аминдаа хохирол амсаж байсан юм. Хүн бүрийн хэв чанарыг Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд энэ нь Бурханы гайхалтай сайхан санаа зорилгын нэг хэсэг гэдгийг би одоо ойлгож байна. Хэв чанар маань сайн, муу эсэхээр би хязгаарлагдах ёсгүй юм байна. Цаашид би бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, зарчимтай үйлдэж, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнч нэгэн байхаар хичээх болно.

Өмнөх: 16. Чимээгүй байдлын цаана

Дараах: 18. Эндүүрэл, болгоомжлолоосоо болж хохирсон тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

32. Сүнс минь чөлөөлөгдлөө

Мибу, Испани“Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт...

71. Онгирсноос үүдсэн хор хөнөөл

Руою, ИспаниХэдэн жилийн өмнө би үе тэнгийн хэдэн ах эгчтэй хамт усалгааны үүрэг гүйцэтгэж байсан, тэд маш их урам зоригтой, хариуцлагатай,...

26. Үүргээ хэрхэн авч үзэх вэ

Жөнчэн, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих